Жинагийн талаас:
ЖИНА БОСООРОЙ гэсэн ээжийн маш чанга дуугаар өглөөг эхлүүллээ. Цаг хартал 8:22 минут болж байлаа. Шинэ сургуулийн анхны өдрөө ч хичээлээсээ хоцрох гэж дээ гэж уурссаар бослоо. Яджийтал ах ч намайг орхиод явчихдаа яадаг байнаа гэж бодон улам л уур хүрч байлаа. Азаар яаж өчигдөр бүх зүйлээ бэлэн болгоод унтсын гэж бодоод дүрэмт хувцсаа хааш яаш өмсөөд санд мэнд гэрээсээ гараад гүйлээ. Сургууль дээр очихсоор байтал завсарлачихсан байлаа. Хүүхдүүд над руу нэг л эвгүй харж байлаа. Шинэ сурагчийг ингэж хүлээж авдын байхдаа гэж бодсоор алхаж явтал миний гарнаас хэн нэгэн татаад намайг эргүүлж харууллаа. Эргээд хартал эрэгтэй хүүхэд байлаа. Нэрийг нь хартал Мин Юнги зөвлөлийн дарга гэсэн байв
Юнги: Чи шинээр шилжиж ирсэн сурагч байхаа. Намайг Мин Юнги гэдэг. Энэ сургуулийн зөвлөлийн дарга.
Би: Тийм яасан?
Юнги: Чи дүрэмт хувцсаа яаж өмсчихөө вэ? Юбка чинь богинохон байна. Хотын хүүхдүүд яахаараа ийм байдаг байнаа. Ёс журамгүй юм гэсээр над руу уурслаа. Би гайхан юбкаа хартал нээрээ л хэтэрхий богинохон байлаа. Хүүхдүүд яагаад надруу ингэж хараад байсныг одоо л мэдэж ичин хацар минь улайж ёстэй байх суух газаргүй боллоо.
Би: Би яараад гарахдаа анзаарсангүй. Надад ийм юм өмсөх огтхон ч хүсэл байхгүй болохоор буруугаар битгий ойлго. Тэг лээ ч хотын хүүхэд гэхээрээ бүгд ийм ёс журамгүй байдаггүй юм гэж хашгиран хэлтэл нөгөө Мин Юнги гэдэг дарга пиджакаа тайлан миний бүсэлхийгээр уяж өгөв. Юнги надтай ойртоход л хацар минь чавга шиг улайлаа. Энэ их сонин мэдрэмж төрж яагаад ч юм нэг л танил хүн шиг санагдлаа. Нэг л сонссон хоолой. Хаа нэгтээ таарсан хүн шиг. Хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг төрүүлж урьд өмнө нь байгаагүйгээр намайг догдлууллаа. Тэгтээ л хотын хүүхдүүд ёс зүйгүй юмаа гэсэн үг нь миний дургүйг хүргэж байна.Сургалтын менежэрийн өрөө рүү юбкаа солиулах гэж явтал өрөөг нь олохгүй наагуур цаагуур баахан л гүйлээ. Арай гэж олон юбкаа солиулан хичээлийн хуваариа аваад ангиа заалгаад гарлаа. Мин Юнгигийн хүрмийг барьсаар яаж өгөх тухайгаа бодсоор алхаж явтал Жина гэж хэн нэгэн араас дуудлаа. Эргэн харвал Ах минь гүйсээр ирлээ.
Жин ах: Чи хоцорчихсон уу? ахыга уучлаарай. Чамайг ууг нь сэрээсэн юм даанч чи босохгүй байсан. Ээжд сэрээгэрэй гэж хэлээд явчихсан юм. Уучлаарай гэж амьсгаадан хэллээ
Би: Зүгээрээ хоцроод эвгүй өайдалд орсныг эс тооцвол гэж дурамжхан хэлэхэд
Жин ах: Хэний хүрмийг барьчихсан байгаан. Юу болсон юм гэж надаас асуув
Би: Мин Юнги гэдэг хүүхдийн хүрэм байгаа юм. Юу болсоныг гэрт очоод хэлж өгье
Жин ах: Наа чинь манай ангийн хүүхдийн хүрэм байна шдээ. Зөвлөлийн дарга гэсэн. Бас манай ангийн дарга гэлээ
Би:Тэгвэл та хүрмийг нь өгчих гээд хүрмийг нь Жин ахд өгтөл хонх дуугарлаа.****
Ангид гүйн орвол аль хэзээний менежэрийн хэлсэн манай ангийн багш орж ирээд зогсчихсон байлаа.
Багш: За хүүхдүүдээ манай ангид шинэ хүүхэд шилжиж ирж байна. Америкаас ирсэн солонгос хүүхэд. Та нар найздаа тусалж дэмжээрэй . Өөрийгөө танилцуулаарай гэхэд нь
Би: Сайн уу? Намайг Ким Жи На гэдэг гээд дуугаа хураалаа
Багш: Тэр хойно ганцаараа сууж байгаа Хана охины хажууд суучих гэлээ
Би: За гээд хойшоо алхаж явтал хүүхдүүд надруу сонин харж байгаа нь мэдрэгдэж байлаа. Магадгүй өглөөний явдлаас болж байгаа биз. Сандал дээрээ очиж суугаад цүнхнээсээ дэвтэр пиналаа гаргаж тавьхад хажууд суух байсан охин: Сайн уу Намайг Хана гэдэг. Чой Ха На. Хоёулаа сайн найзууд болцгооё. Бидний нэрийн төгснөл хүртэл ижилхэн юм. Хувь заяа байх гэсээр өөдөөс инээд алдлаа.
Би хариуд нь юу ч хэлсэнгүй. Магадгүй найзууд болцгооё гэсэн үг намайг цочирдуулсан байх. Чихэнд минь сонсогдсон энэ үг тархи руу дамжин санах ойгоосоо хайтал илэрц байсангүй. Учир нь урьд өмнө нь хэн ч надад найзууд болцгооё гэж хэлж байгаагүй. Намайг юу ч дуугарахгүй байгаад Ханагийн санаа нь зовсон юм уу үргэлжлүүлэн
Хана: Энэ бол миний найзууд Цүки Жонгүг хоёр гээд урд суусан хүүхдүүд рүү заахад тэр 2 хүүхэд эргэж хараад инээмсэглэлээ. Би бодохдоо хэн ч намайг тоохгүй үл тоомсорлох байх гэж бодсон гэтэл энэ хүүхдүүд намайг найзаа болгох гэж байна гэсэн хачин бодол толгойд орж ирэв. Надад найз гэдэг үг хэрэггүй найзууд ч хэрэггүй юмсан гэж үргэлжлүүлэн бодлоо. Намайг бас л юу ч дуугарахгүй асуултанд нь хариулахгүй байгаад Хана зовон дахин асуулт асуулаа.Ямар ч нийтэч охин юм бэдээ гэж бодон дараагийн асуултыг хүлээхэд
Хана:Чи ... гээд асуулт асуух гэхэд нь
Багш: Хана чимээгүй байгаарай хичээлдээ анхаар гэхэд нь би дотроо баярлав. Түүний асуултад нь хариулах гэж зовох мөн түүнийг ч зовоох шаардлагагүй болсон юм.****
Утга учиргүй хичээлүүд ар араасаа үргэлжилсээр хамгийн сүүлийн хичээл ашгүй нэг дууслаа. Ахыг тараад сургуулийн гадаа хүлээж байя гэснийг санаад баярлан дэвтэр номоо санд мэнд цүнхлэг ангиас яаран гараад гүйтэл нэг хүн өөдөөс гарч ирээд би мөргөөд уначихлаа. Цүнхнээс минь дэвтэр ном минь унаж газраар дүүрэн тарав. Ёстэй азгүй юмдаа гэж үглэсээр босон номоо авах гэтэл нэг гар орж ирэн бидний гар хоорондоо хүрэлцлээ. Дээшээ харвал өнөөх Мин Юнги байлаа. Уур хүрч байсан ч ядаж хүрмээ өгсөнд нь талархыда хэмээн бодож Баярлалаа гэж хэлэхсэн боловч амнаас үг гарсангүй. Хий дэмий хацар дахиад л улайлаа. Юу хийсэн болохоороо ингэж байнга улайгаад байгаан болдоо гэж дургүй хүрсээр бүх зүйлээ цүнхлээд бостол
Юнги: Хүн мөргөчихөөд уучлаарай ч байхгүй Хүрэм авчихаад баярлалаа ч байхгүй Хэтэвчээ мартаж төлбөрөө төлүүлчихээд бас баярлалаа байхгүй . Чи ер нь хүний ач тус яасан мэддэггүй охин бэ гэж надад өндөр дуугаар хэллээ.
Би: Нөгөө малгайтай цамцтай залуу чи юм уу....Азгүйтэл бүхэн төгсгөл биш
Харин ч сайн сайхны эхлэл байж болох юм
YOU ARE READING
Зүрхэнд гэрэлтэх од /finished/
FantasyЦэлмэг тэнгэртэй мөртлөө нар сар од гардаггүй ертөнцөд чи хэн нэгний зүрхэнд нь гэрэлтэх од нь болох уу? started at 2020.03.17 finished at 2020.03.26