-тэгэхээр гэнэт хуралтай гэх үед гайхсан байх. Өнөөдөр би хэдэн зүйл хэлэх гэж энд та нарыг цуглуулсан юм.
-нэгт би өөрийнхөө хувьцааг өөр хүнд зарахаар шийдсэн. Өөрөөр хэлбэл энэ буудлыг эзэмшихээсээ татгалзаж байна аа гэсэн үг.
Вонү-яагаад гэнэт ийм шийдвэр гаргаж байгаа юм.
-би залуу байна. Ийм том хэмжээний буудал авч явах надад ахадсан асуудал. Гэхдээ хувьцааг минь авах хариуцлагатай хүн олтол та бүхнийг түрүүлж битгий баярлаасай гэж хүсэж байна.
Эрхлэгч-бид яасан гэж баярлах билээ дээ эзэгтэй.
-Аан тийм. Чи халагдсан. Би буруу бодож чам шиг хариуцлагагүй ажилтан манайд хүрдэггүй байх.
Вонү-яалаа гэж түүнийг халж байгаа юм.
-Жон Вонү чимээгүй байж бай. Би одоохондоо энэ буудлын эзэн.
Вонү-би ч энэ буудлын эзэн. Чи ингэж ганцаараа шийдвэр гаргаж болохгүй.
-уучлаарай би чамаас арай илүү их хувьцаа эзэмшдэг.
Эрхлэгч-эзэгтэй гэхдээ би яагаад халагдаж байгаа талаараа мэдэж болох уу? Энэ шийдвэрийг гаргахад таньд шалтгаан байсан гэж найдаж байна.
-шалгаан? Шалтгаан сонсохыг хүсээ юу? Тэгвэл чи надад саяхан буудлын тайланг танилцуулсан тийм биз. Өнгөрсөн өдрүүдэд манай буудлын үзүүлэлт ашиг орлого гээд бүх зүйл байгаагүй хэмжээндээ хүртэл буурсан.
-би чамд хэлсэн байхаа би бол залуу хүн чи намайг бодвол туршлагатай. Тиймээс л би чамайг буудлыг сайн удирдаарай гэж хэлсэн. Гэтэл чи чадсангүй хариуцлага алдлаа.
-хурал дууссан тарж болно.
Өөрөөнөөс Вонүгаас бусад нь бүгд гарлаа. Вонүг юу ч хэлэхгүй суугаад л байхаар нь түүнийг хүлээж залхан өрөөнөөс гарах гэтэл Вонү үг дуугарав.
Вонү-яасан гэж ингэж байгаа юм.
-юу тэр вэ?
Вонү-яагаад зүгээр л ажлаа хийж байсан хүнийг халж байгаа юм.
-хүсвэл намайг эзэн нь байхаа больсны дараа чи эргүүлдээд авчихгүй юу!
Вонү-Хоран?
Вонү нэрийг минь тайван зөөлнөөр дуудахад би тэр дороо гацчихав.
Вонү-надад уурласандаа ингээд байгаа юм уу?
-яагаад чамд уурласандаа ийм зүйл хийж байна гэж бодоов?
Вонү-магадгүй бид өчигдөр цуг буудалд байсан болохоор.
YOU ARE READING
[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅]Elysian |JWW|
Romance17нас цувралын 2дугаар бүлэг болно. #Надад чамаас өөр хайр гэж үгүй. Өөртөө сайн хүмүүсийг мэдэггүй минь чамд сохортлоо дурласаны шалгаан биз!# elysian-ер нь бол Грек улсаас гаралтай үг. Төгс төгөлдөр үзэсгэлэнтэй эрхэмсэг байдлыг илтгэдэг. @Sunter...