Хуансэ залуугийн араас харан хоцрохдоо ямар нэгэн онцгой мэдрэмжийг мэдэрлээ. Төд удалгүй Бэгху ч ирж, Хуансэгийн залуугийн талаарх бодлыг тасалдуулав. Хуансэ Бэгхуд залуугийн талаар юу ч хэлсэнгүй. Нэрийг нь ч мэдэхгүй тэр залуу бүхэл бүтэн өдрийн турш Хуансэгийн бодлыг эзэгнэсэн юм.
Орой нь Бэгхугийн гаргаж өгсөн өрөөнд өвдгөө тэврэн суухдаа өнөөх залуугийн талаар ахин бодлоо.
"Тэрний харц намайг таниж байсан. Тэгэхээр агуйд намайг харсан гэсэн үг. Гэхдээ тэр агуйд юу хийж явсан юм бол? Үгүй ээ, агуйг яаж олсон юм бол? Бэгхугийн хэлснээр бол агуйг жирийн хүн битгий хэл эгэл бус төрлүүд ч олж чадахгүй гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ?" хэмээн бодол болон сууж байснаа гэнэт нэг зүйл санан "Тийм ээ, Хэмүсү Бэгхуд намайг хамгаал гэж хэлэхдээ сэрээх нэгнийг иртэл гэж хэлсэн гэсэн шүү дээ" гэж амандаа үглээд хар хурдаараа Бэгхугийн өрөөнд хаалгыг нь ч тогшилгүй ороход Бэгху цоччихов.
"Юу вэ? Тогших ч үгүй" хэмээн муухай царайлан хэлэхэд Хуансэ
"Бэгху, Хэмүсү бурхан сэрээх нэгнийг нь гарч иртэл намайг хамгаал гэсэн гэсэн байх аа" гэхэд Бэгху гайхсан янзтай толгой дохин "Мм" гэхэд Хуансэ
"Тийм ээ, Бэгху чи санаж байна уу? Намайг сэрдэг өдөр агуйд нэг залуу байсныг" гэж хэлэхэд Бэгху түүний юу хэлэх гээд байгааг ойлгон
"Чи тэр залуу чамайг сэрээсэн гэх гээд байна уу?" хэмээн гайхсан янзтай асуув.
Хуансэ толгой дохин "Тэр бол жирийн хүн. Бас агуйг жирийн хүн олж харахгүй. Гэтэл тэр ороод ирчихсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ боломжтой гэсэн үг" гэхэд Бэгху ямар нэг зүйлийг бодож байгаа бололтой чимээгүй зогсож байснаа гүнзгий амьсгаа аван
"Би энэ бүхнийг анзаараагүйдээ итгэхгүй нь ээ" гэж аяархан хэлэхэд Хуансэ
"Үнэндээ би өнөөдөр тэр залууг харсан" гэхэд нь Бэгхугийн нүд томрон, түүнээс асуусан харцаар харахад "Чамайг хүлээгээд машины зогсоол дээр зогсож байхдаа санамсаргүй харсан юм. Гэхдээ тэр намайг таниад байх шиг байсан. Үнэхээр сонин харц. Гайхширсан, итгэж ядсан харцаар над руу харж байснаа яваад өгчихсөн" гэхэд Бэгху уцаарлангуй
"Надад яагаад хэлээгүй юм" гэв.
Хуансэ "Зүгээр л чамд хэлэх завдалгүй миний толгойд асар их бодлууд эргэлдээд байсан юм" гээд доош харахад Бэгху
"Тэгээд чи яах бодолтой байгаа юм" гэж асуухад тэр
"Хэрвээ тэр намайг сэрээсэн нь үнэн бол учиртай л байж таараа. Магадгүй амин сахиусаа олоход тусалж ч болох юм. Тэгээд ч одоогоор надад амин сахиусаа олохын тулд тэр хүнтэй холбогдохоос өөр зам харагдахгүй байна" гэхэд Бэгху
YOU ARE READING
[ДУУССАН] The Phoenix |JJK|
FantasyХүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа сонсож өссөн галт шувууны тухай эртний домог. Эртнийх ч гэлээ эмээгээс минь өөр хэн ч мэддэггүй тэр домог эцэст нь үнэн болж таарсан. Эхэлсэн...