"Гаынаа, эгч нь чамайгаа ямар их санасан гээч"
Хацрыг нь илэн, уйлж байгаа Хуансэг Исүг яг л эвэртэй туулай үзсэн юм шиг харах бол Жонгүг түүний үг, үйлдэл хоёрыг гайхан, хөмсөг зангидан зогсоно.
"Дахиад нэг удаа инээхийг чинь харах юмсан, дахиад ганцхан удаа гараас чинь хөтлөөд гүйх юмсан гэж хичнээн их хүссэн гээч. Яг--яг ганцхан уд-" гэж хэлээд Хуансэгийн нүд нь анилдан, ухаан нь балартаж эхэллээ.
Исүг "Ахаа, энэ эмэгтэй сонин байна" гэж айх гайхахыг хослуулан хэлэхэд Жонгүг ухаан орон, тэдний зүг ирээд Хуансэг газар унахаас нь өмнө амжиж тэврэв.
Жонгүгийн гар дээр ухаангүй унасан Хуансэгийн нүднээс одоо ч нулимс урсаж байхыг тэр олж харлаа.
Исүг "Ахаа, юу болоод байгаа юм бэ? Эмч дуудах уу" хэмээн цочирдсон бололтой хэлэхэд Жонгүг Хуансэг хоёр гар дээрээ өргөөд
"Исүг, өнөөдөртөө ингээд гэртээ харь. Ах нь дараа тайлбарлая. Эмч дуудах шаардлагагүй" гээд өрөө рүүгээ яваад орчихов.
Исүг Жонгүгийн араас харж, хэсэг зуур зогсож байгаад ээжийнхээ өгч явуулсан хачруудыг шалан дээр үлдээгээд Жонгүгийнхаас гарлаа. Охин гайхсан нь мэдээж.
Жонгүг Хуансэг өөрийн унтлагын өрөөндөө оруулан орон дээрээ хэвтүүлэхэд Хуансэ жигд амьсгалж эхлэх нь түүнийг унтаж байгааг илтгэнэ. Санаа нь амарсан Жонгүг орны ирмэг дээр суун, Хуансэг ажиглаж эхлэв. Яг л анх агуйд харж байсан шиг нь тайван нойрсож байлаа.
Саяхан л Гаын гэх охиныг танихгүй гэсэн байж яагаад гэнэт дүүг нь Гаын гэж дуудсан нь түүнд сонин санагдана. Түүнээс илүүтэйгээр Хуансэгийн хэлсэн үг түүнийг багагүй гайхшируулсан юм.
"Дахиад нэг удаа инээхийг чинь харах юмсан, дахиад ганцхан удаа гараас чинь хөтлөөд гүйх юмсан гэж хичнээн их хүссэн гээч"
Гаын гэх охин Хуансэд хэр үнэ цэнэтэй нэгэн байсныг энэ үг, унагасан нулимс хоёр нь илтгэж байлаа. Тэгэж их нандигнадаг дүүгээ яагаад мартчихсан юм бол гээд Жонгүгийн толгойд үй түмэн асуулт л эргэлдэнэ.
Утасны жингэнэх дуу Жонгүгийг бодлоос нь салгахад, тэр зочны өрөө рүү явлаа. Цонхны хажуугийн ширээн дээр тасралтгүй дуугарах утсаа хэн гэдгийг нь ч харалгүй шууд авав.
"За"
"Өө, ээжээ. Исүг харьчихсан биз дээ"
"Ээжээ, энэ талаар дараа хэлье. Исүг харьчихсан бол боллоо. Баяртай" гээд утсаа таслачихав.
YOU ARE READING
[ДУУССАН] The Phoenix |JJK|
FantasyХүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа сонсож өссөн галт шувууны тухай эртний домог. Эртнийх ч гэлээ эмээгээс минь өөр хэн ч мэддэггүй тэр домог эцэст нь үнэн болж таарсан. Эхэлсэн...