1."Тэр хүн"

1.6K 97 21
                                    

Гурван жил.

Бодоход амархан боловч түүнгүй өнгөрүүлсэн энэ хугацаа тийм ч амар байгаагүй. 1000 өдөр би огт тэрэгүй амьдарсан. Одоо би залхаж байна. Ганцаар хайрлахаас!

Цуг амьдардаг сахилгагүй хоёр маань хэрэг тарьсан сургаар гал тогоонд очлоо.

Яваад очтол тэр хоёр миний аягийг хагалчихсан гэмгүй мэлтэлзээд зогсоно. Намайг ширүүхэн харц шидхэд.

"би биш ээ Сугум. Энэ үнэхээр үнэн шүү. "

-юугаа ч мэдэхгүй амьтангаар аяга хагалуулчихаад би биш гээд зогсохоосоо ичихгүй байна уу?

"би биш л юм чинь."

-ядаж хагалуулахгүй байж болсонгүй юу? Өөрөө энийгээ цэвэрлэж ав! Би өрөөлүү яваад Сугумыг аваад ирье!

Намайг өрөөндөө орж амжаа ч үгүй байхад тэрний ард орилох нь сонсогдлоо. Би эхлээд хэргийн эзэнг өрөөнөөсөө аваад очтол тэр гартаа шил зоочихсон орилоод сууж байлаа.

-хөөе тэнэг ээ чи чинь яаж байна аа.

Намайг сандран түүн дээр очиход тэр "би харин шил байгааг харалгүй дээрээс нь дарчихлаа." гэж хэлээд гартаа зоогдсон жижиг шилээ өөрөө авчихлаа.

-хөөе Ким К-к Ким Мингю.

"алчуур аваад өгөөч. Цус их гараад байна."

Би ч ухаан орон хананд өлгөөтэй байсан нэг алчуурыг аваад гарыг нь ороон гэрээс түүнийг даруулаад гарлаа.

Түүнийг хөтлөөд гүйх шахам л машин дээр нь очоод түүнийг жолоочийн хажуу талын суудалд суулгаж өөрөө яаран жолооны ард суулаа.

"манай эмнэлэг рүү яв. Болгоомжтой яваарай!"

Гэрээс гарах үед цав цагаан байсан алчуур машинд суугаад эмнэлэг хүрэх замд час улаан өнгөтэй болчихсон нь намайг улам бүр сандаргаж байлаа.

Гэтэл яг эмнэлэгийн хаалгаар орох үед тэр ухаан алдчихав. Хүлээлгийн өрөөнд ажиллаж байсан сувилагч нар ч ирэн тэрнийг аваад явлаа.

Би ч тэдний ард уйлан гонгинсоор даган гүйнэ. "би өөрөө л цэвэрлэдэг байж!" Цус харж чаддаггүй миний хувьд үнэхээр их айж байлаа.

Сувилагч нар түүнийг хүлээлгийн танхим дахь орон дээр хэвтүүлэв. Би ч хажууд нь чичрэн зогсоно.

Мингюгийн ажилладаг эмнэлэг болохоор сувилагч нар төвөггүй таньж байв.

Нэг сувилагч "та холдоод өгөхгүй юу? Манай эмч ирж байна." гэв. Би толгой дохисоор зам тавьж өгөөд эргээд хартал.

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅]Elysian |JWW| Where stories live. Discover now