2. "Жон Вонү болохоор"

760 90 15
                                    

Намайг машин барин явах үед Мингю намайг толгой түрүүгүй зэмлэж байлаа.

Мингю-яаж Сугумыг гэрт үлдээгээд ирж чадаж байна аа.

-чи бэртчихсэн байсан биз дээ. Би өөр яах байсан гэж.

Мингю-би зүгээр гэж хэлсэн биз дээ. Одоо очиход гэр ямар ч болсон байсан би буруугүй шүү.

-ойлголоо. Би өөрөө буруутай. Болов уу?

Мингю-ингэхэд саяны эмч нэг л харсан санагдахгүй байна уу? Хаана харлаа.

-аан Минги ах уу?

Мингю-Минги?

-би Жэжүд нэг кафетай байсан шдээ. Тэрний захирал.

Мингю-та хоёр тийм дотно юм уу?

-хүнд үед маань тусалж байсан болохоор гайгүй ээ. Хамгийн сүүлд уулзах даа аймар зүйл ярьсан болохоор их санаа зовж байсан юм. Ашгүй ингээд удаан хугацааны дараа уулзсан болохоор сайхан байна.

Мингю-нэр нь таалагдахгүй байна. Арай овог нь Ким биш биз?

-үгүй ээ. Ким биш Жон. Жон Минги. Яасан? Чамтай төстэй нэртэй болохоор тэгээд байгаа юм уу?

Мингю-урдах замаа хараад яв!

-хөөе. Би харж л байна шдээ.

Мингю-ер нь юу бодохоороо Сусуг гэрт орхидог байна аа. Чи их муу ээж юм.

-яагаад гэнэт ярианы сэдэв өөрчлөөд байгаа юм.

Мингю-чи ер нь яах гэж анх Сынгванаас Сусуг авсан юм. Ингэж хайнга хандах байсан юм бол.

-мэдэхгүй хүн сонсвол биднийг Сынгванаас өргөж авсан хүүхэдээ ярьж байна гэж бодох нь байна, тэглээч Сусу хүн биш нохой! Нохой хүүхдээс ч ухаантай байдаг юу ч болохгүй мэдэв үү?!

Мингю-очоод ямар нэг болсон байвал худлаа цаагуураа намайг загнаад байдаг шүү. Одоо битгий тэгээрэй за юу! Сүүлдээ бүр чи хоёр нохой эсвэл бүр нэг нохой нэг жоохон хүүхэдтэй амьдарч байгаа юм шиг л загнах юм.

-за. Мингю-шиг. Уучлаарай!

Хажуудаа зөнөг хошин суулгачихсан биш ёстой үглэсээр байгаад гэртээ ирлээ.

-чи түрүүлээд орж бай. Би машинаа гражид хийчхээд очъё.

Мингю ч зөвшөөрч буугаад цааш явав. Би граж руу ороод машинаа тавьчхаад гараа гэрийн үүдэнд бараг л ирж байтал Мингю гараад ирлээ.

-яасан? Яагаад гараад ирэв.

Мингю-байж бай. Эхлээд нэг юм тодруулах хэрэгтэй байна.

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅]Elysian |JWW| Where stories live. Discover now