Хар дарсан зүүд.
Шөнийн салхины зөөлөн аясанд нүдээ анин унтах ч...
Хэтэрхий харанхуй энэ л цаг мөчид...
Би зуу дахь удаагаа хар дарсан юм.
Тэнгэрт нар сарнин алга болоод...
Түнэр харанхуйд гийгүүлэх гэрэл замхрах нь намайг хүйтэн ангал руу зөөлнөөр түлхэж байв.Одод бүгд мөхчихжээ.
Огтхон ч хүсээгүй харанхуй минь ирчихэж.Намайг аврах авралын гарыг би...
Нэг хором ч харж дөнгөсөнгүй.Ингээд л дахиад ганцаараа үлдчих юм шиг...
Ингээд л новш шиг харанхуйд үлдэх шиг...
Ингээд л үхээд өгөх шиг мэдрэмж.Гэвч би хэн нэгний миний нэрийг чангаар хашхиран дуудахыг үргэлж сонсдог.
Нүдээ нээж чадахгүйгээр харанхуйд захирагдах мэт тэр их өвдөлт...
Яг л...
Худалд баригдчихсан юм шиг.
-
Дахин нэг хүйтэн хөлс чийхруулж, амьсгаадсан өглөөг утгсан би ямар сайндаа л айдсаа дарахын тулд угаалгын өрөө орон хүйтэн усаар нүүрээ норголоо. Угаалтуураас ширүүнээр гоожих мөс шиг хүйтэн ус миний хөлсөндөө дарагдсан халуун биеийг арай ядан л сэргээх аж.
Энэ 100 дахь өдөр нь.
Тэрхүү хэн ч байхгүй хов хоосон харанхуйн дунд дахь зүүдийг өөрийн бие дээр өвдөлт мэт мэдэрсэн 100 дахь шөнө.
Өвдөж байна.
Тэр газарт хэн ч байхгүй болохоор хэцүү байна.
Тэнгэрийн орон дахь тамд айлчилсан юм шиг л зовж байна.
Түнэр харанхуй гэх нэрний утгыг тэр л хоосон зүүднээсээ илүү сайн мэдэж авах шиг.
Түүнгүйгээр амьдарсан хором бүртээ би үхэж байх шиг санагдана.Би угаалтуурыг хоёр гараараа тулж зогсоод өөрийнхөө усаар норгоод одоог хүртэл нойтон буй царайгаа толинд ширтлээ.
Нэг л өөрчлөгдчихсөн юм шиг л.
"Күки?"
DU LIEST GERADE
FEELING 2 ||JK [Completed]
Fanfiction!!! FEELING-ийн эхний бүлэгтэй уялдаа холбоотой болно !!! - Мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэхгүй байгаа бол би шаардахгүй ээ. Гэхдээ яадаг ч байсан би чиний бүхнийг хангалттай мэдэрдэг. Started:20.4.3 End:20.4.30