Арван жилийн турш сэрснээс болж хэдийн дасал болсон зургаан цагт нүдээ нээгээд л энгэртээ чанга гэгч нь намайг тэврэх Намжүүны дулаанд би инээмсэглэж орхив. Бидний хэн хэнээс хурц үнэртэх адил шингэн саваны үнэр хийгээд түүний биеэнд шингэж орхисон өвөрмөц үнэрэнд мансуурах би энгэрт нь улам нүүрээ наан уртаар амьсгаа авч сэрхгүйг нь мэдэх тул нүүрээр нь гараа гүйлгэв. Уг нь их зөөлөн байдаг нүүр нь бага зэргийн сахал ургаснаас болж их ширүүн мэдрэгдэх ч дэлхий дээрх бүх зүйлээс илүү сайхан гэх тодотгол надад байлаа. Ер нь л Намжүүн тийм ч муухай царайтай нэгэн биш. Тэр дажгүйд бүр магадгүй царайлагт ч орох нэгэн шиг харагддаг.
Ийн бодох би духнаас нь эхлээд өндөр хамраар нь шүргэлэх хуруунуудыг минь үл ажрах түүний тайван амьсгалахыг мэдрэн инээмсэглэж харин хуруунууд минь яг л нэг шулуун зураасаар гүйж буй аятай доошилно. Түүний уруул хүрэхэд тийм ч хол байсангүйд би инээмсэглэх бөгөөд уруулыг нь хүрээлэн хуруугаа гүйлгэж бодолыг минь нэг хүсэл дүүргэж орхиход ч өөрийгөө барьсаар нэг зүйлийг эргэцүүлж байлаа.
Түүнийг үнсэж болох болов уу?
Аажмаар удаашрах миний хөдөлгөөн Намжүүныг нүдээ нээх үед бүрэн зогсож нүд минь түүний уруул биш нүд рүү шилжэв. Яг надад юуг илэрхийлэх гэсэн нь үл мэдэгдэх түүний ховс мэт харцанд хурднаар унаж орхих би хуруугаа түүний уруулнаас салгахад намайг ороосон түүний гар маш түргэн өргөгдөн гарыг минь энэ удаа ороон авав. Зүрх минь хэтэрхий дураараа түгшиж, бодол минь үнс хэмээн хашгичах би сандарсандаа юу ч үл хийх ч над руу аажмаар ойртох Намжүүнаас болж амьсгаагаа түгжиж орхив. Үнэхээр галзуурам мөртлөө догдлол дүүрэн энэ мэдрэмж миний цээжийг уран, ходоодонд минь хэдэн зуун хорхой гүйлгэх агаад ойртох тусам нь улам л нэмэгдэх нь намайг байж суух газаргүй болгож орхив. Үнэхээр алгуурханаар ирсэн түүний үнсэлт уруул дээр минь бууж орхиход ердөө хүрэлт хэдий ч бүх зүйлийн оргил мэт хэдийн хөөрч орхисон зүрх минь савлан савалсаар Намжүүнд ч мэдэгдэхээр аймшигтай чангаар цохилж, Намжүүны гар гарыг минь суллан хүзүүнд минь ирлээ. Түр азнасан энгийн хүрэлт түргэсэн доод уруулыг минь эзэмдэн түргэмийлэх үйлдэл хийх бөгөөд сандрал тайвшрал гээд бүгд надад байх нь үнэхээр шинэлэг мөн тааламжтай санагдав. Бас би энэ үнсэлийг үнэхээр ихээр хүсэж, үгүйлж байснаа мэдсэн юм. Ердөө л хүрэлт нь намайг хашгичуулж дөнгөж байна шүү дээ. Ийм байхад би яасан ч хуучин шигээ булхайцаж үл чадна.
Тийм удаан үргэжлээгүй ч гэлээ хорвоо дээрх бүхий л сайхан зүйлсээс илүү гэх миний тодотголтой үнсэлт өндөрлөн надаас ердөө нэг л хуруу орох зайтай холдсон Намжүүн миний нүд рүү ширтэн хэтэрхий гэхэд бүр үнэхээр хэтэрхий дур булаам инээмсэглэж маш хөнгөн жижиг үнсэлтийг надад бэлэглэв. Үүнд нь яг л жаахан хүүхэд аятай хөөрч орхисон би түүний намайг маш чангаар тэврэх тэврэлтэнд уусан живж чангаар нүдэгдэх зүрхээ арай хийн тайвшруулах аядлаа.
-Би таныг миний дэргэд байсан ч санадаг, гэтэл энэ хоёр хоногт бүр үхэх шахсан,
Тавихгүй, алдахгүй гэх түүний чанга тэврэлт улам чангаран тэрээр ийн хэлээд,
-Энэ үнсэлт гээд дахин уруул дээр минь маш хурдан боловч маш гайхалтай үнсэлт бэлэглээд маш их сэтгэл ханамжтай инээмсэглэж,
-Энэ үнэр гээд үсийг минь маш уртаар амьсгаа аван үнэрлэв. Тэгээд гарыг минь дээш өргөн бүх хуруугаа зөрүүлэн маш хурдан чанга атгах бөгөөд,
-Энэ хүрэлт хэмээн эгдүүтэй гэж хэлэх үед би тэсэлгүй инээд алдав. Хэтэрхий бүр хэтэрхий хайр хүргэм түүний үйлдэлд би бараг л донтох гээд байсандаа хэтэрхий их баярласан миний инээд алдалтанд тэр дахин уруул дээр минь үнслээ. Гэхдээ энэ удаа өмнөх жижиг үнсэлтүүдээс арай өөр, илүү удаан байсан нь үнсэлт дуусах үед биднийг инээмсэглүүлж орхив.
-Өлсөж байна уу?
Энэ өглөөн миний анхны үг ийм байх бөгөөд атгалцсан гараа улам чангалах Намжүүн дээш өргөн,
-Ийм их хайрнаас болоод үгүй ээ, гэхэд би ичсэндээ гараа доош татан буулгаад түүний энгэрт шигдэж орхилоо. Амьсгаа авахад хэцүү байх ч яагаад ч юм түүнгүй байсан өдөр хоногоос илүү амьсгалахад таатай санагдах нь намайг улам бүр л инээмсэглүүлнэ. Энэ хэдий маш ойлгомжгүй мэт сонсогдох ч миний хувьд үнэхээр том үнэн юм шүү.
-Ах аа,
Алгуурхан миний гарыг өргөн урууландаа ойртуулах Намжүүн ийн шивнээд үргэлжлүүлэн,
-Тийм утгагүй зүйлс хэлсэнд үнэхээр их уучлаарай гэхэд би бодохыг ч хүсэхгүй байга сэдэвнээсээ эмзэглэн түүний энгэрт улам шигдлээ.
-Би зүгээр л үнэхээр утгагүй зүйлс бодож байж гэх үгсийн дараа Намжүүн миний гарыг маш их хайр энхрийлэл дүүрнээр үнсэж,
-Би таныг Хусог ахтай уулзсан гэдгийг сонссон даруйдаа тэнэг шийдвэр гаргаж гэхэд би түүний энгэрээс холдон атгалцсан гараа салган дээш өндийлөө.
A/N: Өчигдөр орой LoveYourself final үзэж мурьсан хүн би байна! Ердөө ганц үнсэлтийн л тухай үйл явдалтай хэсгээ хүлээн авна уу❤
YOU ARE READING
| My Husband |
Fanfiction[Дууссан] Энэ бол арван жил нөхөр нэртэй явсан миний нөхөр нэг л өдөр хүү бид хоёрыг үлдээн явсан түүх юм.