Жонгүгийн талаас :
Өчигдөр агаарт гарж, ядартлаа тоглосон болоод ч тэр үү өнөөдөр нам унтчихсан байна. Ханын цагийг харвал 09:35 болж байлаа. Дээгүүрээ зузаан цамц олж өмсөөд өрөөнөөсөө гартал үнэхээр нам гүм байна. Би ч өөрийнхөө хажуугийн өрөө болох Тэхёны өрөөнд ортол Тэхён нам унтаж байлаа. Арга ч үгүй биз. Бид нар ажил ажил гэж яваад хэзээ хамгийн сүүлд ингэж дураараа хөгжилдсөнөө санахгүй байна. Надаас бусад нь сэрээгүй гэдгийг ойлгоод буцаж өрөөндөө орон дулаан хувцасаа өмсөөд гадагш гарлаа.Гадаа ч нам гүм байсанд алхахаар шийдээд явган хүний замаар явж байтал араас хэн нэгэн дуудах шиг болон эргэж харвал Лиса зогсож байна.
Жонгүг : Өглөөний мэнд Лиса гэхэд
Лиса : Чамд ч бас өглөөний мэнд гэсээр инээмсэглэн алхасаар миний өмнө нь ирээд.
Лиса : Байгаль үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна шүү гэж эргэн тойрноо харсаар хэлхэд
Жонгүг : Тийм ээ ! Үнэхээр үзэсгэлэнтэй гэж Лисаг ширтсээр хэлсэн ч тэрийг нь Лиса анзаарсангүй.
Жонгүг : Хамт алхамаар байна уу ??
Лиса : Тэгье гэсээр нэг хэсэгтээ л хэн хэн нь юм ярьсангүй чимээгүй алхаж байгаад
Жонгүг : Энд ирээд аль хэдийн 2 хоносон гэдэгт итгэхгүй нь ээ.
Лиса : Харин тийм ээ. Энэ бүхнийг жинхэнэ гэдэгт итгэж амжаагүй байтал 2 хоног өнгөрчих гэж.
Жонгүг : Тэнэг сонсогдож магадгүй ч би эндээс буцмааргүй байна аа гэхэд
Лиса : Мэдээж хүн бүрт л тэгж санагдаж байгаа шүү дээ Жонгүгаа гэхэд
Жонгүг : Үнэнийг хэлэхэд энэ жил бидний хувьд их хэцүү байсан. Бид тарах тухай ч бодож байсан. Харин одоо энд ингээд байж байгаа минь бурхнаас өгсөн бэлэг ч юм шиг санагдаж байна.
Лиса : Уучлаарай таагүй дурсамжийг чинь сөхчихсөн үү гэхэд
Жонгүг : Үгүй дээ !! Би чамд хэлэхийг хүсээд л хэлсэн юм. Чиний буруу биш ээ.
Лиса : Гэхдээ фэнүүд гэлтгүй уран бүтээлчид ч та нарын амьдралыг ямар ч өөгүй л гэж боддог
Жонгүг : Тэр ч тийм л байх. Фэнүүдийнхээ өмнө дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс шиг инээмсэглэдэг ч дотроо хэзээ ч амар амгалан байж үзээгүй. Нэр хүнд гэдэг өсөх тусмаа л сайн муу олон үр дагаврыг авчирдаг. Чи ч бас ойлгож байгаа байх.
Лиса : Тийм ээ ойлгож байна. Бид нар хамгийн дуртай зүйлээ хийж амьдарч байгаа ч нэг талаараа торон дотор хашигдсан шувуунууд шиг л байдаг.
Жонгүг : Тийм ээ. Ингээд бачуурч байсан зүйлээ ярьсан болохоор дотор онгойж байна шүү. Чамд баярлалаа.
Лиса : Чамд ч бас гэсээр хэсэг ширтэлцэж байтал Тэхён Жонгүгийн нэрийг дуудсаар гарч ирэн
Тэхён : Өө Жонгүгаа !! Энд байсан юмуу ?? Өө сайн уу Лиса ? Та 2 цуг басан юмуу??
Жонгүг : Тийм ээ. Яасан миний хэрэг гараа юу ?? Гэхэд
Тэхён : Түрүүхэн хонх дуугараад өглөөний цайндаа орцгоо гэсэн. Тэрийг хэлэх гээд л чамайг хайж байлаа.
Жонгүг : За орлоо. Түрүүлээд орж бай даа гэхэд Тэхён толгой дохисоор буцаад явчихлаа.
Жонгүг : Заза тэгвэл 2-уулаа ч гэсэн орох уу даа ??
Лиса : Тэгэе дээ. Өлсөж байна гэсээр тэр 2 дотогш орлоо.
-
-
-
Хоолны дараа жуулчлагч биднийг дагуулан амралтын газраас бага зэрэг зайдуу газар авчирсан нь
Ххх
Үнэхээр том өвлийн парк байлаа.
Жуулчлагч : За одоо 10:00 болж байна. Орой 17:00 цагт бүгд яг эндээ цуглаад буцаад гэрлүүгээ харьна. Хэрэгцээтэй бүх зүйл энд байгаа. За цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй !! Түр баяртай гэсээр яваад өгөв.
Лисагийн талаас :
Өнөөдөр яагаад ч юмбээ нэг тийм сайхан зүйл болох ч юм шиг санагдаад цаанаасаа л жаргалтай байгаад байна. Паркийн гадаа ирээд Чэёонтой хамтдаа дотогш ортол. Нэг хүн биднийг угтаж аваад .
Ххх : Сайн байцгаана уу ??
Намайг Дрү гэдэг. Эхний тэмцээн яг одоо болох гэж байгаа тул бүгд наашаа анхаарлаа хандуулна уу гэхэд бүгд юун тэмцээн билээ гэсээр дор бүрнээ гайхахад.
Дрү : Та бүхэн яг одоо баг багаараа хоорондоо өрсөлдөх болно. Ялагчийн шагнал Паркийн тусгай үйлчилгээний хэсгүүдэд очиж тоглох эрх мөн Special Lunch аар шагнуулна. Энэ тэмцээн бол
"Хэн хамгийн гоё цасан хүн хийх вэ ?"
- Энэ тэмцээн яг 30 минутанд явагдана. 30 минутын хугацаанд хамгийн шилдэг цасан хүн хийсэн баг ялна. Ойлгомжгүй зүйл байна уу ?? Гэхэд бүгд үгүй ээ гэсээр тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Шүгэл дугарч бүгд өөрсдийн өгөгдсөн талбай дээрээ очин уралдаж цасан хүн хийж эхэллээ.
Намжүүн : За манайхаан сонсоорой !!! Хамгийн гол нь төлөвлөгөөтэй ажиллах юм шүү дээ. 30 минутанд 3 бөмбөг хийнэ гэж тооцоолъё. Цасан хүний хөл хэсгийг Би , Жонгүг , Хусог , Юнги бид 4 хийе. Харин биеийг нь Жимин, Тэхён, Жин 3 хийчих. Харин охидууд толгой хэсгийг хийх үү ??
Охидууд : Тэгье ээ.
Намжүүн : За тэгвэл эхлээд жижиг бөмбөг хийгээд тэрнийгээ цасан дээр өнхрүүлээд байгаарай ...............
30 minutes later
Дрү : За одоо бүтээлүүдтэй нь танилцъя !!
1-р баг ( BTS&BLACKPINK )
YOU ARE READING
• 𝑪𝒍𝒂𝒔𝒔𝒊𝒇𝒊𝒆𝒅 𝑨𝒓𝒆𝒂 • /Дууссан/
FanfictionГол дүр : BTS BLACKPINK Төлөв : Бичигдэж дууссан. Үйл явдал , өрнөл : Солонгосын нэрт аядолууд нэг л өдөр өөрсдийн урьд өмнө нь харж байгаагүй газар сэрнэ. Зүүд зэрэглээ шиг өнгөрсөн энэ л 3-н өдөр Туслах дүр : EXO , TWICE