♥️ 1 ♥️

1K 61 9
                                    

Намайг хайрласанд, өрийн бүхнээ мэдрүүлсэнд баярлалаа

Тэртээ холоос намайг хараад чи минь инээдэг болов уу?

Инээдэг байгаасай.

Учир нь би чамайг дахиж уйлуулахыг хүсэхгүй байна.

Миний амжилтыг хараад чамайг бахархдаг байгаасай гэж би хэн хүнээс илүү хүсдэг.

Миний одоог хүртэл үхэхгүй амьдарч байгаа шалтгаан зөвхөн чи.

Учир нь...

Чи миний зүрхэнд амьдарч байгаа шүү дээ.

~

"Сэра?" хэмээн би зөөлнөөр түүнийг дуудахад тэр нүдээ нухлан ширээн доороос гарч ирлээ.

Би нүдээ хурдан хурдан цавчлан харж байгаад чангаар инээн "Унтчихсан юм уу?" гэхэд тэр ууртай царайлан хошуугаа унжуулсаар ширээн доороос гарч ирээд намайг хүчтэй цохив.

Үнэнээ хэлье. Тэрэнд хүчтэй цохилт шиг санагдсан ч тийм байгаагүй юм. Бас уурлахаараа хөөрхөн гэдэг нь.

Мөрийг нь дөнгөж давсан хар үс, дөнгөж сэрсэн болохоор үл ялиг хавдчихсан ч өхөөрдөм том нүд, ягаахан уруултай тэр минь дэндүү өхөөрдөм харагдах аж.

Тэрээр намайг цохих зууртаа амандаа "Нуугдаж тоглож чадахгүй юм бол дахиж битгий тоглъё гэж бай" гэхэд нь би өвдсөн царайлаад түүнээс зайгаа барин зогслоо.

"Уучлаарай даа. Би чамайг ширээн доор нуугдаж байна гэж яаж мэдэх юм?"

Уг нь түүнийг би гал тогоонд юм уу, өөрийнхөө өрөөний шүүгээнд л нуугдана гэж бодсон юм. Яаж аавынхөө өрөөнд нуугдана гэж мэдэх вэ дээ? Би түүнийг 30 минут хайчихаад сая л олж буй нь энэ.

"Юу вэ? Энэ байшин тийм том гэж үү? Намайг бүр унтан унттал олохгүй байгаа та бүр дэндүү-" гээд үгээ дуусгахаас нь өмнө би амыг нь дараад долоовор хуруугаа уруулан дээрээ тавиад зөөлнөөр "Доор Тэхён ирчих шиг боллоо" хэмээн шивнэлээ.

Тэр ойлгосон бололтой толгойгоо хөнгөхөн дохиод бид хоёр сая Сэрагийн нуугдаж байсан ширээн доор орж нуугдав.

"Сэра? Жонгүг?" гэх Тэхёны хоолой доод давхраас дуулдах нь тэр.

Сэра дөнгөж зургаан настай юм болохоор тоглоом тоглож буйдаа үнэхээр догдолсон харагдана.

Тэрээр өвдгөө цээжиндээ ойртуулчихаад хоёр гараа чанга атган, Тэхёныг хурдан олчихвий гэхээс айсан мэт нүдээ тас аних аж.

Анх Люсиг өрөөнийхөө буланд шигдчихсэн байх үед тэр яг ингэж харагдаж билээ. Тэр үед ч бас Тэхён миний дараа ирж байсан сан.

Би дотроо зөөлнөөр санаа алдчихаад Сэрагийн гарнаас атгалаа. Тэр нүдээ нээн над руу инээмсэглэн харах бөгөөд тэрхэн мөчид бид харц тулгаран хэдэн секунд ширтэлцэх биенээ харах аж.

Гэтэл гэнэт Тэхён толгойгоо ширээн доогуур оруулж ирээд "Олчихлоо" хэмээн дөрвөлжин инээмсэглэлээ тодруулахад Сэра цочин, хөөрсөндөө хашхиран бид хоёрын ширтэлцэх минут сарниж орхив.

Сэра инээж хөөрсөөр ширээн доороос гараад Тэхёныг шууд тэврэх бөгөөд би арай ядан багтаж ядаж байсан ширээн доороосоо гарсандаа баярлах шиг санагдан суниалаа.

Тэхён инээмсэглэн Сэраг дээш өргөн тэврэх бол Сэра улам л хүүхэд шиг болон эрхлэх шиг инээмсэглээд "Та хурдан олох юм аа. Жонгүг ах бүр намайг унтах хүртэл олоогүй" гэсээр над руу муухай харах нь тэр.

Би өөрийгөө өмөөрөн 'Би яасан юм?' гэж хэлэх гэж байгаад болин хоолойгоо засаад "Угаасаа Тэхён хүүхэд болохоор хурдан олж байхгүй юу. За Тэхён ирчихсэн юм чинь явж хоол идье"

Тэдний хариултыг ч сонсолгүй Сэрагийн аавынх нь ажлын өрөөнөөс гаран шатаар доош уруудлаа. Сэра жилийн өмнө далайн эрэг дээр аавынхаа нас барсныг хэлээд уйлсан үе нуданд харагдахад зүрхэнд хачин эвгүй мэдрэмж мэдрэгдэх нь тэр.

Дараа нь 6 жилийн өмнө Люсиг тэврээд шатаар уруудаж байсан үеэ ч бас дурсахад өөрийн эрхгүй нулимс хурах аж. Тэр үед би яаж хулгайчтай ноцолдсоноо, хэрхэн Люсиг тэврээд бууснаа, түүний үснээс үнэртэж байсан үнэр гээд бүдэнг нь саяхан мэт л тод санаж байлаа.

Сэрагийн гэр ч гэлээ яг л миний хуучны гэр шиг энэ байшин дэндүү их дурсамжийг минь сэдрээж байсан юм.

Яг л тэр үеийнх шиг мэдрэмж дахиад мэдрэгдэж эхлэх нь тэр.

Дахиад л...

Дахиад л түүнийг алдчихвий гэхээс айж байна. Маш их.

-

A/n-Feeling-ийн 2р бүлэгт тавтай морил. Таалагдана гэж найдаж байгаа шүү.

(Эхний бүлэгтэй уялдаа холбоотой тул эхний бүлгээ уншаагүй тохиолдолд юу ч ойлгохгүй гэдгийг анхааруулъя!!!)

Эхний хэсэг учир урт бичсэнгүй ээ~

Би энэ өгүүллэгээ илүү хар бараан төрхөөр бичих учраас илүү сонирхолтой санагдах байх гэж найдаж байна ❤️ 2р бүлэгтэйгээ цуг байж өгөөрэй.

Бас гуйя сэтгэгдлээ бичээрэй ❤️

Serendipity нартаа маш их хайртай шүү 🙆‍♀️❤️🥺

FEELING 2 ||JK [Completed]Where stories live. Discover now