Bonus #1

263 39 28
                                    

~7 жилийн дараа~

Тэнгэрт мэлтийх тэргэл саран
Сарыг тойрох шөнийн солонго
Түүнийг бодох миний сэтгэл
Сарны гэрэл дэх үзэсгэлэнт далай

Энэ бүгд миний гэсэн бүхний илэрхийлэл

-

Би бэлтгэлийн өрөөнөөсөө хөлсөө дуслуулсаар гарч ирэхэд Сэра үүдний сандал дээр хөлөө савласаар сууж байлаа. Би инээмсэглэн түүний хажууд суугаад "Хичээл чинь тарчихсан юм уу?" гэж асуувал тэр над руу зөөлнөөр ширтэн толгой дохив.

Түүний зүүн нүдэн дэх тэр л саарал нүдийг харах мөчид би Люсигийн царайг дахин нэг харах шиг л болох юм.

Олон жилийн өмнөх түүнийхээ нүдийг харсан мөч дахин нэг удаа нүдний урд зурайн үзэгдэх шиг болон би Сэра руу ширтсээр л байлаа.

Тэр жаахан ичсэн мэт харцаа буруулаад "Яагаад тэгж хараад байгаа юм?" гэхэд нь би инээх аядаад "Харин л дээ" гэж өдсөн янзтай хэлэв.

Би түүн рүү үргэлжлүүлэн ширтсэр л байх бөгөөд тэр гэнэт над руу ойртоод "Күки би нэг юм асуух гээд" гэхэд нь би хөлсөө арчихын тулд сандал дээр байсан алчуураа авах зууртаа "За?" гээд хөлсөө арчиж эхэллээ.

Тэр ямар нэгэн чухал зүйл асуух гэж байгаа бололтой яаж хэлэхээ мэдэхгүй сандрах нь харагдах бөгөөд би түүнийг шахаж шаардсангүй хүлээсээр л суув.

Сэра гүнзгий амьсгаа аваад яг нэг зүйл хэлэх гэж байтал гэнэт чимээ шуугиан болсоор ах нар бэлтгэлийн өрөөнөөс гарч ирэх нь тэр.

Жимин ах миний хүзүүгээр ороож тэврээд "Сайна уу, Сэра" гээд нүдээ ирмэх аж. Би Жимин ах руу муухай хараад түүний цээж рүү цохин "Юундаа ирмээд байгаа юм?" гээд хөмсгөө зангидтал тэр инээгээд "Арай хардаад байгаа юм уу?"

Би түүний хэлсэн үгэнд нь цочирдон "Ю-юун хардах. Битгий тоглоод бай" гээд сандлаас бостол ах нар писхийтэл инээлдэх нь тэр.

Алчуураа сандал руу шидчихээд би ах нар луу муурай харвал Тэхён ах "Сэра явж хоол идэх үү?" гэхэд нь тэр сандлаас босч ирээд "Тэгье" гээд инээмсэглэвэл өмнө нь бараг л харагддаггүй байсан хацрын хонхорхой нь тодрон үзэгдэх аж.

Тэхён ах Сэрагийн гарнаас хөтлөөд "Явцгаая" гэх бөгөөд ах нар ч ус балгалан, хөлсөө арчингаа хувцас солих өрөө рүү зүглэнэ.

FEELING 2 ||JK [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora