Аав ёстой stupid!!! Хүн бэлэн будаа өгөөд байхад чинь!!!
===============================
Намсүн"Миний хажууд суудаг Сүбин гээд хүүхдийн хацар нь хонхойдог юм байна лээ. Ёстой хөөрхөн. Гэхдээ манай dample илүү хөөрхөн л дөө"
Dample маань юу гэснийг ойлгохгүй байх шиг түүн рүү харлаа.
Намсүн"Dad+Dimple=Dample(Аав+Хацрын хонхорхой)"
Хэзээдээ ийм юм бодоод олчихдог байна аа. Хэрэггүй л англи хүүхэлдэйн кино үзүүллээ энэ хүүхдэд.
Намсүн"SHUT UP HATERS!!!"
Гэнэт охин нь дээд өнгө авж орилсонд гайхан харвал юу ч болоогүй юм шиг хоолоо идэж байлаа.
Намсүн"Өөө haters!!!"
Дахиад л түрүүнийх шигээ дуулсанд Намжүнд нэг л танил санагдав.
Өө мэдээж шүү дээ. Сүүлд Dample аавын маань зохиосон дуу ийм байсан шүү дээ.
Намжүн томоохон энтертайментүүдэд гэрээрээ дуу бичиж өгдөг билээ.
Сүүлд хамтран ажилласан уран бүтээлчийн дуу ийм байсныг одоо л санах шиг.
Охин нь харин юу ч болоогүй юм шиг хоолоо идэж байлаа. Юу ч болоогүй юм шиг биш!!!
Яг бөөлжлөө
Хоол гэхэд хэцүү зүйлийг арай хийн идээд бушуухан өрөө рүүгээ оров.
Яахав аав маань муу хоол хийдэг л дээ. Гэхдээ л мундаг. Бас хөөрхөн тэгээд алдартай алдартай хүмүүстэй уулздаг. Хүчтэй, царайлаг, ухаантай ер нь л аав хамгийн мундаг нь!!!
===============================
Өнөөдөр амралтын өдөр бөгөөд Намжүн зочны өрөөндөө чухал хүнтэй уулзаж байгаа билээ.
Харин dample-ийн охины хувьд гэрт нь байгаа зочныг ч үл тоон ааваасаа жигнэмэг нэхэж байв.
Намсүн"Dample би жигнэмэг идмээр байна. Please!!! Абба little Namsoonie~ will cry. Гуйж байна. Тэгэх үү?"
Зогсоо зайгүй жигнэмэг нэхэх охин руугаа хараад уучлал хүсэх мэт бага зэрэг бөхийгөөд байхгүй гэсэн шиг толгой сэгсрэв.
Намсүн одоо л анзаарсан бололтой аав охин хоёрын урд сууж буй хүн рүү харлаа.
Намсүн"Wow нөгөө хаа сайгүй зураг нь байдаг ах байна шүү дээ. Яг ингээд Daechwita Daechwita гээд дуулдаг аймар ах"
Мэдээж эд гялалзаж буй Min Yoongi-г хэн л мэдэхгүй байна гэж.
Юнги танилцах мэт Намсүн рүү гараа сунгаад жижигхэн гарнаас нь атгав.
Юнги"Сайн уу? Аавтай чинь цуг ажиллаж байгаа Мин Юнги байна"
Намсүн"Таны хацар хонхойдоггүй юм байна"
Юнги"Айн?"
Намсүн"Ахаа та ингээд инээдээ"
Юнги гайхсан ч инээмсэглэхэд Намсүн түүнд ойртоод
"Ахаа таны хацар хонхойдоггүй юм байна. Би уг нь хүн болгоных хонхойдог гэж бодсон. Аав, би, Сүбин багш гээд бүгд хонхойдог. Та арай цус сорогч юм биш биздээ?"
Инээх болгонд нь гарж ирэх буйл руу нь заагаад ингэж хэлэхэд Юнги шоолох мэт инээв.
Намсүн"Ахаа та бүр аймар цагаан болохоор ерөөсөө борлодоггүй байх тэ? Тэгээд та ёстой жижигхэн юм байна. Яг муур шиг. Та арай муур сорогч биш юм биздээ?"
Дахиад л татаж унах гэж байгаа юм шиг инээгээд байсан болохоор Намсүн гомдсоноосоо болоод, хөлөө чанга чанга дэвслэн өрүү рүүгээ зүглэлээ.
Муур сорогч байхдаа яахавдээ.
===============================
Хичээл дууссаныг илтгэх мэт хонх дугарахад Намсүн бушуухан гүйж гараад, үүдэнд хүлээн суух аав дэрээ очихыг хүсэж байлаа.
Мэдээж шүү дээ.
Их чухал зүйл болсон.
Аав лав намайг хараад баярлах байх
Өнөөдөр урд суудаг найзаасаа арай хийж зээлж авсан номоо үлдээн бусад бүх ном дэвтэрнүүдээ цүнхэндээ хийн явахад бэлэн боллоо.
Багшдаа явах болсноо хэлээд ангиасаа гарахад аав нь урьдын адил түүнийг хүлээн сууж байв.
Бяцхан Намсүн аавдаа очиж үнсүүлээд өнөөх зүйлээ харуулахад бэлэн боллоо.
Намсүн"Dample энийг хардаа! Өнөөдөр найзаасаа зээлж авсан юм. Одоо тантай ярьж чаддаг болох нь!!!"
Хөөрж дэвхцэх бяцхан охин дохионы хэлний сурах бичгээ аавдаа өгөв.
Намсүн"Dad та баярлахгүй байгаа юм уу? Манай найз хэлэхдээ энийг хэрэглэвэл ярьж чадна гэсэн. Жэхёныг дээ!? Тэгсэн ч гэсэн зүгээрээ Намсүни~ өөр арга бодож олно. Та гуниглах хэрэггүй"
~Киёо~