The Beginning

280 42 4
                                    

Зохиолчын талаас:
Огторгуй бол хязгааргүй үргэлжлэх уудам ертөнц. Харин дэлхий бол энэ ертөнцийн өчүүхэн хэсэг нь юм. Тэгвэл энэ уудам ертөнцөд өөр өчнөөн амьд биет, гараг эрхэс гээд боломжгүй гэж бодож байгаа бүх зүйл чинь бодит бол та яах вэ?

Дэлхийн өчүүхэн хэсэгт л зөвхөн нар сар од харагддаггүй байж болох уу? Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн жижигхэн хэсэгт нь л од эрхэс байхгүй байх боломжтой юу?

Тэгвэл энэ бүхэн боломжтой юм. Яагаад ийм байгааг одоо тайлбарлая.

Огторгуй ертөнцийн хаа нэгтээ дэлхий шиг нэгэн гараг байдаг юм. Энэ гарагийг байдгыг хэн ч мэдэхгүй. Гагцхүү энэ гарагийн иргэд л өөрсдийгөө оршин тогтнодог гэдгийг мэднэ. Энэхүү гарагийг ТАЛА гэдэг. /Тала гэдэг нь од гэсэн утгатай үг юм/

Тала гараг бол од эрхэсийг удирддаг. Одод нь устөрөгч , гели болон бусад химийн элементээс тогтдог учраас энэ гараг ч бас од шиг бүтэцтэй. Гэвч гэрэотдэггүй одон гараг юм. Тэгвэл энэ гарагийнхан оддын гэрэлтэлтийг хянадаг юм. Талагийн иргэд бүгд оддыг удирдах хүчтэй.

Нэгэн удаа Талагийн хаан охиноо өөрийн өв залгамжлагч болгохын тулд бусад гарагийг ч бас мэдэх ёстэй гэж бодон бусад гарагаас одод хэрхэн харагдаж байгааг шалгаад ир гэж явуулсан юм. Явуулахдаа хаан нэг л зүйлийг охиндоо маш сайн захьсан юм. "Дэлхий дээр очиж яасан ч болохгүй шүү. Дэлхийн хүмүүс чамайг гүнж гэдгийг мэдвэл манай гарагийг устгах болно" гэж хатуу хэлсэн явдал байлаа.

Тала гарагийн гүнж оддыг ажиглаж огторгуй ертөнцөөр аялаж яваад сүүлийн гараг дээр оччихоод буцах гэтэл өөдөөс нь солир ирэн мөргөж чиглэл болон удирдлагаа алдан явсаар дэлхий дээр ирэн буулаа. Аавынхаа захиасыг биелүүлж чадаагүйдээ харамсан гүнж маш их айдастай байлаа. Гүнж яаралтай хөлгийг засан Тала руу явах гэтэл хөлөг нь үнэхээр хүнд гэмтсэн байлаа. Аргагүйн эрхэнд гүнж хөлгийг үл харагдах горми дээр нь тавиад хөлгөө засах ямар нэгэн арга хайхаар орхин явлаа.

Хөлөг осолдоход гүнж ч бас бэртсэн тул бэртэлдээ ухаан нь балартан унав. Түүнийг нэгэн залуу олж тойлж асарч эдгээлээ. Гүнжид дэлхийн бүх зүйл хачирхалтай санагдаж байлаа.

Аавынхаа захиасыг байнга санан явж өөрийн хэн гэдгээ нууж байсан ч дэлхий ч тэр хүмүүс ч тэр аавын боддогоос шал өөр гэдгийг тэр ойлгон ухаарч өдөр хоногыг дэлхийд өнгөрөөж тоо томшгүй их зүйлсийг сурч байлаа.

Зүрхэнд гэрэлтэх од /finished/Where stories live. Discover now