Орой гэртээ харих гээд явж байхад гудамжаар дүүрэн жазз хөгжим эгшиглэж байлаа. Энэ алуурчинд их таалагдаж байгаа байхдаа. Өнөөдөр ч гэртээ эрт хариад амарч үзэх минь. Энэ алуурчинг би заавал барих болно. Толгой өвдөж байна шүү!! Энэ нэг юм одоо гэснээс барих маш энгийн арга байгаа юм байна. Өнөөдөр тэр хөгжимийн тоглуулахгүй унтах гээд хэвтвэл тэр өвчтэй новш манайд ирнэ тэгэхээр нь тэрнийг буудаад аль эсвэл ухаан алдуулж болох юм. Шинэ санаа минь хэрэгжих юм бол айл бүр аюулгүй болж. Сэтгэл нэг тайвшрах байх. Өнөөдөр сэрэмжтэй хонох нь дээ.
Шөнийн 10 цаг боллоо одоо тэр яах аргагүй ирэх болно. Орондоо ороод сум нэвтэрдэггүй хантааз болон буу гартаа атгаад хэвтэв. Хаалга дугар ч байсанд тэрнийг ирж байна гэж бодоод гартаа буугаа тас атгаад унтаж байгаа мэт жүжиглэв. Яг одоо хөлийн чимээ өрөөний минь гадаа зогсов. Хаалга онгойход минь би буугаа гаргаад өөдөөс нь харвал новш гэж өчигдөрхөн салсан охин байв. Новш гэж ямар их сандравдаа.
:Яах гэж ирсэн юм Хэнми яг од--- тэрнийг буудчихлаа нөгөө алуурчин бололтой яарч ардаас буудаж эхлэв. Азаар тэрний хөлний булчинг оноод тэр газар сөхрөн унав. Би түүний маскыг аваад харвал их л царай зүс сайтай залуу юм. Царай шигээ сэтгэлтэй биш бололтой. Гэж бодсоор гарыг нь гавлав.
:Та өмгөөлөгч авах эрхтэй өмгөөлөгч авах боломжгүй бол улс таньд өгнө. Таний ярьсан бүхэн шүүхийн өмнө өөрийн тань эсрэг ашиглагдах болно. Хэдий тэр миний салсан охин байсан ч тэрнийг алсанд уур минь хүрч ганц сайн хүчтэй цохьвол тэр өөдөөс галзуу аятай инээж байв. Улам уур хүргэх энэ залууг би цаазын ял аваасай гэж бодож байна.
Мин дарга гэх дугаар луу залгаж түүнийг барьсан тухайгаа хэлж бас нэг цогцос байгаа гэдэгээ дуулгав. За 20 минутын дараа гэхэд ирэх байх. Хэрэггүй үедээ ирсэн Хэнмиг өрөвдөж байна.
:Мөрдөгч Жон та үнэхээр мундаг юм аа! Би хэзээ дадлагаас үндсэн болж тань шиг яаж болох вэ? Үнэхээр гэмт хэрэгтэнг барьчихлаа шүү дээ!
:Битгий хүн хөөргөөд бай Тэхён! За би байцаалтын өрөөрүү орлоо чи энд ажиглаад сурах юм байвал сураад байж бай
:За Жонгүг мөрдөгч өө
Байцаалтын өрөө сүүмэлзсэн нэг гэрэлтэй байх ба камер ажиглаж цаанаасаа нэг жихүүдэс төрүүлэм өрөө гэж хэлэх ч одоо энэ өрөө дотно санагддаг болжээ. Сандалаа татвал чихрах чимээ өрөөг дүүргэв. Тэрний энэ тайван төрх хэлэхгүй гэсэн үгийг тодорхой хэлж байсан юм.
Удаж оруулж буйд минь өршөө! Дараагийн хэсэг дээр бүр солиотой юм оруулах болноо! Иймэрхүү богинохон хэсэг дахиж орохгүй.
YOU ARE READING
Fear Of Calm
Fiksi PenggemarЖазз хөгжим үү? Тэр бол зүгээр л миний амьдрал. +18 шүү анхааруулж байна. Насаа мэдээд уншаарай хонгорхон уншигчид минь.