008

719 40 0
                                    

Магадгүй энэ өдөр, энэ кисон миний хамгийн сүүлчийн хэрцгийлэл байж болох л байх....... ...................
Сүндэрлэх том байшингуудаар хүрээлэгдсэн хотхон дотор хэн нэгнийг хүлээх би.
"Нөгөөх чинь гарж ирсэн үү? Тэхён хаана байна аа?"
амандаа бувтнан асуух Жимин тэхёноос ирэх дуудлагаа хүлээн байн байн утсаа ажиглана.

Төд удалгүй Тэхёны төлөвлөгөөгөөр дуудсан Кисон гэрээсээ баяр хөөр болон гарж ирж байх нь харагдлаа. Хөвгүүдэд амиа өгдөг охин...ийм л гэнэн байгаа юм...
Тэхёны талаас
Өвлийн хүйтэнд дуртай дургүй Тэжоны шахалтаар Кисоны дугаарыг хийн ногоон өнгөн дээр дарлаа.
"Байна уу?" утасны цаанаас нэг шингэхэн хоолой дуулдан чимээгүй боллоо.
"Байна. Би Тэхён байна. Сайн уу?" миний энэ хоолойнд Кисон уулга алдсаар инээнэ. "Хөөх од Убба залгаад би ч азтай юм аа...юу байна даа" тэрний энэ гэнэн хоолой миний инээдийг хүргэх шиг. Энэний дараагийн миний хамгийн сүүлд хэлсэн үгэнд Кисон хамаг айлгүйгээр инээд алдан утсаа тасалсан юм.
"Чи яг одоо гараад ирээч. Гадаа чинь байна. Хамт алхъя. Тэгэнгээ хэлэх үг байна Кисонаа"

Хаалгны дүүд хийх чимээ сонстсоор Кисон гарж ирэн нааш гүйлээ. Би ч өөдөөс нь худал инээмсэглэл гарган "Удаан алхах байх шүү. Дулаан хувцалсан биз дээ?" Хариуд минь тэр толгой дохин "Тэвэрэхгүй юм уу?" гэсээр айлгүйхэн инээнэ. Тэнэг юм. Аргагүй л гэнэн юм.

Утсанд зурвас ирэн харвал Тэжонаас байлаа.
"Хөөе Жимины машинд ойртоорой...тэнд хотхоны камер ажилладаггүй юм. Сайн найр найр...юм мэдэгдүүлэв!" гэсэн байх нь өөрийн эрхгүй аманд инээмсэглэл тодруулна. Яагаад гэвэл тэр миний дугаарыг мэддэг хэвээр юм байна. Одоо эсрэг өстэй охин байх аа больж миний дүү болсон.....
"Хэн юм?" гэх намайг сугадан алхах Кисоны хоолой сонсогдлоо. "Аан Тэжон ирэх болж байна уу гэнэ." гэхэд тэр ярвайгад “аан Тэжон их аймар өөрчлөгдсөн байна лээ. Яг л...." түүний Тэжоныг муулах гэснийг таамаглан би яриаг нь тасласан юм.
"Хэрэггүй ээ. Мэднэ. Юм бүхэн ээлжтэй байдаг юм. Тэр дээрлхүлдэг байсан одоо тэрний ээлж." гэх миний үгэнд Кисон нааш гайхан ширтлээ. Би ч өөдөс нь инээмсэглэн эргэн тойрноо харвал өнөөх харанхуй газар ирсэн байсан юм.
"Заза тоголсон юм даа. Гэхдээ энэ үгийг санаад явж байх зүгээр шүү. Тэжон миний бодлоор их садист болсон. Тэр чамаас нэг л өдөр хариугаа авж магадгүй. Миний тусламжтай" гэх үгийг сонсмогц Кисон муухай царайлан зогсоно.
"Тэхёнаа чи чинь юу яриад байгаа юм бэ?" гэж хэлэхтэй зэрэгцэн Жимин амыг нь алчуураар баглан авсан юм.
"Уучил Кисон. Чи Тэжоны уурыг хүргэсэн болохоор өнөөдөр хариугаа өгөх болно." ...............................
Миний үнэхээр тэнэг юм. Ахдаа уурсан өстөж, найзыхаа нөхөрт сэтгэл алдардаг....
миний энэ сэтгэлийн шарх жиминий тусламжтай эдгэрсэн мэт...

▪Садист_хамтрагч▪      $Дууссан$Where stories live. Discover now