Өглөөний 06:00 болж байхад №1 байшингийн хонх дуугарлаа. Чэёон ч сэрснээрээ гялс буун хаалгаа нээвэл эхний өдөр захиа авчирсан хар шилтэй хар хослолтой хүн байлаа.
Хар хослолтой хүн : Энэ захиаг өгөхөөр ирлээ гээд гаран дахь захиагаа Чэёоны гарт атгуулчихаад яваад өглөө.
Чэёон ч захиаг нээж үзвэл :
Сайн байна уу хүндэт амрагчид минь. Өнөөдөр ямар нэгэн хуваарь байхгүй бөгөөд та бүхэн шөнийн 23:00 гэхэд байшингынхаа гадаа цуглаж эргээд гэртээ харина. Сүүлийн өдрөө тав тухтай өнгөрүүлнэ гэж найдаж байна. Хүндэтгэсэн Кристиан.
Дээд давхраас Намжүүн бууж ирэх бөгөөд Чэёоныг хараад
Намжүүн : Өглөөний мэнд Чэёон!!!
Чэёон : Таньд ч бас өглөөний мэнд! Кристианаас захиа ирсэн байна. Өнөөдөр хуваарьгүй өөрсдийн хүслээрээ өнгөрүүл тэгээд 23:00 цагт эргээд дэлхийрүүгээ явна гэж байна.
Намжүүн : Хөөх тийм үү? Гурван хоног анхандаа маш урт байх юм шиг санагдаж байсан ч нүд ирмэх зуурт өнгөрчихлөө шүү.
Чэёон : Харин тийм ээ. Бага зэрэг гунигтай байна шүү.
Намжүүн : Нөгөө хэдийг дэмий ч сэрээчихэв үү дээ.
Чэёон : Зүгээр дээ. Та эрт сэрээсэн нь ч болж. Өнөөдрийг үр бүтээлтэй өнгөрүүлцгээе.
-
-
-
Лиса : Хөөх тэгэхээр ингээд явах нь ээ.
Жонгүг : Харин тиймээ.
Жэнни : Энэ газарт ирээд удаагүй ч гэсэн санах байх даа.
Тэхён : Хэлээд юу гэх вэ.
Лиса : Байж бай даа. Энэ нээх гоё үнэр хаанаас гараад байна ???
Жонгүг : Миний төрөлх үнэр л дээ.
Лиса : Юу гээд солиороод байгаа юм бэ?? Хоол үнэртээд байна шт.
Намжүүн : Хэн байна гэж бодоов?? Манай сайхан сэтгэлт шилдэг тогооч Ким Сокжин л байж таараа шт.
Жисүү : Мөрөөрөө ажиллаж амьдарч байгаад нэг өдөр дэлхий дээр байдаггүй газар ирээд BTS хамтлагийн Ким Сокжинаар хоол хийлгээд идэж байна гэж төсөөлсөнгүй явлаа.
Жэнни : Харин тийм ээ. Амьдрал ч гэнэтийн бэлгээр дүүрэн юмдаа.
Хусог : Манайхаан өглөөний цай бэлэн болсон шүү гэсээр бүгд ширээ тойрон сууж цайллахад бэлэн боллоо.
YOU ARE READING
• 𝑪𝒍𝒂𝒔𝒔𝒊𝒇𝒊𝒆𝒅 𝑨𝒓𝒆𝒂 • /Дууссан/
FanficГол дүр : BTS BLACKPINK Төлөв : Бичигдэж дууссан. Үйл явдал , өрнөл : Солонгосын нэрт аядолууд нэг л өдөр өөрсдийн урьд өмнө нь харж байгаагүй газар сэрнэ. Зүүд зэрэглээ шиг өнгөрсөн энэ л 3-н өдөр Туслах дүр : EXO , TWICE