Энэ сахилгагүй хүүхдийг яана даа?
===============================
Ойрын үед завгүй байгаа Dample аав маань царайлаг ах болон, царайлаг дүү нараараа Намсүныг харуулах болсон билээ.
Код хийх чимээ дуулдаж, том авга ах Согжин тор дүүрэн амттан барьсаар орж ирэв.
Намсүн идэж байсан шоколадаа орхин, авга ахдаа тэврүүлэхдээ гаран дах наалдсан шоколадаа цав цагаан цамцанд нь сайн гэх чинь нялж аваад том том алхалсаар хаалган дээрээ очин нүдээрээ хэн нэгнийг хайна.
Намсүн"Том авга ахаа. Uncle TaeTae ирээгүй юм уу?"
"Little Namsoonie~~~ Би ирлээ!!!"
Гэнэт TaeTae баахан уутан дотроос орилсоор гарж ирэхэд Намсүн, Намжүн хоёр цочсоноосоо болоод хажуу дахь аягануудаа хагалж орхив.
Dample хагалсан аяганы хэлтэрхийнүүдээ цуглуулах гэж байгаад дахиад л бүдэрч унав.
Согжин"Ёстой нээрээ алив бос! Бүтэлгүй гэж жигтэйхэн хүн шүү."
Намжүныг татаж босгоод хагарсан аягануудыг шүүрдэж авангаа амандаа үгэлж байлаа.
Dample модон шүүгээгээ гурав тогшоод явах гэж буйгаа анхааруулан, цаг руугаа заачхаад гэрээсээ гарав.
Намсүн"Тэгэхээр ах нараа өнөөдөр ямар өдөр билээ?"
Тэхён"Мэдээж..."
Согжин"Мэдээж...."
Намсүн"Аавын төрсөн өдөр шүү дээ!!!"
Завгүй ажлын дунд төрсөн өдрөө ч санахгүй байгаа аавдаа гэнэтийн бэлэг барих гэж буй нь энэ билээ.
Согжин амттан хийсэн уутан дотроосоо шаар болон янз бүрийн туузнууд авчирсан байх аж.
===============================
Тэхён, Намсүн хоёр гэрээ чимэглэж, Согжин бялуу болон бусад амттануудаа бэлдэн хажуугаар нь төрөл бүрийн хоол хийж байлаа.
Хааяа хааяахан Little Namsoonie~ Том авга ахынхаа хийсэн бялуунаас ганц халбагадчихаад буцаад хөргөгч рүү хийж буй нь үзэгдэнэ.
Яг ганцхан л халбагадана.
Гэсэн бодолтойгоор идсэн ч бялууны тал нь байхгүй болжээ.
Тэхён хамгийн сүүлийнхээ шаарыг өлгөхөд, төрсөн өдрийн бэлтгэл ажил ийнхүү дуусав.
Согжин"Намсүни~ бялууны тал нь хааччихсан юм бол?"
Намсүн"Uncle Tae идсэн. Би лав юу ч идээгүй"
Согжин"Хмм хэн идсэн юм болдоо?"
Намсүн"Мэдэхгүй ээ"
Тэхён"За за бүгд байрлалаа аваад зогсоорой. Dample ирж байна. Гэрлээ унтраагаад!!!"
Бялууныхаа лааг асаан, гэрлээ унтраагаад байрлалаа аван зогсоцгоов.
1! 2! 3!
Хаалганы код хийх чимээ гаран Намжүныг орж ирэхэд төрсөн өдрийн дуу явж эхэллээ.
Намсүн, Согжин, Тэхён"Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!"
Гэнэт орилсонд Намжүн гартаа барьж байсан нэг зүйлээ унагаачхав.
Намсүн"Хөөх торт байна. Та өөртөө бялуу авсан юм уу?"
Намжүн цаасан дээр ямар нэгэн зүйл бичин, тэд нарт харуулах аж.
"Өнөөдөр Намсүны ч гэсэн төрсөн өдөр"
Гэнэтийн бэлэг баригчид нар маань гол эзнийхээ төрсөн өдрийг мартаж орхисон байж. Өөрөө ч хүртэл шүү.
Тэхён"За за Намжүн хёны бялуу уначихсан юм чинь тал бялуун дээрээ л хүслээ шивнээд лаагаа үлээчихье"
Бүгд санал нэгдэн Намжүн, Намсүн хоёрын урд, талыг нь идсэн бялуугаа тавин хүслээ шивнээд лаагаа үлээхийг нь хүлээж байлаа.
Аавыг ямар ч хамаагүй аргаар надтай яриулж өгөөрэй.
Охин минь үргэлж аз жаргалтай байгаасай.
Зэрэг лаагаа үлээн, хацрын хонхорхойнуудаа гарган инээмсэглэж байв.
Хацрын хонхойрнуутыхан.......
Намсүн"Тэгэхээр одоо Намжүн аавдаа бэлгийг нь өгье өө. Би бацаанууд шиг зураг мураг өгөхгүй ээ"
Өөрөөсөө харамлан байж хадгалсан нэг жигнэмэг болон хавтсыг нь өхөөрдөм гэх чинь чимэглэсэн тэмдэглэлийн дэвтэр байх нь тэр.
Намсүн"Би нэмэлт давтлаганд суугаад бүх үсэгнүүдээ сурчихсан болохоор одоо энэ дэвтэр бичээд ярилцаж чадах нь байна"
Тэр үнэхээр надтай ярихыг хүсдэг байхдаа?
~Киёо~