Цонхоор өнгөрөн харагдах юмс бүхэн намайг зовоож байна. Би төрснөөсөө хойш анх удаа л маш хол явж үзэж байна. Энэ бүхэн надад маш хүнд цохилт болж байна. Чихэнд минь сонсогдож байгаа дуу минь хүртэл цоглог байгаад ч намайг сэхээж чадахгүй байна...
Яагаад ингэж зовж байгаагаа хэлийлдаа
Намайг Ким Жи На гэдэг. Би 17 настай . Ахлах ангийн 2-р ангийн сурагч. Ууг нь би солонгос хүн. Гэхлээ төрснөөсөө эхлээд Америкд амьдарсан.Яагаад Америкд амьдардаг вэ гэвэл аав минь одон орон судлаачаар их сургуулиа Америкд төгсөж үргэлжлүүлэн энд ажиллан амьдарч ээжтэй минь танилцсан. Тэгээд ах бид хоёр төрсөн. Надад найз нөхөд гэдэг хүмүүс нэгч байдаггүй. Би их бүрэг дуугүй охин болохоор бусадтай эв зүйгээ олж чаддаггүй. Олъё ч гэж боддоггүй . Ах минь л миний түшиг тулгуур. Ахыг минь Жин гэдэг. Ямар ч үед ах минь миний хажууд байдаг болохоор надад найзын ч шаардлага байдаггүй. Миний ах харин өөр шүү . Их найрсаг , өндөр , царайлаг, сайхан сэтгэлтэй, хоол маш сайн хийдэг миний хувьд бол төгс нэгэн. Бүх охидын сэтгэлийг хөдөлгөж шархлуулж яваа нэгэндээ. Харин одоо бид нар аавынхаа хүсэлтээр Солонгосд ирчихсэн байна. Яагаад вэ гэж үү? Учир нь Солонгосын нэгэн хүн ам цөөтэй хөдөө аав минь судалгаа хийх хэрэгтэй болоод гэр бүлээрээ тийшээ явж байгаа юм. Тэр газарт тэнгэр нь өдөр бүр цэлмэг байдаг ч өдөр нь нар байдаггүй шөнө нь саргүй өч төчнөөн одны хэлтэрхий нь ч харагддаггүй гэсэн. Аав минь аягүү хатуу хүн болохоор ах бид хосрыг их хатуу аргаар өсгөсөн. Миний дуугүй байдаг үүнтэй ч холбоотой байж магадгүй. Одон орон судлаач аавтай байж аав минь нэг ч удаа ах бид хоёрт оддын тухай гараг эрхэсийн тухай ярьж өгч байгаагүй. Иим болохоор би аавынхаа ажил дээр очиж үзээгүй ажлын өрөөнд нь ч орж үзээгүй сансар огторгуйг ч нэхх их сонирходоггүй. Гэвч миний ээж хамгаас сайхан эмэгтэй. Ах бид хоёрын тэнгэр элч. Хэдий аав минь бидэнл хатуу хандаж биднийг ад үздэгч ээж минь аавыг орлож бид хоёрыг өсгөсөн. Аавтайгаа цуг байдаг байж аавгүй юм шиг өсөх ямар байдгыг мэдэх үү? Тэгтээ миний сонирходог зүйл бол би зураг дарах дуртай. Бусдын мэддэггүй ертөнцийг зураг болгон авч ирээдүйд хүмүүст харуулах зорилготой. Америкд байхдаа шөнийн тэнгэрийг цөөнгүй удаа дарж байсан. Гэхдээ аавынхаа төлөө биш нар сар одгүй тэр хөдөө рүү явахдаа үнэхээр үзэсгэлэнтэй энэ тэнгэрийг санаж магадгүй гэж бодсондоо дарсан юм....Их бодолд автагдан гонсойж явахад минь аавын "Ирчихлээ , буугаарай" гэсэн дуугаар машинаасаа буугаад өнөөх тэнгэр лүү харвал цэв цэнхэр байгаа атлаа нээрээ л ямар ч нар алга. Ачаагаа аваад амьдрах байшин руугаа хартал бусад байшингуудаас арай л дажгүй том харагдаж байгаа ч гэрийг минь гүйцэхгүй нь. Ах бид хоёрын өрөө хоёр давхарт өөд өөдөөсөө харсан өрөөнүүд. Өөрийн гэсэн бүхнээ хураагаад тохижуулаад дууслаа. Азаар миний өрөөний цонх орны минь яг дэргэд болохоор цонхоор юм ширтэн суухад тааламжтай байлаа. Цонхоор харагдах байдлыг ажин суувал хээнцэр зүйлгүй мөртлөө нэг л сэтгэл татна. Тэсгэл алдаж зургийн аппаратаа гарган гадаах ертөнцийг бус сэтгэлд минь татагтдсан орчиныг яг л байгаагаар нь илүү дутуу чимэглэлгүйгээр дарлаа.
Тэнгэр рүү харан сууж байхад минь хаалга тогшин ээж орж ирэв.
Ээж: Миний охин дэлгүүр гараад ирээч хүйтэн уух юм зайрмаг аваад ирээч гэж ээж минь намаг тайвшруулах инээмсэглэлээр инээн хэллээ
Би: за гээд санаа алдлаа
Ээж: Одоохондоо энэ бүхэнд дасах хэцүү байгаа ч дасахаас өөр аргагүй ээ үр минь. Судалгаа дуусвал бүгдээрээ явах учраас тэвчээртэй байгаарай
Би: За ээжээ Би гарчихаад ирийдаа
Зохиолчийн талаас
Жина жинсэн өмд юүдэнтэй малгай өмсөөд гэрээсээ гарлаа. Түрүүн замдаа явж байхдаа гэрээс нь холгүй дэлгүүрийг замдаа харсан тул тийшээ дуу сонсон алхаж байлаа. Дэлгүүр ороод авах ёстэй зүйлсүүдээ аваад кассан дээр очоод төлбөрөө төлөх гэтэл хэтэвч нь карманд нь байхгүй байлаа. Сандран хамаг кармагаа шалгатал ширээн дээр тавьснаа саналаа.
Жина: Уучлаарай би хэтэвчээ орхичихож энд түр тавьчий гэрлүүгээ явчихаад ирье гээд гарах гэтэл ард нь малгайтай цамц өмссөн залуу "Хамт биччих" гээд сагсан дахь зүйлүүдээ бичүүлээд төлбөрийг нь төлөөд гараад явчихлаа.
Жина балмагдан араас нь ууттай зүйлээ бариад гартал аль хэдийнээ явчихсан байлаа. Баярлалаа ч гэж хэлэгүйдээ харамсан гэрийн зүг дуугаа сонсон удаан гэгч нь гудамжаар алхлаа . Жина гэртээ ирээд усанд ороод өнөөдөр шинэхэн авсан шинэ сургуулийнхаа дүрэмт хувцсыг бэлдээд өнөөх малгайтай цамцтай залууг бодсоор гүн нойрондоо автлаа.Бүх зүйл сайхан болно
Бүх зүйл хэзээ нэгэн цагт дуусах болно
YOU ARE READING
Зүрхэнд гэрэлтэх од /finished/
FantasyЦэлмэг тэнгэртэй мөртлөө нар сар од гардаггүй ертөнцөд чи хэн нэгний зүрхэнд нь гэрэлтэх од нь болох уу? started at 2020.03.17 finished at 2020.03.26