-Намайг уучлаарай,
Намжүүнийг ийнхүү хэлээд тэврэлтээ улам чангалах үед би өөрөө өөрийгөө ч үл удирдах бөгөөд улам л ихээр цухиран уйлж орхив.
Түүний дулааныг магад би өгүүлж байсан бололтой. Өнөөдрийн туршид өгүүлснээсээ болоод гомдоод уйлж байгаа юм шиг байна. Их энгийнээр тайлбарлавал нэг үгэнд нялхарал.
-Сонсооч,
Намжүүн сандрангуй мөн санаа зовнилоор дүүрэн хоолой чихэнд минь ийн шивнэхэд би шуудхан эргэж харан түүнийг чангаас чанга тэврэн авлаа. Энэ бол ердөө муу зүйл бол битгий хэлээрэй гэсэн миний сануулга байсан юм. Харин тэс хэсэг азанснаа намайг зөрүүлж тэвэрсээр,
-Намайг үнэхээр их уучлаарай хайрт минь гээд үсийг минь илбэхэд би улам л нялхамсаж түүндээ туниж орхив. Гэвч үнэндээ би одоогийн байгаа байдал, үйл явдлыг үнэн гэдэгт хэтэрхий их эргэлзэж байсан юм. Хэдий Намжүүн намайг яг ингэж дулаахнаар тэвэрдэг нь үнэн боловч би түүнд ингэтлээ тунидаггүй. Бас энэ тэврэлтийг ингэтлээ үгүйлж байсан удаа байхгүй билээ.
-Битгий уйл ахаа, таныг уйлахаар миний зүрх үнэхээр хүчтэй чичирдэг. Яг хагарах гэж байгаа аятай.
Түүнээс зуурах гарыг минь аажмаар тавиулаад надаас холдох Намжүүн ийн хэлээд зүүн гарыг минь өргөсөөр зүрхэн ташаа газартаа авчрах бөгөөд түүний чичрэх гэж нэрлэсэн цохилтыг гараараа дамжуулан би мэдэрлээ. Гараа хурдхан шиг татаж авах би түүний энгэр лүү дахин дайран чанга тэврээд энэ удаа,
-Намайг уучлаарай гэх үгийг би хэлсэн бөгөөд хоолойгоо багахан чичэрч байгаагаа мэдсэн юм. Уйлснаас болж л гэх ч үнэндээ бол түүнийг өвтгөж байгаадаа хэтэрхий их айсан минь энэ байлаа. Зөрүүлэн тэврэх түүний тэврэлт намайг хамгаалах гэсэн чин хүсэлтэй гэдгийг би бодолдоо үнэн хэмээн авч тайвшрах гэж хичээн байв. Цаг дахиад л урссаар нэг л мэдэхэд би түүний тэвэрт нялхамссан хэвээр бид буйдан сууцгаасан бөгөөд өчнөөн бодолын түймэрт автсан бодол минь бороо үзсэн аятай тайвширч орхисон байсан нь намайг инээмсэглүүлж байлаа. Хэзээ нь ч бүү мэд асаасан зурагтаар ямар нэгэн хөгжилтэй нэвтрүүлэг гарч бидний хэн хэн нь түүнийг ширтэн сууж хааяа хааяахан Намжүүны зөөлөн үнсэлт миний духанд буух нь сэтгэлийг минь гэгэлзүүлж өлхөн дөнгөж орхино. Үүнд нь улам амгалан болох би түүнийг ороох гараа улам чангалж хэдэн хоног болж өнгөрсөн бүхнийг болоогүй мэт байх дөлгөөхөн харцаа хаа нэг түүн лүү тусган инээмсэглэж түүний нүдтэй ширтэлцэн амар тайвныг бид хоёул мэдэрч байлаа.
YOU ARE READING
| My Husband |
Fanfiction[Дууссан] Энэ бол арван жил нөхөр нэртэй явсан миний нөхөр нэг л өдөр хүү бид хоёрыг үлдээн явсан түүх юм.