Би тэрнийг шууд танисан ч түүнд мэдэгдэхийг хүссэнгүй.
-х.хэн бэ?
Вонү-танихгүй царайлж байгаа юм уу? Эсвэл үнэхээр мэдэхгүй байгаа юм уу? Хаягаа явуулах болохоор хүрээд ир! Ирэхгүй бол чамд байдаг миний талаарх дурсамж гурван жилийн өмнөх Жон Вонүгаар төгсөнө шүү.
Би юм дуугарья гэж бодоогүй ч тэр хэлэх үгээ хэлээд шууд тасалчихлаа.
-энэ бас юу вэ?
Хэсэг бодож суусны эцэст үнэхээр очихгүй бол болохгүй юм шиг санагдав. Нилээн орой олчихсон болохоор гадаа жоохон сэрүүхэн тиймээс хувцас аа өмсөөд өрөөнөөсөө гарлаа.
Мингюд юу хэлээгүй чимээгүй гаръя гэсэн Сугум урд ирээд зогсчихов.
-Сугум аа холд. Ээж нь гарах гэж байна.
Мингю-өө Хоран чи гарах гэж байгаа юм уу?
-аан харин нэг ажил гараад.
Мингю-хаашаа? Ямар ажил?
-хөөе чи ямар миний нөхөр үү? Би ажилтай болоод л гардаг юм байгаа биз дээ. Гарлаа баяртай.
Намайг хаалгаа нээгээд гарах гэтэл урд Вонү зогсож байв. Тэр намайг холдуулаад орж ирээд хаалгийг маань нилээн чанга хаав.
Мингю-цочих гэж! Хаалгаа зөөлөн хааж гарч байгаарай гээд байхад. Хүний үг авахгүй шүү.
Вонү өөдөөс минь чимээгүй харж зогсож байгаад "сайн уу? Гу. Хо. Ран." хэмээн нэрийг минь тасалж дуудав. Тэрнээс архи үнэртэж байна. Би одоо ч байгаа газраасаа хөдөлж чадахгүй тэнэг хүн шиг зогссон хэвээр.
Мингю Вонүгийн хоолойг сонссон бололтой наашаа гүйж ирээд нилээн гайхсан харагдана.
Мингю-ах аа.
Мингю над руу нэг хараад түүнийг дагуулаад гарахаар шийдсэн бололтой хаалга онгойлгон түүнийг араас түлхэнэ.
Мингю-ах аа. Гаръя. Гарч байгаад ярилцъя.
Мингю Вонүг дагуулаад гэрээс гарахад би шууд өвдөг дээрээ сөхрөн унав. Юу болж өнгөрөөд байгаа талаар бодох ч сөхөөгүй суухад минь Сугум хажууд минь ирээв хэвтэнэ.
Хэсэг хугацааны дараа Мингю гаднаас орж ирэв. Би үг дугуй л түүнийг тэврээд уйлчихав. Би Вонүгаас болж Мингюгийн өмнө уйлхаасаа эмээдэггүй. Харин тэрэнд уйлж байгаа царайгаа харуулахыг хүсдэггүй учраас түүний өмнө уйлахдаа дандаа тэвэрдэг.
![](https://img.wattpad.com/cover/167728601-288-k809656.jpg)
YOU ARE READING
[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅]Elysian |JWW|
Romance17нас цувралын 2дугаар бүлэг болно. #Надад чамаас өөр хайр гэж үгүй. Өөртөө сайн хүмүүсийг мэдэггүй минь чамд сохортлоо дурласаны шалгаан биз!# elysian-ер нь бол Грек улсаас гаралтай үг. Төгс төгөлдөр үзэсгэлэнтэй эрхэмсэг байдлыг илтгэдэг. @Sunter...