Юнгигийн талаас:
Охидын 400м-ын уралдаан эхлэх болов. "Ангийнхан ус авахаар явцгаая" гэхэд нь Жинагийн гүйхийг хармаар байсан тул албаар "Багш намайг дуудсан болохоор та нар явчихаад ир" гэж тэд нарт худлаа хэллээ.Хүүхдүүд гараанд хөл гараа хөдөлгөж биеэ бэлдэж байхад Жина л ганцхан зүгээр зогсож байгаа нь намайг түүнд татагдахад хүргэв. Сандарсан юм болов уу? Эсвэл түрүүлнэ гэдгээ мэдээд ингээд байгаа юм болов уу? гэсэн баахан бодол толгойнд орж ирсээр байв.
Шүгэл үлээхэд тэд гараанаас гаран гүйцгээж байлаа. Жина удалгүй бусдаас түрүүлэн сондгойрч гар ирлээ.
"Үнэхээр мундаг байна шүү" гэж би сулхан хэлэн инээмсэглэлээ. Өөрийгөө гайхав. Жина намайг инээмсэглүүллээ.
Намайг жаргалтай болгож байна.Хэн нэгэн түүнийг түлхэхэд тэр нилээн хурдтай явж байсан учраас эвгүй уналаа. Миний санаа маш их зовж толгой дотор минь Жинагаас өөр юу ч бодогдохгүй байв.
Түүнд маш их санаа зовж байна
Би Жина руу хар хурдаарай гүйн очиж түүнд туслан үүрээд эмчийн өрөөрүү явлаа. Хэдий өнөөх сонин мэдрэмж мэдрэгдэж дотор минь сонин байсан ч энэ бүхэн одоохондоо нэхх чухал биш байв. Учир нь Жина бэртчихсэн.
****
Жин бид хоёр тэмцээндээ орох гээд талбай руу алхаж байхад Жинагийн тухай бодогдон намайг шаналгасаар л "Тэр зүгээр байгаа болов уу? Хөл нь өвдөж байгаа болов уу?Одоо яаж байгаа бол?..." гэсэн бодлууд бодогдсоор ...Түүний талаар бодохоо больж чадахгүй байна.
"Тэр ууг нь түрүүлэх байсан юм" гэх бодол миний толгоны өвчин болж би эцэст нь 400м-ын гүйлтэнд уралдаж заавал түрүүлж алтан медалиа Жинад өгнө гэсэн шийдвэрт хүрэв.
Түүний төлөө ямар ч шийдвэр гаргахад бэлэн байна
Би сайн гүйж чаддаггүй ч Жинагийн төлөө заавал түрүүлнэ . Ингэж бодож байхдаа өөрийгөө гайхаж байлаа. Би яагаад тэр охины төлөө ийм зүйл хийхгээд байгаа билээ.
Яагаад?Яагаад?Яагаад?
Би түүний талаар бүхнийг мэдмээр байна.*****
Ангийхан дээр очиж 400м-ын гүйлтэнд ормоор байгаагаа хэлэхэд тэд "Чи ямар ч тэмцээнд ерөөсөө ордоггүй байж. Орохгүй гэж ууралдаг байж гэв гэнэт юу болов???" гэж гайхацгааж байлаа.
Би: Шаардлагатай байгаа болохоор. Зөвшөөрсөн гэж бодлоо шүү гэж хэлээд уралдааны зам руу явав.
YOU ARE READING
Зүрхэнд гэрэлтэх од /finished/
FantasyЦэлмэг тэнгэртэй мөртлөө нар сар од гардаггүй ертөнцөд чи хэн нэгний зүрхэнд нь гэрэлтэх од нь болох уу? started at 2020.03.17 finished at 2020.03.26