The reason of my smile

192 33 5
                                    

Жинагийн талаас:
Юнги:Тэгвэл чи миний
Зүрхэнд гэрэлтэх од минь болох уу? гэж түүнийг хэлэхэд би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан.

Тэгтээ яг тэр мөчид өнөөх хүчтэй цохилоод байсан зүрх минь ажиллахаа байчихсан.

Амаар гарчих гээд байсан зүрх минь цохилохоо байчихсан.

Миний тархи юу гэж хариулах гээд байсныг би ойлгоогүй ч тийм гэж хэл гэж зүрх минь шаардаад байсныг би ойлгосон юм.
Би:Би яахаа мэдэхгүй байна. Тэгтээ миний зүрх Тийм гээд байна гэж хэлэхэд би яагаад ч юм сандарч түүний хариултыг хүлээж байлаа. Түүний хариулт маш тодорхой байсан. Хариулт биш хариу үйлдэл болоод хувирчихсан.

Тэр нэг гараараа миний гарнаас хэзээ ч тавихгүй мэтээр атгаж дээрээ барьж байсан хүрмээ газарт унагаан нөгөө гараараа хацарт минь хүрэн маш зөөлхнөөр уруул дээр минь үнссэн юм.
Юнгигийн энэ үйлдэлд би балмагдаж орхисон ч бүхэл бие минь түүний үнсэлтэд уусчихсан. Салахын аргагүй амт...Биднийг үнсэлцэж байхад бороо шиврэн орж борооны тусал бидний хацар дээгүүр урсан хэзээ ч мартагдахгүй өдрийг надад бэлэглэсэн юм.

Би өөрийгөө зөв зүйл хийж байгаа эсэхийг мэдэхгүй байсан ч ийм зүйл болчихсон. Энэ мөчид би яг л шинээр төрж байгаа юм шиг мэдрэмж авсан...Үгээр хэлж чадамгүй тийм шинэхэн мэдрэмжийг...Магадгүй би өөрийгөө олсон байх...Надад юу хэрэгтэй болохыг олсон байххх...Би Мин Юнгиг олсон юм... Би түүнд итгэсэн. Тэр намайг инээмсэглүүлнэ гэсэн .Энэ л үг намайг ийм зүйл хийхэд хүргэсэн...
Тэр гэнэт намайг үнсэхээ болив.
Юнги: Уучлаарай гэж тэр толгой гудайн надад хэллээ.
Би: Намайг ч бас уучлаарай. Бороонд хэтэрхий удаан зогсчихлоо.Дулаан газар очицгооё гэж түүнд хандан хэлэхэд тэр хүрмээ газраас аван дээрээ бариад "Явцгаая"гэлээ.Бид бүхнийг умартан хамтдаа гүйлээ...

Даарч байсан ч түүний бэлэглэсэн мэдрэмж намайг шатааж...
Бороонд норж байсан ч түүний намайг гэх сэтгэл намайг хатааж байлааа.
Сургуульд орж ирэн тэр намайг ангийн минь үүдэнд хүргэж өгөөд "Хичээл тараад сургуулийн үүдэнд хүлээж байя" гэж хэлээд явлаа.

Ангидаа ороод суудалдаа очин суухад Хана намайг норцон байгаад санаа зовон үсийг минь арчин өгч өөрийн хүрмээ надад нөмрүүллээ.
Би: Баярлалаа гээд сулхан хэлэхэд
Хана: Зүгээр ээ. Чамааас ийм үг гардаг л юм байна шүүдээ. Би чамайг миний гарыг түлхээд зүгээр бай хэрэггүй гэж хэлэх байх гэж бодсон гээд өөдөөс малийтлаа инээлээ.

Зүрхэнд гэрэлтэх од /finished/Where stories live. Discover now