"Аав аав сэрээрэй. Намсүни~ сургуульдаа явмаар байна. Ааваа ааваа ААВ!!!"
Унтаж байсан залуу бяцхан охиныхоо чанга хоолойнд бондгос хийтэл цочин, дээр нь сууж байсан охиныгоо санаандгүй түлхчхэв.
Намсүн"Өвдөж байна шүү дээ. Ямар бүтэлгүй юм бэ? Намжүн ааваа"
Намжүн тэнэгдүүхэн инээчхээд, бяцхан охиныгоо өвөр дээрээ суулган үнсэж гарав.
Намсүн"Аав аав сургуульдаа явъя. Хурдан хувцсаа өмс л дөө"
Цаг харвал 6:30 минут болж байх бөгөөд ийм эрт сэрээсэн охин нь дэндүү догдолсон харагдана.
Өнөөдөр чинь 9-н сарын 1-н шүү дээ.
Намжүн охиныхоо гараас хөтлөөд нүүр гарыг нь угааж өгөхөөр явав.
Яана даа. Энэ хөөрхөн амьтныг хичээлийн цагаар нь харахгүй байж чадах болов уу даа?
Намсүн, Намжүн хоёр хувцсаа өмсчхөөд өглөөний цайгаа уухаар ширээндээ суулаа. Намсүн хаяадаа хоолоо асгаж цутган идэх бол Намжүн тэр болгонд нь арчиж өгч байлаа.
Намсүн"Абба би болчихлоо. Одоо хичээлдээ явцгаая"
Унтлагын хувцастайгаа хичээлдээ явах гэж байгаагаа мэдэж байгаа болов уу?
Намжүн охиныхоо формыг авчрахад Намсүн одоо л санасан бололтой инээд алдав.
Аав байхгүй байсан бол яах болдоо?
Эгдүүний туйл маань гутал хувцсаа бүгдэнг нь өмсөж дуусаад, төрсөн өдрөөрөө авсан цэнхэр хавчаараа толгойндоо зүүн толинд нэг харав.
Өөрт нь таалагдсан бололтой хацрын хонхорхойгоо гаргаж инээгээд, аавдаа хөтлүүлэн сургууль руугаа явлаа.
Догдолж байна.
Төд удалгүй тэд сургууль дээрээ ирэхэд энд тэндгүй эцэг эхээсээ хөтөлж, хөл нь газар хүрэхгүй баярлах хүүхдүүд үзэгдэнэ.
Сургуулийн нээлт эхлэхийг хараад Намсүн
"Wow Unbelievable" гэж хэлчхээд аав руугаа харвал хаанаас ийм үг сурсныг нь асуух мэт түүн рүү харж байлаа.
Намсүн"Өчигдөр зурагтаар нэг эгч ингэж ярьж байсан юмаа" гээд өнөөх л хуулбарласан мэт яг адилхан хацрын хонхорхойгоо гарган инээв.
Нээлт ч дуусж, анги ангийн багш нар нь хариуцах ёстой хүүхдүүдээ аван анги ангид нь орууллаа.
Ким Намсүн 1-2
Намсүн ангидаа орохоосоо өмнө аав руугаа хараад
"Ким Намжүны охин Ким Намсүн амжилт" гэж хэлээд аав охины нууц дохиогоо хийгээд оров.
Амжилт!!! Миний хөөрхөн охин
===============================
Намжүн охиныхоо сургуулийн гадаа тарах цагийг нь хүлээн сууна. Төд удалгүй охин нь инээсээр багшийгаа дагуулан гарж ирэв.
Намсүн"Аав танилц манаы багш Жон Мира. Багшаа танилц dimple daddy Ким Намжүн"
Багш нь яаж энэ жоохон охиныг өглөөнөөс хойш англиар яриад байгааг сайн ойлгохгүй байлаа.
Мэдээж welcome to Ким Намжүн.
Мира"Сайн байна уу? Намсүны багш Мира"
Намжүн түүнтэй гар бариад бага зэрэг бөхийв.
Аав ёстой stupid!!! Хүн бэлэн будаа өгөөд байхад чинь!!!
~Киёо~