8

176 29 13
                                    

Намжүн"Ээж! Намсүны асрамжийн газраас залгасан. Аав ээж нь хайж байгаа гэнэ"

===============================

Тэхён"Намсүн~аа одоо гоё хувцсаа өмсөөрэй!"

Намсүн"TaeTae тэгэж яах юм?"

Тэхён"Чухал хүмүүс ирж байгаа болохоор Намсүни~ маань хамгийн хөөрхөн нь болох ёстой байхгүй юу?"

Намсүн"Тэгвэл би цэцэгтэй даашинзаа өмслөө. Суа эгчээ цуг явъя!"

Суаг дагуулан өрөөндөө орж, шүүгэн дундаасаа цэцэгтэй даашинзаа хайв.

Намсүн"Эгчээ ямар хүмүүс ирэх гэж байгаа юм?"

Суа"Ммм харин ээ? Намсүны хувьд хамгийн чухал хүмүүс нь ирэх гэж байгаа байхгүй юу?"

Намсүн"Сүбин үү? Аав энд байгаа тэгэхээр Сүбин. Гэхдээ Сүбин намайг энд байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй өөр хүн байж таарах нь!"

Суа"Харин хэн юм болдоо?"

Намсүн"Суа онни хэлчих л дээ. Гуйя..."

Суа"Хэлэхгүй ээ"

Намсүн"Суа онни би танд жигнэмэгнээсээ өгсөн л биздээ!"

Суа"Жоохон үүрмэг л өгчхөөд"

===============================

Жин"Намжүн~аа жинхнээсээ өгж явуулах юм уу?"

Намжүн"Намсүнд төрсөн эцэг эх нь хэрэгтэй байлгүй дээ. Ядаж л надаас дээр шүү дээ. Хён!"

Согжин Намжүны бичсэн зүйлийг хараад дахиад л санаа алдав.

Тэхён"Хён гол нь Намсүны сонголт биздээ!"

Жин"Хууль ёсны төрсөн эцэг эх нь байхад Намсүн яаж ч хичээгээд нэмэргүй байх"

Намжүн"Ямар ч гэсэн гарцгаая! Одоо бараг ирж байгаа байх"

Намжүн, Согжин, Тэхён гурав доод давхар руу буухад Намсүн аль хэдийн байраа эзлэн суусан байлаа.

Тэднийг ширээнд суухтай зэрэгцэн зочид хаалга тогшив.

Эмээ тэдэнд хаалга тайлан өгж, ширээнд суухыг урилаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 18, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

DADWhere stories live. Discover now