Нилээн удаан гадаа суусан болохоор цаг харах гэж утсаа гаргатал хэтэрхий их норсоноос болоод асахгүй болчихсон байв.
Юу ч гэсэн гэртээ очих шийдвэр гарган алхаж эхэллээ. Гэрийн үүдэнд ирэхэд гэр харанхуй байв. Мингю байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ л би маш том зориг гарган гэр лүү орсон. Хувцас ч норчихсон гадаа ч хүйтэн. Ийм байдалтай гадаа удвал би өвдөх байх.
Кодоо хийх үед гэрт ямар нэг зүйл алхаж байгаа нь сонсогдов. Тэр байгаа бололтой. Болгоомжтойхон халгаа онгойлговол үүдэнд Сугум ирчихсэн байв.
-сайн уу?
Сугум намайг харан хоол иддэг саваа авчирч хоол нэхэж эхлэв.
-Мингю хоол өгөөгүй юм уу?
Би гал тогоонд орон Сугум хоол өгчхөөд гэрээ тойруулж харвал бидний орхисноор байж байв.
-тийм дээ, яаж тийм зүйл сонсчихоод буцаж ирж чадах билээ.
Сугумыг хооллож дуусаад шүгшүүрт хэсэг зогсож үсээ угааж гарч ирэн хувцсаа солиод шууд л орондоо орон унтлаа.
Өглөө ядаргаанаасаа болон зовхио ч дээдэх тэнхээгүй байхад нь хаалга чанга нүдэх чимээнээр орноосоо бослоо дасал болсон зангаараа утаснаасаа цагаа харах гэсэн ч ассангүй. Мэдээж. Өчигдөр эвдэрчихсэн шүү дээ.
Орноосоо өндийх үед хаалгийг маань бүр чанга нүдэж эхлэв. Бага зэрэг айж байсан ч сандран гүйж очоод шууд ойгочихов.
-Мёнху ахаа, та юу хийж яваа юм.
Мёнху-утсаа яагаад авахгүй байгаа юм. Юу вэ? үсээ хатаагүй унтсан юм уу?
-юу?
Мёнху-юу ч биш дээ. Бид өнөөдөр зугаалах гээд. Чи ирнэ биз дээ.
-зугаалах гэнэ ээ. Бүгд үү?
Мёнху ах өдөөс минь инээмсэглээд толгой дохив. Бүгд гэхээр Вонү, Мингю, Сынчол ах хүртэл явна гэсэн үг. Үгүй ээ, болохгүй. Яасан болохгүй.
-үгүй ээ. Би амжихгүй нь. Та нар өөрсдөө л явдаа.
Мёнху-гэхдээ бид ингэж хэлнэ гэж мэдсэн болохоор "Б" төлөвлөгөөтэй шүү. Чи угаасаа юу хийх нь тодорхой хүүхэд шдээ. Гарч иртэл чинь хүлээж байх болохоор хурдан гарч ирээрэй.
Мёнху ах яг гарах гэж байгаад эргэж хараад "Аан бас үсээ хатааж унтаж бай золиг минь." гэсээр тайванхан гарч одов.
-үс? Үс маань яасан гэж.
Угаалгын өрөөнд орон өөрийгөө харвал яг л толгой дээр минь цөмийн бөмбөг авчраад дэлбэлчихсэн мэт л харагдаж байв.
YOU ARE READING
[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅]Elysian |JWW|
Romance17нас цувралын 2дугаар бүлэг болно. #Надад чамаас өөр хайр гэж үгүй. Өөртөө сайн хүмүүсийг мэдэггүй минь чамд сохортлоо дурласаны шалгаан биз!# elysian-ер нь бол Грек улсаас гаралтай үг. Төгс төгөлдөр үзэсгэлэнтэй эрхэмсэг байдлыг илтгэдэг. @Sunter...