-
Өвдөж байна.
Чамгүйгээрх энэ ертөнцөд.
Ганцаардаж байна.
Чиний тэврэлт байхгүй энэ өдөр.
Гунигтай байна.
Чиний инээмсэглэлийг харахгүй байгаа болохоор.
-
Тоглолтын ая бүрэн дуусаагүй байсан боловч, арын ажилчид шууд л дууг зогсоож орхив. Хаа сайгүй шүтэн бишрэгчдийн Жимин ах бид хоёр луу ширтээд гунигтай орилолдох чимээ дуулдах нь яг л урам хугаралтын чимээ шиг л сонсогдож байсан юм.
Миний толгой эргэж, тэнгэрт түгэх мянга мянган одод сэтгэлийг минь түгшээж эхлэх нь тэр.
Хаанаас ч юм нэг гар гарч ирэн намайг нэг тийш дагуулж явах бөгөөд би өөрийгөө ч удирдаж чадахаа больчихсон мэт л санагдаж эхлэв.
Нэг л мэдэхэд шүтэн бишрэгч нарын тэр чанга орилолдоон, чанга дуу хоолой ард хоцорч, бид тайзны ард хүрч ирсэн байх бөгөөд би хэтэрхий их хөлөрч байснаас болоод бие минь халуу шатаж байлаа.
Ажилчид сэнс барин намайг сэрүүцүүлэх ч энэ нь надад хангалттай байж чадсангүй. Тэд миний бие өвдсөн эсэхийг сайтар шалгах бөгөөд би гэнэт л ухаан орсон мэт Жимин ахыг зүгээр байгаа үгүйг нь мэдэхээр ийш тийш харсан ч тэр байхгүй байх нь тэр.
"Түүнийг ч бас үзүүлсэн нь дээр"
"Ойлголоо"
Хажууд менежер ахын хүнтэй ярих чимээ дуулдаж, нэгэн ажилтан намайг сандалнаас босгоод нэг тийш дагуулж явах бөгөөд, миний бие яг л жингүйдчихсэн юм шиг...эсвэл нэг л хоосорчихсон мэт хачин эвгүй оргиж байлаа.
Тайзны арын бэлтгэлийн өрөөтэй дөхөж ирэх үед Хусог ах хажуунаас гарч ирэн "Жонгүг аа зүгээр үү?" гэхэд нь би хариулж чадсангүй.
Үнэндээ юу гэхээ ч мэдсэнгүй.
Би өвдчихсөн юм болов уу? Эсвэл би зүгээр байгаа юм уу? Би яачихаад байгаа юм бол?
Эдгээр асуулт миний хувьд хязгааргүй их бодлого мэт хүнд, дээрээс нь ойлгомжгүй, бас ямар ч хариултгүй байсан юм.
Ямар ч бодлого байсан заавал хариу байдаг боловч тэр хариу нь хүн бүхний хувьд өөр өөр байдаг байх, тийм үү? Харин миний хувьд 'хариултгүй' байсан юм.
Намайг дагуулж явсан эрэгтэй ажилтан урд минь харагдах ямар ч нэр мэтийн зүйл бичээгүй цулгай хар өнгийн хаалгыг онгойлгох бөгөөд өрөө лүү орвол Жимин ах нэгэн эмчтэй хамт сууж байх нь тэр.

YOU ARE READING
FEELING 2 ||JK [Completed]
Fanfiction!!! FEELING-ийн эхний бүлэгтэй уялдаа холбоотой болно !!! - Мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэхгүй байгаа бол би шаардахгүй ээ. Гэхдээ яадаг ч байсан би чиний бүхнийг хангалттай мэдэрдэг. Started:20.4.3 End:20.4.30