-Салцгаая.
Өөдөөс минь нухацтай ширтэх нөхөр минь ийн хэлэх зууртаа түүнд аягалж өгсөн кофег минь урагш түлхэх агаад шийдэмгий бас гэмшсэн уурласан гээд тааж барамгүй олон зүйл илэрхийлэх харцаараа намайг төөнөнө.
-Би залхаж байна.
Надаас өөр хүн бол шаналах ийм үгс чулуудах арван жил хамтдаа сэрсэн хайртай гэж бодсон нэгэн ийм зүйл хэлэхэд надад тийм ч шаналмаар санагдсангүй. Харин оронд нь яагаад ч юм сэтгэл хөнгөрөх шиг болсон байв. Яг л хэн нэгэн нуруун дээрээс минь арван жил зүүгдсэн хүнд ачааг аваад шидчихсэн аятай.
-Энэнд чиний буруу байхгүй ээ. Бүгд миний буруу. Тиймээс би хариуцлагаа хүлээх болно.
Ийн хэлэх үгсийн хамт ширээн дээр надруу гулгах салах өргөдөл болон түүний амлалт бичсэн цаас, яагаад ч юм надад инээдтэй санагдав. Арван жилийн турш түүний хажууд байсан цаг хугацаа ердөө нэг муу бичиг цаасны өмнө юу ч биш болох надад инээдтэй санагдсан юм. Бас хөгийн.
-Би хүүгээ их сургуульд ортол нь тэтгэмж болгон орлогынхоо тавин хувийг хүүдээ, харин чамд гучин хувийг нь өгнө. Бас их сургуулийн төлбөр, хүүгээ хурим хийвэл бүх зардалыг би гаргана аа. Энэ байрыг чиний нэр дээр болгоод шийдчихсэн учраас салалтын нөхөн төлбөр гэж бодоод эндээ үргэлжлүүлэн амьдар. Чи дургүй байвал хүүтэйгээ уулзна гэж зөрүүдлэхгүй ээ. Чиний зөвшөөрлөөр л уулзалдаж байя.
Надаас уучлал гуйх мэт аядуухан энэ үгсийг нь чимээгүйхэн сонсох над руу тэр эгцлэн үл харах нь надаас их гэмшсэнийг илтгэх нь миний инээдийг дахин хүргэв. Хариу болгон би ам нээх зууртаа өчигдөр түүнд бэлдэж тавьсан хоолнуудаа халаагчинд хийснээ санан унтраахаар бослоо.
-Хүүдээ өгөх зүйлсээс чинь би гар татахгүй ээ, чи эцэг нь болохоор. Харин надад өгөх зүйлсийг чинь хүлээж авч чадахгүй нь. Энэ цаасан дээр тамгаа дараад бид хамааралгүй хүмүүс болно шүү дээ.
Зогсоох товчоо даран бохирдсон аягануудаа угаалтуурт хийх би түүн хандан,
-Би эндээ үлдэе. Бас хүссэн үедээ хүүтэйгээ уулз гэх үедээ би түүний өгсөн бөгжийг тайлан салах өргөдөл гэх нэртэй цагаан цаасан дээр тавьж хүүгийнхээ өрөө рүү яаран алхав. Бяцхан хүүгийн минь бага зэрэг уйлагнах дуу надад түүн рүү битгий хар гэх дохио шиг санагдан яарсан минь тэр.
-Намайг уучлаарай, Согжин аа.
Энэ л байлаа. Түүнийг гэрээ орхин гарч явахдаа хэлсэн сүүлчийн үгс. Ердөө л уучлаарай байв.
-Аав ажилдаа явж байгаа юм уу?
Хүүхдийнхээ үгсийг сонсох хүртлээ би хий гөлрөн сууж байснаа ухаараад амжив. Арван жил хамт амьдарсан гэсэндээ дассан сэтгэл хоосруулж байгаа бололтой гэх хариултыг өөртөө өгөн хүүгээ тэврэн авах би түүнд үнэнийг хэлэхээр ам нээлээ.
-Аав нь өнөөдрөөс өөр газар луу явж байгаа юм. Энэ гэрт амьдрахгүй.
Үнэн гэдэг ердөө хэн нэгэнд таалагдах гэж оршдоггүй. Тэр бодит байдлын л гэрч болдог болохоор биш тийм ч таатай зүйл биш юм.
-Яагаад?
Бүлтгэнэх хүүгийнхээ унтрах нүдийг харж тэвчилгүй би түүнийг тэврэн авч,
-Аав надад дургүй юм уу? гэх зүрх эмтрэм өгүүлбэрийг нь үгүйсгэлээ.
-Үгүй дээ, аав нь Намсугд зөндөө дуртай.
Хүүгийнхээ духыг үнэрлэн бяцхан итгэлийг нь аймшигт үнэний далайд живүүлэхгүй гэсэндээ,
-Зүгээр л аавд нь одоо их хэцүү байгаа болохоор ганцаараа удаан бодох гэсэн юм гэчихээд түүн рүү харахад хүүгийнхээ яг юу бодож баыгааг би таамаглаж чадсангүй.
Бас хүүгийнхээ энэ харцнаас болж би яагаад тэр тэнэг залууг намайг бас хүүхдээ орхин явж байгааг мэдэхгүй ойлгохгүй байгаагаа ухаарсан юм.
Бараг арван таван жилийн өмнө түүнтэй анх уулзсан тэр өдрөөс хойш тэр миний урдуур хойгуур үргэлж эргэлддэг байсан. Надад таалагдах гэсэндээ бүхнийг хийж, миний инээмсэглэл түүний оршин тогтнож буйг шийддэг гэсэн шүү дээ. Гэтэл ийм олон жилийг түүнд зарцуулж сайн нөхөр байсны минь төлөө намайг бас хүүгээ орхих яг ямар шалтгаан байгаа юм?
Би үнэхээр юу гэх хариуг өөртөө өгөхийг мэдсэнгүй. Бас түүнээс яагаад асууж шалгаагаад, хөөгөөд гаргаагүйгээ ч ойлгосонгүй.
Гэхдээ ердөө үнэн л бодит байдалыг гэрчилдэг шүү дээ.
Үнэн бол би тэр нөхөр гээчдээ ямар ч сэтгэлгүй.
Тиймээс надад энэ болж буй зүйлс хамаагүй.
Би тэр тэнэг Намжүүнд хайргүй шүү дээ.
A/N: Надад байгаа жигүг виминүүдээ бүгдийг нь анин хайртай шипээ хайрлахаар шийдлэээ:))))
YOU ARE READING
| My Husband |
Fanfiction[Дууссан] Энэ бол арван жил нөхөр нэртэй явсан миний нөхөр нэг л өдөр хүү бид хоёрыг үлдээн явсан түүх юм.