7

120 20 1
                                    

"Голд нь машин зурсан шүү багшаа \^О^/ Өө нээрээ тийм нэг нь 500-н вон"

===============================

Намсүн"Эмээ дээр очход бэлэн боллоо. Явцгаая!!!"

Өвлийн амралт эхэлсэн учраас бяцхан Намсүни~ эмээгийндээ очхоор болсон билээ.

Тиймээс энэ хотод юу хийхэв гээд Дэгүгийн цэвэр агаарт хэд хоног амрах төлөвлөгөөтэй.

Намжүн хувцсаа өмсөөд, охиноо хувцаслан, машиндаа суун хөдлөв.

Гоё доо! Эмээгийн хоолыг идэх нь! Яг үхлээ. Хурдан явж хоол идэх минь.

Сөүлээс Дэгү нилээн хол болохоор бараг 6-н цаг явах байх.

===============================

Удаан хугацаанд явсны эцэст арай гэж ирлээ. Эмээгийн гэр рүү ороход аав охин хоёроос өөр хүмүүс байлаа.

Том авга ах бас түүний хөөрхөн эхнэр тэгээд ганц бие ах.

Намсүн"Эмээ бид ирлээ!"

Эмээ"Намсүни~ маань ирчихсэн үү? Алив наашаа суугаад бялуу ид"

Гадуур хувцсаа өлгөн зочны өрөөнд ороход ширээн дээр төрөл бүрийн амттангуудыг өрөн тависан байх нь тэр.

Намсүн"Ваа эмээгийн амттангууд ёстой гоё харагдаж байна"

Эмээ"Тийм байгаа биз? Намжүн муу золиг ачид маань хоол өгж байна уу? Зөндөө их турчихсан байна шүү дээ"

Жин"Намжүны хоолыг Намсүн яаж тоож иддэг юм байгаа юм? Би л очиж энэ хоёрт олигтой хоол хийж өгж байгаа юм чинь!"

Намсүн"Хнн! Манай аав гоё хоол хийдэг юм чинь!!! Таныхаас гоё за юу!?"

"Жоохон хүүхдийн өөдөөс юу яриад байгаа юм? Согжин гуай"

Жин"Эхнэр~ өвдөж байна шүү дээ"

Намсүн"Өө Суа эгч ирчихсэн юм уу? Удаан уулзаагүй юм байна. Жин ах та хоёрын нөгөө ажил яаж байна?"

Суа"Ямар ажил?"

Намсүн"Яагаав надад дүү төрүүлж өгөх ажил? Жоохон хурдалж болохгүй юу? Суа эгчээ~"

Суа"Тэр чинь—"

Жин"Эмч хэд хоногийн өмнө хүүхэд тээх чадваргүй гэж хэлсэн"

Суа"Хөөе!!! Яах гэж хэлж байгаа юм бэ?"

Жин"Нэгэнт л бүгдэнд нь хэлэхээс хойш"

Намсүн"Тэгэхээр та надад дүү төрүүлж өгж чадахгүй юм уу?"

Эмээ"Намсүн!"

Эмээ нь хамаагүй юм асууж болохгүй гэсэн шиг түүнд санууллаа.

Намжүн Намсүныг дагуулан дээд давхар руу гаран өрөөнд нь оруулан авчирсан ачааг нь задалж байв.

Намсүн"Аав зарим хүмүүс хүүхэд төрүүлж чадахгүй пм уу?"

Намжүн"Тийм ээ. Тийм болохоор Суа эгчээсээ хамаагүй зүйл асууж болохгүй шүү за юу? Одоо амар"

Намсүн аавынхаа хэлснийг ойлгосон бололтой дэвтрээ хаагаад унтахаар зэхэв.

===============================

Намсүн"Сүбин~аа багшийг барьж бай!!!"

Сүбин"За ойлголоо"

Сүбин жижигхэн гараараа явуулахгүй гэсэн шиг тас тэвэрсэн байв.

Багш"Хүүхдүүдээ яаж байна аа?"

Намсүн"Багшаа таныг надад дүү төрүүлж өгж чадахыг л шалгана тэгээд л болоо. Жин ахаа хүрээд ир!"

Жин"Өвчтөн хаана байна"

Сүбин"Энд байна"

Багш"ААААААААААА"

"Сэрээрэй сэрээрэй"

Айн?

Зүүд байсан юм байхдаа?

Намсүн сонин зүүд зүүдэлснээсээ болоод босож суусан байв. Гэхдээ хэрвээ багш тийм байвал...

Очиж байгаад Сүбинтэй нийлээд асууж үздэг юм билэв үү?

Эсвэл саяны зүүд шиг—

Тэхён"Босоорой!!! Босоорой!!!"

Аавынхаа араас цухуйн хүмүүс сэрээж байх Тэхён ах дээрээ очин ариун цэврийн өрөө рүү үүрүүлж явав.

===============================

Намжүн"Ээж! Намсүны асрамжийн газраас залгасан.  Аав ээж нь хайж байгаа гэнэ"

~Киёо~

DADWhere stories live. Discover now