-Би Хусогтой уулзсан гэнэ ээ?
Зарим хүмүүс хэлэхдээ дуу тэр үеийнхээ мэдрэмжийг хадгалдаг гэдэг. Түүний адил үг ч бас тийм. Ямар нэгэн үг яг тэр үеийнхээ мэдрэмжийг хадгалж үлдэж болдог. Миний хувьд Хусог гэдэг нэр амьдралын минь бүхий л хайр мөн айдсыг шингээсэн үг юм.
-Чи яаж мэдсэн юм?
Саяханыг хүртэл дахин хэзээ ч салахааргүй наалдсан нэгнэээс маш алсад очсон би түүн лүү нуруугаа харуулсаар ийн асуухад хэдий хараагүй ч гэлээ Намжүүныг хэрхэн хувирч байгааг мэдсэн юм. Яг л тэнгэр нураад ирсэн аятай урамгар мөн хамгаас их найдаж буй сэдэвдээ хүсээгүй хариултаа авсан хорвоо дэлхийн хамгийн аз жаргалгүй нэгэн шиг. Түүний харц яг ийм байсныг би хараагүй ч мэдэж чадна. Хусог гэдэг нэр надад нөлөөлдөгийн адил түүнд ч бас ингэж нөлөөлөх нь бидний хэн хэний шууд тааж чадах тийм л энгийн бөгөөд ойлгомжтой зүйл юм.
-Тэгэхээр та үнэхээр уулзсан байх нь ээ.
Бидний дулааныг одоог хүртэл хадгалах ч удалгүй бидний хэн хэн нь үгүй учраас хөрөх орны даавууд гаслантай гэгч намайг зовоох шиг санагдан би эргэж харсангүй. Харин над руу харсаар зогсох Намжүүн үргэлжлүүлэн ярьсан юм. Ганцаардаж бас хэтэрхий туйлдсан түүний хоолойны өнгө хийгээд маш их гомдол тээсэн үгс тэр урсгахынхаа өмнө амьсгаагаа авлаа. Дэлхий яг сүйрэх гэж байгаа юм шиг л. Гэхдээ энд хэдийн нэг дэлхий сүйрч байсан юм.
-Би уг нь таныг түүнтэй уулзаагүй гэж бодож байсан юм сан.
Хэдий би түүнийг ойлгохыг хичээн түүний талд зогсохыг хүссэн ч миний хувьд өөрийгөө өмөөрөх нь өнөөх нэрний хачин балаг гэлтэй надад санагдана. Би хараалгуулсан нэгэн адил хачин хүйтнээр,
-Яаж мэдсэн юм гэж асуусан биз дээ? гэчихээд сэтгэл дотроо маш их хоосролыг мэдэрч золтой л унаад өгсөнгүй. Намжүүны дэргэд байхад миний тархи хэдий болохгүй гэсэн ч зүрх сэтгэл минь шийдэж байсан атал тэрхүү нэгний яриа бидэнд дунд ирэхэд намайг зүрх сэтгэлээс илүү тархи удирдаж уурыг минь барж байв. Хүсэл зүрх сэтгэлээс, тэнэг бодол тархинаас л ургадаг нь үүний буруу, хэрэв эсрэгээрээ байсан бол ядаж л миний өмнө байх залууг гомдоодог үйлдэл надаас гарахгүй байсан юм.
Асуултыг үл тоох би түүн рүү эргэж харалгүй хэвээр байх ч тэр над руу харсаар байгааг мэдсэн юм. Яг л түүний харц ар нуруугаар минь гүйж амьсгааг минь боогдуултал шаналгаж байгаа юм шиг л надад санагдаж зүрх давчдам аймшигт байдал намайг эзэрхийлнэ.
-Одоо АХАА ХАНГАЛТТАЙ! Миний яаж мэдсэн нь огтхон ч хамаагүй шдээ. Та түүнтэй уулзсан байна гэх үгс бүрээ хүчлэн мөн маш их уур уцаар тээн хэлэх Намжүүны зүг харах ч хүсэлгүй би хэлсэн үгсийг нь яг л хуучин шигээ үл тоохыг хичээх ч яагаад ч юм өнөөх хоосрол улам газар аван өргөн тэлэх шиг санагдаж үүнд нь гэнэт л ухаан балартах шиг би цээжээ дарав. Яг дараад авбал буцаад нөхөгдөх юм шиг санан цээжээ дарсаар бага зэрэг бөхийхөд, мөн горьдов оо гэх шиг дотор минь улам хоосроно.
-Та үнэхээр түүнтэй уулзсан байна! Чөтгөр гэж би юу горьдсон юм бэ?
Толгойгоо хаялангаа ийн хэлэх Намжүүн саяхан бидний инээлдэн байсан орон дээр сууж толгой салаавчилсаар амандаа үглэх бөгөөд хүчтэй суусан учраас ор багахан дайвалзан би түүнийг нь мэдрэн улам л хоосрох цээжээ дарж түүний цааш үргэлжлүүлэх яриаг сонсох гэж анхаарлаа тэнд өгөхийн хичээв.
-Энэ олон жил ахаа, би таны дэргэд арван дөрвөн жилийн турш байсан байхад яагаад? хэдий аажуухан тэрээр ийн хэлсэн ч биднээс өөр хэн ч үгүйд нь би түүний өгүүлэх өнгө аясынх нь хэр гунигтайг ч ойлгоод амжих бөгөөд ийн хэлэхэд нь л улам хоосрох сэтгэлээсээ болж бүр уймарч орхиход тэрээр миний зүрхэнд шивнэмээр аймшигт үнэнг надаас асуусан юм.
-Яагаад та намайг хайрладаггүй юм бэ?
A/N: Өчигдөр орой манайд movie night болж өнгөрөөд 3 хүртэл кино үзсэн Сү унтсан болно.:^
YOU ARE READING
| My Husband |
Fanfiction[Дууссан] Энэ бол арван жил нөхөр нэртэй явсан миний нөхөр нэг л өдөр хүү бид хоёрыг үлдээн явсан түүх юм.