3. "Хүрээд ирээч"

739 89 9
                                    

Сугумыг хооллохгүй байя гэсэн ч энэ хөөрхөн амьтанг яах болж байна аа. Гал тогоонд ортол Мингю цусаа дутуу цэвэрлэчихсэн байв.

Сугумыг тэвэрсэн чигээрээ угаалгын өрөө дүү явав. Очоод хаалгыг нь шууд өшиглөөд "Хөөе! Ким Мингю юу хийгээд байгаа юм бэ?!" гэтэл Мингю тэр дотор түр тар гээд юм нураагаад ч байгаа юм шиг чимээ гараад. Яагаад ч байгаа юм. Тэгсээр удалгүй гараад ирэв.

-юу хийгээд байгаа юм?

Мингю-Вонү ах ирчихсэн гэнэ ээ!

Мингю дотор пал хийтэл хэлчихэв.

-аан тийм үү?

Мингю-чи миний хэнтэй ярьж байсныг мэдээгүй юм уу?

-тийм ээ мэдээгүй.

Мингю-би галзуурчихсан бололтой. Яаж чамд хэлж чадав аа?...

Мингю үглэсээр цаашаа яваад өгөв. Энэ тэнэг юм бас юу гээд байгаа юм бэ?!

-хөөе тэр гал тогоон дахь цусаа бүрэн цэвэрлээчээ! Ким Мингю!!!

Мингюг цусаа цэвэрлээд сууж байх хооронд Сугумыг авч очин хоолыг гаргаж ирнэ.

Мингю-чи чинь хоол өгөхгүй гэсэн яасан юм.

-өгнөө өгнө. Ямар манай Сугум буруутай ч биш. Чи л буруутай.

Мингю-ёстой үнэхээр шудрага бус юм аа.

-нээрээ би маргааш нэг үйлчлүүлэгчтэйгээ уулзана гэсэн шдээ. Тийм болохоор чи маргааш Сугумыг аваад явчих. Би өдөр чамд хоол аваачиж өгөх дөө очоод авчихъя.

Мингю-одоо тэгье дээ. Буруутай юм чинь.

-өө яг тийм чи буруутай юм чинь.

Намайг Сугумыг хооллож байх хооронд Мингю цусаа цэвэрлэж дуусаад ороо засахаар явлаа.

Хүн сонсвол гайхах байх гэхдээ Мингю бид хоёр нэг орон дээр унтдаг. Яах ч аргагүй байдлаар тэр л дээ. Сугум бид хоёрыг тусд нь унтуулдаггүй.

Гэхдээ яаж ч байсан бид хоёр нэг орон дээр ч гэсэн хоёр тусдаа хөнжилд унтдаг болохоор өөрт маань тийм ч сүйдтэй асуудал мэт санагддаггүй. Бид хоёрын аль аль нь ардаас татах найз залуу охин байхгүй болохоор.

Мингю Сусу хоёрыг унтах гээд явсан хойгуур би зургаа жоохон зурахаар шийдэн өрөө лүүгээ явлаа.

Зураг зурах ч гэж дээ Мингюгийн хэлсэн үг толгойноос гарж өгөхгүй хүн зовоож байв.

Дараа ах нар бүгдээрээ уулзах бодвол би яах болж байна аа. Үгүй ээ би ер нь яагаад санаа зовоод байгаа юм.

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅]Elysian |JWW| Where stories live. Discover now