-юу яриад байгаа юм?
Вонү-би чиний буудлын хамтран эзэмшигч.
-болохгүй ээ, би зөвшөөрөхгүй!
Вонү-би аль хэдийн танай буудлын хувьцааны талыг эзэмшдэг болчихсон. Чиний зөвшөөрөл хэрэггүй.
-хөөш, Жон Вонү юугаа сэдээд байгаа юм.
Намайг өрөөнөөс гарч амжаагүй байхад гаднаас эрхлэгч орж ирэв.
Эрхлэгч-захирлаа хувьцаа эзэмшигчийн хурлын цаг болчихлоо.
-бусад хүмүүс ирсэн үү?
Эрхлэгч миний асуултад хариулсангүй чимээгүй Вонү руу харав.
Вонү-би чинийхээс бусад бүх хувьцааг авсан. Тэгэхээр энэ буудлын хувьцааг хоёулаа л эзэмшдэг гэсэн үг.
-хурлыг цуцал!
Вонү-үгүй шүү. Бид хурлаа хийнэ. Яг одоо. Энэ чинь буудлын маань ирээдүйн асуудал. Эрхлэгчээ өрөөнөөс гарч байхгүй юу?
Эрхлэгчийг өрөөнөөс гарсны би гарах гэж байтал Вонү хаалга хүчтэй хаагаад түгжиж орхив.
Вонү-түлхүүр зөвхөн надад байгаа. Суу. Хурлаа эхэлье!
Вонү ширээний ард суусан ч би хаалганы хажуухнаас холдсонгүй.
Вонү-хэрвээ чи хурдан гаръя л гэж бодож байвал энд ирээд суу.
-надаас юу сонсохыг хүсээд байхыг юм.
Вонү-энэ удаад намайг сонсоосой гэж хүсэж байна.
Хэсэг эргэлзэж зогсож байгаад Вонүгийн өөдөөс харан суун "ярь л даа. " гэвэл Вонү юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой хэсэг түгдрэв.
Вонү-чи харамсдаг уу? Баярладаг уу?
-юунд?
Вонү-халсан даа.
-Жон Вонү, чи одоо өөрийн ухаантай байна уу? Би чамд хаягдсан даа баярлаж эсвэл харамсах болж байна уу?!
Вонү-үгүй ээ, би буруу ярьчихлаа.
-чамтай үерхсэн дээ харамсдаг. Хаягдаад үлдэнэ гэдгээ мэдэлгүй баярлаж догдолж байсан даа харамсдаг. Гэхдээ энэ бүхнээ эрт ухаараад чамайг мартсанаа баяртай байна.
Бид нэг хэсэг чимээгүй суусны эцэст би хэтэрхий хатуурхсан юм шиг санагдаж бага зэрэг гэмшив.
-харин чи? Намайг хаяж явахдаа юу бодож байсан юм.
Вонү-мэдээж харамсдаг. Бүдүүлэг юм аа хаяж явах байх даа яахав дээ.

YOU ARE READING
[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅]Elysian |JWW|
Любовные романы17нас цувралын 2дугаар бүлэг болно. #Надад чамаас өөр хайр гэж үгүй. Өөртөө сайн хүмүүсийг мэдэггүй минь чамд сохортлоо дурласаны шалгаан биз!# elysian-ер нь бол Грек улсаас гаралтай үг. Төгс төгөлдөр үзэсгэлэнтэй эрхэмсэг байдлыг илтгэдэг. @Sunter...