Жинагийн талаас:
"Чиний хөлний бэртэл санасныг бодвол хөнгөн бэртэл байна нэгдэхээс хичээлдээ явж болно" гэж эмч хэлсэн тул аргагүй эрхэд хичээлдээ явахаар боллоо.
Ууг нь энэ боломжыг ашиглаад гэртээ байя гэсэн боловч ямар ч аргагүй болов.
Ахд үүрүүлэн гэртээ харих замд
Ах: Чамайг үүрээгүй удсан байна шүү гэж инээн хэлэхэд
Би: Аргагүй шдээ би ямар том болсон билээдээ
Ах: Миний дүү одоог хүртэл жижкэн хэвээрээ л байна юун том болох. Ахынх нь хувьд миний бяцхан дүү хэвээрээ гэж хэлэхэд нь би ахыгаа чангаас чанга тэвэрлээ.
Ах: Тэгтээ чамд яагаад медаль байгаа билээ гэж асуухад нь
Би: Юнги өгсөн юм аа. Яагаад надад өгснийг нь би сайн ойлгоогүй ээ гэж шууд хариулахад
Ах: Чамд сайн юм байна лдаа сайн болоод л өгсөн байж таараа гэхэд нь
Би: Зүгээр л шударга бус санагдаад надад өгсөн юм байлгүйдээ гэж сандран хэллээ. Хүлээгээрэй юун сандрал бэ? Би яагаад сандраад байна гэдд толгойгоо сэгсрэхэд
Ах: Миний бяцхан дүү ч том болжээ өөртөө хүн сайн болгоод л гэж ахыг ёжлон хэлэхэд бид гэртээ ирж бидний яриа дууссан юм.****
Унтахын өмнө "Чамд сайн юм байна лдаа сайн болоод л өгсөн байж таараа" гэсэн ахын хэлсэн үг бодогдож, Юнгигийн үйлдэл санагдлаа.Сонин юм нээрээ яагаад надад медалиа өгсөн юм бол гэж ч бодож амьжлаа. Тэр орой би зогсоо зайгүй Юнгиг бодсоор байгаад унтсан юм . Хэн нэгэн миний анхаарлыг ингэж татах гэж
Байж боломжгүй юм.****
Өглөө сэрээд бэлэн болчихоод яг гарах гэтэл "Өнөөдөр бороо орно гэсэн шүү. Шүхрээ авч яваарай" гэж ээж хэлэхэд ээжийг үл тоон "Гайгүй байлгүйдээ" гэж хэлэн гутлаа өмсөөд гаран явлаа.
Ангид орж ирэхэд хүүхдүүд "Жина зүгээр үү? Хөл чинь гайгүй юу? Чамайг үүрээд эмч рүү явсан хүн хэн байсан бэ?" гэж надаас зогсоо зайгүй асууж байлаа.
"Бүх хүн харжээ. Хүний асуудал эд нарт ямар хамаа байдаг байна аа" гэж бодсоор суудалдаа ирж суухад.
Хана: Зүгээр байгаа чинь л яамайдаа гэж надруу харан инээмсэглэн хэлэв. Би дотроо "Утгагүй юм" гэж бодсоор дэвтэр номоо гарган цаасан дээр зураг зурж эхэллээ.****
Өнөөх утгагүй хичээлийн цагууд ар араасаа үргэлжлэн орж ирсэн багш болгон миний зүгээр эсэхийг асууж байв.Ядаргаатай санагдаж байлаа. Үзэж байгаа хичээлийг бүгдийг нь мэдэж байгаа ч хариулмааргүй байна. Бусдын анхаарлыг татмааргүй байна. Тэглээ ч удахгүй явахаас хойш...
Ашгүй нэг их завсарлагаа болж завсарлалаа. Чимээгүй газар очмоор санагдаж сургуулийн дээвэр лүү явахаар шийдлээ. Шатны бариулаас түшиж явсаар арай гэж дээвэр дээр гарч ирэхэд Юнги байлаа. Тэр хоёр тийшээ алхалж гараа хөдөлгөсөөр ярьж байлаа. Хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм байхдаа гэж бодон эргэн тойрныг ажиглавал хэн ч алга. Намайг ирснийг мэдээгүй бололтой өөртөөгөө ярьсаар л байлаа.
YOU ARE READING
Зүрхэнд гэрэлтэх од /finished/
FantasyЦэлмэг тэнгэртэй мөртлөө нар сар од гардаггүй ертөнцөд чи хэн нэгний зүрхэнд нь гэрэлтэх од нь болох уу? started at 2020.03.17 finished at 2020.03.26