"Муу золиг!!!"
Сэраг дагуулсаар машинд суув уу үгүй юу Жин ах миний мөр лүү цохин ийн хэлэх аж. Түрүүн ахтай утсаар ярихдаа юу гэж хэлснээ санан ахын цохьсон газрыг илсээр "Сэра? Хоёулаа байраа сольё" хэмээн хажууд суух түүнд шивнэлээ.
"Ахыгаа юу юу гэнээ? Му золиг-"
Жин ах хажууд үглэсээр л байх бол Сэра над руу гайхан харж байгаад "Тэгье ээ" гээд хөөрхөн инээмсэглэлээ тодруулмагц надаас өөр хүмүүст үл үзэгдэх хацрын хонхорхой нь гарч ирэх аж.
Би Сэраг өвөр дээгүүрээ давуулан бид хоёр байраа солиход Жин ах "Одоо бүр миний үгийг ч тоохоо болиод бүр байраа сольж байгаа юм уу тэ?!" гээд намайг цохихоор гараа сунгахад нь Сэра урдуур минь ороод цохиулчихав.
Тэр эхэндээ ахын цохьсон өвдөлтийг мэдрээгүй бололтой чив чимээгүй сууж байснаа дараа нь царай нь уйлж ирээд шууд уйлчих нь тэр.
Жин ахын царай нь ч хачин болох бөгөөд би сандран түрэгхэн Сэраг тэврэнгээ "Ахаа! Та хүүхэд уйлуулчихлаа шдэ!" гэхэд тэр бараг л хөшөө болчихсон байх аж.
Сэра нэг гараараа нулимсаа арчин нөгөө гараараа Жин ахын цохьсон газрыг барих бол би түүний үсийг илэн духан дээр нь үнсээд тайвшруулахыг хичээнэ.
"Та хэр чанга цохисон юм бэ?" Сэра огт уйлахаа болихгүй байх бөгөөд эцэст нь миний тэвчээр ч барагдах шиг санагдан ах руу ширүүнээр хараад ийн хэллээ.
Түүний гар чичирхийлэн "С-сэра уучлаарай. Би албаар чамайг цохьё гэж бодоогүй юм шүү-" гэхэд нь би "Хэр чанга цохисон юм бэ гэж байна!"
Яг энэ үед дэлгүүр орохоор явсан бусад ах нар тачигналдсаар орж ирэх бөгөөд бүгд л хөмсгөө байдгаараа зангидсан би болон ээртлээ уйлж буй Сэраг хараад хөшчих нь тэр.
Надад ах нарыгг тоох зав байсангүй Сэраг энгэртээ наан үсийг нь илээд тайвшруулах гэж хичээсэн ч тэр уйлахаа зогсоохгүй л байх аж. Тэгээд түүний хоёр мөрнөөс барин өөр лүүгээ харуулаад "Сэра? Тэгж их өвдсөн юм уу? Битгий уйл л даа" хэмээн чадлаараа л тайвшруулах гэж хичээлээ.
Ах нар хэсэг хөшин зогсож байгаад нэг нэгээрээ машинд суун Жин ахаас юу болсныг асуух аж. Үнэндээ Жин ах тийм ч чанга цохиогүй гэдэгт би итгэлтэй байсан юм.
Гэхдээ Сэра бүр үнэхээр их уйлж байгаа нь бид бүгдийн ялангуяа миний сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулж орхив.
ESTÁS LEYENDO
FEELING 2 ||JK [Completed]
Fanfic!!! FEELING-ийн эхний бүлэгтэй уялдаа холбоотой болно !!! - Мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэхгүй байгаа бол би шаардахгүй ээ. Гэхдээ яадаг ч байсан би чиний бүхнийг хангалттай мэдэрдэг. Started:20.4.3 End:20.4.30