With you

169 30 10
                                    

Юнгигын талаас:
Би:Өглөө хамтдаа явцгаая. Гэрийн чинь гадаа байж байя гээд хойшоо ухран явахдаа түүнд хэллээ.
Жинатай хамтдаа байхад үнэхээр сайхан юм. Бас би түүнийг инээмсэглэхийг харсан. Түүний гоо үзэсгэлэн дахин давтагдашгүй. Миний зүрхэнд маш олон цэцэг дэлгэрчихлээ. үзэсгэлэнтэй цэцэрлэг.Маш олон үзэсгэлэнтэй цэцэгсээр дүүрсэн маш үзэсгэлэнтэй цэцэрлэг.Жинагаар услаглаж , Жинагаар амьсгалдаг , Жинагаар хооллодог, Жинагаар гэрэлтдэг цэцэрлэг. Энэ цэцэрлэгийн эзэн нь Жина. Эзнээс нь өөр хүн нэвтэрч чадахгүй миниы зүрхэн дэх цэцэрлэг...

****
Өглөө сэрүүлэгний цагаас эрт сэрэв. Шүршүүрт орохдоо амандаа дуу аялаад л яагаад ч юм үнэхээр жаргалтай байв. Дүрэмт хувцсаа ямбайлан өмсөж үнэртэй ус цацаад үсээ янзлаад өглөөнийхээ цайг уугаад Жинагийн гэрлүү явлаа.

Түүнийг хүлээн зогсож байхдаа түүнтэй юу гэж мэндлэхээ бодсоор зогсож байтал Жинагийн хашааны халгайг онгойв. Жинаг гарч ирж байна гэж бодсоор Өглөөний мэнд Жина гэж гараа алдлан хэлэхэд Жин гараад ирэв.
Жин:Би Жина бишээ. Та 2 цуг явах юм уу? гэж надаас асуухад
Би: Тийм ээ. Тэгтээ Жина яасын
Жин: Одоо гарч ирж байгаа байх. Үнэнийг хэлэхэд өглөөжингөө юм болсон.Дахин дахин үсээ янзлаад л өмнөхөөсөө шал өөр болчихсон.Өөртөө анхаараад л гэж хэлтэл хаалга онгойн Жина гараад ирэв. Тэр үнэхээр үнэхээр хөөрхөн харагдаж байлаа.Жинаг хараад би бэлдсэн үгээ таг мартчихлаа. Миний ухаан балартчихлаа.Бидний хоорондох чимээгүй байдлыг
Жина: Сайн уу?Юнги гэх асуулт эвдсэн юм.
Би: Т..тийммээ сайн.Сайхан амарсан уу Жина гэж хэлэхэд
Жин:Алив явцгаая ичицгээж дууссан бол гэж хэлээд инээлээ.
Би Жинагийн хажууд зэрэгцэн алхаж байлаа.Алхаж байхад бидний гар шүргэлцэв. Би зориг гарган түүний гарнаас хөтлөөд түүн рүү харахад Жина ч бас над руу харж бид харц тулгарлаа.
Жин: Юнги чи миний найз ч гэсэн. Би Жинагийн ах шүү.Надаас бас зөвшөөрөл ав лдаа гэхэд
Би:Жинатай хамт байж бол...болох уу? гэж сандран асуухад
Жин: Хамтдаа байжыж гэж үглэн ярьж эхлэх гэтэл Жина түүний үгийг зогсоогоод
Жина: Ахаа болно. Би хэзээ ч таны дүү байхаа болихгүй гэлээ. Жиний санаа амарсан бололтой
Жин: Би түрүүлээд явлаа гэсээр гүйгээд явлаа.

Сургуулийн хашаа руу ороход
Жина:Чиний санаа зовж байна уу?
Би: Үгүй ээ. Санаа чинь зовж байна уу? Тус тусдаа орох юм уу? гэхэд тэр хэсэг дуугүй болсоноо
Жина: Үгүй дээ зүгээр. Угаасаа хэлэхээс хойш эрт хойно ямар ч ялгаа байхгүй гэж хэлэн надруу уруулаа жимийн бага зэрэг инээмсэглэлээ.

Зүрхэнд гэрэлтэх од /finished/Where stories live. Discover now