Люсигээс салснаас хойш 6 дах жил. Сэратай уулзсанаас хойш 1 дэх жил.
Энэ л өдөр би шаналалаар дүүрэн байдаг хэрнээ бас жаргалаар дүүрэн байх юм.
Би Сэратай яг жилийн өмнө уулздаг тэр л шөнө Люситэй ч бас уулзаж билээ. Тэр минь намайг тэвэрчихээд түрүүлж явсандаа уучлалт эрж, миний үсийг яг л анх Люсиг тэвэрч байх үеийнх шиг илсэн сэн.
Тэр л тэргэл сартай шөнөөс хойш би Люситэй дахиж уулзаж чадаагүй. Хэдий тэр тэргэл сар гарах болгонд надтай уулзахаар ирнэ гэсэн боловч тэр дахиж ирээгүй.
Магадгүй гэнэт хүсэхээ больчихсон байх...
Тэр гэнэт намайг санахаа больчихсон байх...
Гэхдээ тэгсэн тэгээгүй надад огтхон ч хамаагүй. Учир нь би өөрийн зүрхэндээ оршиж буй түүнийгээ хэзээ ч мартахгүй. Үүрд түүнийг хайрлах болно.
Гэвч би түүнийг тэргэл сартай шөнө бүр над дээр ирнэ дээ хэмээн горьдож тэр шөнөжингөө ганц ч хором цурам хийддэггүй. Түүнийг ирнэ гэдэгт би итгэдэг ч...тэр ирдэггүй.
Дараа долоо хоногийн гурав дэх өдөр тэргэл сартай байна гэсэн. Харин бид яг тэр өдрөөр Лос Анжелос руу зураг авалтаар явах ёстой.
Магадгүй Лос Анжелост уулзах болов уу?
Би санааширсаар өөрийн өрөөндөө хэвтэж байтал гэнэт орны хөлд шидчихсэн утас минь чичирхийлэх аж.
Огтхон ч яарах сэтгэл төрсөнгүйд удаанаар утсаа аваад хартал Жимин ах залгаж байх нь тэр.
"Байна уу?" Утсаа чихэндээ алгуурхан барьчихаад би ийн асуух бол Жимин ах утасны цаанаас хүндээр санаа алдах нь дуулдав.
Би түүний юу гэхийг нь хүлээн хэсэг хором хүлээсний эцэст тэр хоолойгоо хүчтэй засан "Ю-юу...өнөөдөр тэр өдөр...мэднэ биздэ?"
Жимин ах намайг Люсигийн надаас хагацсан өдрийг мартана гэж бодсон юм байхдаа?
Би үл ялиг дургүйлхсээр "Мэднэ ээ" гэтэл Жимин ах "Өнөөдөр хуваарьгүй шүү дээ...түүн дээр очих уу? гэх гээд л..." гэчихээд намайг юм хэлэхээс өмнө "Дургүй байвал хэрэггүй дээ!" гэх аж.
Түүн дээр очино гэхээс нэг л сэтгэл хөндүүрлэж байсан боловч би очихгүй байж чадахгүй болохоор очино гэдгээ хэлээд утсаа тасаллаа.
Тэгээд хэдэн минут яг л сүнсэн бие минь намайг орхиод одчихсон юм шиг шал гөлрөн сууж байгаад Сэрагийн өрөөг зүглэв.
YOU ARE READING
FEELING 2 ||JK [Completed]
Fanfiction!!! FEELING-ийн эхний бүлэгтэй уялдаа холбоотой болно !!! - Мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэхгүй байгаа бол би шаардахгүй ээ. Гэхдээ яадаг ч байсан би чиний бүхнийг хангалттай мэдэрдэг. Started:20.4.3 End:20.4.30