-Тамгаа дарчихсан юм уу?
Болгоомжлонгуй ийн асуух Юнги бүлээн кофены аягаа алгандаа нааж над руу ширтэхдээ ч болгоомжилж буй нь илт мэдэгдэхүйц харагдах агаад намайг ойлгохыг хүссэн чин сэтгэл нь илт харагдана.
-Үгүй ээ, энэ долоо хоногийн сүүлчээр өмгөөлөгчтэй уулзаад нэг мөсөн дарах байх.
Захиалж авсан боловч дусалыг ч үл амсаагүй алимны жүүс өөд ширтэх зуураа би ийнхүү хэлээд бөгж байсныг гэрчлэх зүүн гарынхаа ядам хурууны цагаан мөрийг алгуурхан тойруулав.
-Чи санаж байгаа байлгүй. Би ч бас чиний мэдэрч байгааг мэдэрсэн хүн.
Юнги ийн хэлээд цонх руу ширтэх бөгөөд нар хэрхэн бүх зүйлсийн өнгийг тодоор гялтагнуулахыг ажиглангаа үл ялиг инээмсэглээд,
-Бидний салалт бидэнд их зүйлсийг ухааруулсан гэх бөгөөд ямар нэгэн утга учиртай гэдэг нь харцнаас нь л илт ойлгогдохоор аж. Түүний үгсийн зуур би ч Юнгигийн амьдралыг санаад амжсан юм. Гурав орчим жилийн өмнө гэхэд л миний өөдөөс харан сууж буй найзууд дундаас хамгийн итгэл даахуйц буйр суурьтай нэгнээр тодорсоор ирсэн нэгэн дөнгөж гэрлэсэн бүсгүйгээ орхин хаана нь гэдэг нь мэдэгдэхгүй газарт удаан нуугдаж, тэр үед бид бүгд цочролд орж түүний шинэхэн гэргийг аргадан Юнгиг бүхий л чадлаараа хайсан ч тэр хагас жил амьд үгүй нь мэдэгдэхгүй алга болсон юм. Үүний дараа хаанаас ч юм нэг өглөө гарч ирээд эхнэрээсээ уучлалт гуйж салах өргөдлөө өгөх хүртлээ харилцаагаа хөндийрүүлж бид бүгдийг цочролд оруулсан хэдий ч бидний хэн нь ч Юнгигээс яагаад ийм шийдвэрт хүрснийг хүссэн ч асууж зүрхлээгүй. Байнга хэрэгт дурладаг нөхөр минь хүртэл энэ асуудал дээр ганц авиа ч гаргалгүй чимээгүй өнгөрсөн. Харин жилийн дараах түүний найз залуу гэгдэх залуугаас бид хариултаа ойлгох шиг болж бүгд тэр талаар сонирхохоо больсон. Би ч мөн бусдын адил Юнгиг жинхэнэ хайраа олсон учир эхнэрээсээ салсан л гэж бодож явсан юм.
-Тэр үед би ингэж бодсон.
Юнгиг ийн яриагаа эхлүүлэх үед би өөрийн бодлоо орхин түүн рүү харлаа. Үргэлжийн харагддаг дөлгөөхөн нүд яг байдаг шигээ гүн, ширүүн мөртлөө дулаахан бас уужим санагддаг түүний харц бас юу юунаас илүү жаргалтай ярианы өнгө.
-Бид бие биенээ таниад хэдийн долоо гаруй жилийг үдсэн. Мөн би түүнд хайртай учраас гэрэлчихвэл бид хамгийн гайхалтай хос болох болно. Гучин настай би яг л гуравтай хүүхэд айл гэр болж тоглох гэж байгаа юм шиг хөнгөн бас хуумгай ийн бодоод яг хамт амьдраад ирсэн чинь миний түүнийг гэх сэтгэл ердөө шохоорхол байсныг ойлгосон юм. Тэр бүсгүй хэчнээн үзэсгэлэнтэй, чадварлаг нэгэн байлаа даа. Гэтэл би хөдөлгөөн бүрээс нь өө хайж түүний дэргэдээс хол байхыг хүсдэг тийм л тэнэг нэгэн байв. Ердөө долоон жил шохоорхосон бүсгүйдээ хайртай гэж андуурсан тэнэг би.
Юнгиг инээх бас санаа алдахын зэрэгцээ ийн өгүүлэхэд би түүний нүднээс яг юуг унших ёстойгоо ч ойлгосонгүй. Би ердөө тэр үед найзыгаа сэтгэл нь хувирсан гэж бодож байсан шүү дээ. Гэтэл тэр анхнаасаа огт сэтгэлгүй байж.
-Бүх зүйлээс зугтаад ганц хоёр хоног тайван байчихвал би бүгдийг зүгээр болно гэж итгэж байсан ч түүнээс хол байх тусам би улам амгалан болж, түүнгүй өдрүүдэд дурлан тайвныг эрхэмлэж хэдэн сар өнгөрсний дараа Жүхюны өмнө гэмшихээ хүртэл мартсан байсан. Дахиад хэдэн сар өнгөрсний дараа би нэг залуутай уулзсан. Нүдэнд дулаахан инээмсэглэж, надтай үргэлж эелдэг харьцдаг энгийн л нэгэн хцдалдагч залуутай. Анх би Жүхюнтой улзахад надад мэдрэгдэж байсан догдлол бүгд тэр залууг ердөө нүдэнд л харагдах төдийд тархийг минь эзэлж орхидог.
Юнгиг улам жаргалтай инээмсэглэн бага зэрэг ичих шиг болон доош харахад би ч мөн инээмсэглэсэн юм. Жимин хэнийг ч инээмсэглүүлэхээр сайн нэгэн байсан учраас бид тэр хэргийг одоо хэн нь ч дурсадаггүй. Хэдий тэр нь хамгийн буйр суурьтай хүмүүжилтэй найз чинь гэрээсээ зугтаж гэр бүлээ цуцлуулсан байсан ч.
-Эхэндээ би түүнтэй дотно болчихоод энэ бүхнийг шохоорхол болов уу, гэж их бодсон. Гэхдээ түүнийг илүү мэдэх минут бүрдээ би дэлхийн хамгийн жаргалтай нэгэн болж, хоолойг нь сонсохын тулд шөнө байсан ч хамаагүй залгахыг хүстлээ би түүнд донтож байсан юм. Тэгээд би нэг өдөр ойлгосон. Түүний ярьдаг жимсний дэлгүүр нээгдэхэд шинэхэн жимснүүдийг нь зөөж өгөөд түүн рүү инээмсэглэдэг нэгэн би биш байвал яах уу? Ердөө шохоорхол байж тараад яг Жүхюн шиг түүнийг хаяж яваад гомдоовол яах вэ?
Би түүн рүү биш жүүс рүүгээ харж уруулаа жимийх хүртлээ яагаад бодолд минь гэнэтхэн ийм зүйлс буучихав гэж их балмагдсан ч Юнгигийн сонирхолтой яриаг сонсох гэж чих тавьсан юм.
-Би хэзээ ч Жиминийг надаас болж гуниглахыг хүсэхгүй. Хэрвээ энэ шохоорхол байвал би түүний өмнө буруугаа хүлээж насан туршдаа дэргэдээс нь холдохгүй. Би ингэж шийдсэн юм. Тэгээд та нарын мэдэхээр салах өргөдлөө өгч жил гаруйг түүнийгээ өөрийн болгоход зарцуулан, өглөө нүдээ нээгээд хамгийн түрүүнд хардаг хүнээ түүнийг болгож, шинэхэн жимсийг нь машинаас зөөж түүндээ дулаахан үнсэлтийг бэлэглэн надад өгдөг байсан тэр их жаргалд өөр бүр живүүлэхийг хүсдэг болсон.
-Тийм байх нь ээ.
Би инээмсэглэхээс өөр яасан ч үгүй. Зүгээр жүүсээ балаглаж Юнгигийн,
-Салалт заримдаа сайн байдаг юм гэх өгүүлбэрийг бодолдоо оруулсан юм. Гэвч гэнэтхэн буусан өнөөх бодол минь тархийг минь оронгоороо эргүүлж үнэндээ би ямар ч хариулт олж чадсангүй. Харин бүр ч толгойг минь эргүүлэх,
-Одоо би өөр нэгний хайрын түүхийг ярья гэх Юнгигийн өгүүлбэрт анхаарлаа хандуулсан юм.
A/N: Ийм орой оруулж байж 2 хэсэг өгөх үү :333
YOU ARE READING
| My Husband |
Fanfic[Дууссан] Энэ бол арван жил нөхөр нэртэй явсан миний нөхөр нэг л өдөр хүү бид хоёрыг үлдээн явсан түүх юм.