3

155 30 3
                                    

Намсүн"Dad та баярлахгүй байгаа юм уу? Манай найз хэлэхдээ энийг хэрэглэвэл ярьж чадна гэсэн. Жэхёныг дээ!? Тэгсэн ч гэсэн зүгээрээ Намсүни~ өөр арга бодож олно. Та гуниглах хэрэггүй"

==============================

Намсүны шахалтаар аав охин хоёр оройн хоолоо пялж бялуу идэхээр болов. Ойролцоох кафед орон, гүзээлзгэнэ болон шоколадтай бялуу захиалчхаад захын ширээнд очиж суулаа.

Намжүныг хэлээгүй байсан ч Намсүн өөрө мэдэх тул өнөөдөр болсон зүйлсийн талаар ярьж эхэллээ.

Намсүн"Өнөөдөр манай багш аягүй хөөрхөн байсан. Яг кинон дээрх шиг араас нь гэрэл цацраад л. Би лав ээжтэй болвол тийм л ээжтэй болно оо"

Юу ч болоогүй юм шиг гэмгүй инээмсэглээд, дахиад л ам хуурайгүй ярьж эхлэв.

Тэр болгонд нь Намжүн охин руугаа харан мишээх аж.

Намсүни~ хөөрхөн байна.

Намсүн"Сүбиний хацар аймар зөөлхөн байсан болохоор би чимхээд л чимхээд л байсан чинь надад гомдчихсон. Гэхдээ яахав дээ аймар гоё зөөлхөн байгаад байсан юм чинь. Яаж ч чадахгүй шүү дээ. Тиймээ?"

Dample тийм шүү гэсэн мэт хацрын хонхорхойгоо гаргаж инээхэд Намсүни~ дахиад л инээв.

Хацрын хонхорхой нь яг намайг дуурайчихжээ. Хөөрхөн золиг чинь.

3-н жил цуг амьдрахад Намсүн хэзээ ч аавдаа гомдоллож байгаагүй билээ. Хэдий бага зэргийн хөгжлийн бэрхшээлтэй ч тэд харцаараа ойлголцож чаддаг байв.

Бага зэргийн ярих хүсэл байдаг ч аав байгаа нь хамгийн том аз жаргал шүү дээ.

Төд удалгүй бялуу ирэхэд аав охин хоёр амттанаасаа идэж эхлэв.

Намсүнигийн маань нялх зан хөдлөн dample-ийн өвөр дээр суун ааваараа халбагадуулан идэж байлаа.

Хаяадаа амаа арчуулж, хажуудаа байх сүүнээсээ шор шор хийтэл нь сорох ажээ.

Ойр хавьд нь сууж байсан хүмүүс Намжүныг ярихгүй байсанд гайхсан бололтой ам амандаа урулдуудан ярьцгааж байв.

Ер нь эд нарт ямар хамаатай юм?

Бяцхан Намсүни~ маань гэнэт блсж ирээд

"Ах эгч нараа. Та нар манай аавд дурлачхаа юу? Яахав манай аав хөөрхөн л дөө. Гэхдээ та нар шиг тэнэг хүмүүсийг манай dample абба тоохгүй ээ. Та нар царайлаг дээр нь ухаантай байх ёстой. Харин энэ шаардлаганд төгс нийцэх хүн бол мэдээж аавын охин болох perfect Kim Namsoonie~ юм шүү дээ"

Өнөөх гэмгүй инээмсэглэлээрээ инээчхээд аавыгаа дагуулаад кафегаас гарав.

Намжүн охиноо зэмлэх мэт харарад юу ч болоогүй юм шиг сүүнээсээ ууж байлаа.

Намсүн"Кккк абба битгий ингэж хараад бай. Би түрүүн юм идсэн ч дахиад өлсөөд байгаа болохоор явж пицца идэцгээе!"

Энэ сахилгагүй хүүхдийг яана даа?

~Киёо~

DADNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ