♥️ 7 ♥️

340 43 8
                                    

"Би ирлээ"

Би бэлтгэлийн заал руу орох зууртаа ийн хэлвэл сандал дээр ямар нэгэн зүйл төлөвлөж суух ах нар над руу харцаа шилжүүлэх аж.

"Өө, Сэра ч бас ирчихээ юу" хэмээн Тэхён ах их л баясгалантай хэлээд шуудхан л гүйж ирээд Сэраг тэврээд авав. Хүүхдэд дуртайг нь ээ.

Би ах нарын суух ширээн нэгдээд "Юу хийж байгаа юм?" хэмээн сонирхол төрөн асуувал Намжүн ах "Шүтэн бишрэгчидтэй уулзах үеийнхээ зарим нэг зүйлсийг...ингэхэд яагаад Сэраг дагуулаад ирсэн юм? Бүгдээрээ завгүй байтал" гэж сүүлийн өгүүлбэрээ шивнэх шахам хэллээ.

Сэраг чангаар тэврээн ийш тийш сэгсчих Тэхён руу би харцаа шилжүүлээд "Сэра...зовоод байсан болохоор нь" гэж гунигийн өнгө аястай хэлээд шал ширтэж эхлэв.

Намжүн ах надаас юу болсныг цааш нь асууж шалгаасангүй толгойгоо хөнгөхөн дохиод санаа алдах бөгөөд яг энэ үед Хусог ах гаднаас орж ирэх аж.

Хусог ахын нүүрэнд нь гэрэлтэх тэр л инээмсэглэл нь байхгүй байгааг анзаараад би шууд л муу зүйл болсныг мэдрэв.

Хусог ах өвдчихөө юу? Тэр хааччихаад ирсэн юм бол? Юу болсон юм бэ?

Хусог нааш ирж байснаа замдаа түр саатан Тэхён, Сэра хоёртой тоглоод эхлэх нь тэр. Гэхдээ тэр хүчээр инээмсэглээд байсан болохоор би Жин ах руу хараад "Хусог ах яачихсан юм?" хэмээлээ.

Тэгээд эргэн тойрноо дахиад нэг ажиглаж хараад "Жимин ах бас яачихсан юм?" гэж өмнөхөөсөө арай тод, ширүүн өнгөөр асуув.

~

Намайг энэ худлаас авраач.

Цэвэр ариун намайг буцааж олж өгөөч.

~

Жин ах над руу харчихаад хүндээр санаа алдан "Өчигдөр-" гээд яг хэлэх гэж байтал Сэра "Күки! Хамт ирээд тоглохгүй юм уу?" хэмээн асуугаад өхөөрдмөөр инээмсэглэх аж.

Би огт эсэргүйцэж чадсангүй шуудхан л сандлаасаа босон Сэра дээр очтол тэр миний гарнаас хөтлөөд "Тэ, Хоби хоёр нэг баг шүү" гээд баг болж хуваагдаад хөөцөлдөж тоглохдоо бэлдэх нь дэндүү өхөөрдмөөр харагдана.

Өчигдөр орой л гэхэд тэгж ихээр уйлж, айж, бас ганцаардаж байсан охин одоо ийм баясгалантай байгаад нь би дотроо дэндүү жаргалтай байсан юм.

~

Тэнгэр ширүүнээр дуугарах үед би харж билээ.

Чиний ялдам инээмсэглэлийг.

FEELING 2 ||JK [Completed]Où les histoires vivent. Découvrez maintenant