-Хоолоо идсэн үү?
Гараа халаас руугаа явуулж түлхүүрээ хайх зуураа би түүнийг сонсоогүй юм болов уу, гэж бодсоор дахин давтан асуух зуураа хариултыг нь чих тавин хүлээж басхүү сандарч мөн эмээж байв.
Тийм ээ, идсэн гэх болов уу? Идээгүй гэх болов уу? Эсвэл бүр чамд хамаагүй гэх юм болов уу? хэмээх хариултуудаар дүүрэн тархи минь гараа үл захиран түлхүүрээ ч олж чадахгүй байх боловч сэтгэлд минь "Өлсөөгүй байгаа даа. Сайн идсэн болов уу?" гэх санаа зовнил дүүрэн байсан юм.
-Идээгүй ээ,
Намжүүн над руу цоо ширтэх харцаа газар луу буулган ийн шивнэх бөгөөд над руу ширтэж эхлэх үед түгжиж орхисон амьсгаагаа арай хийн авч түлхүүрээ гартаа атган түүн лүү биш өөр тийш харсаар түүнийг зөрөн хаалгаа онгойлголоо. Гэртээ орсон даруйдаа сандрал тэвдэл дүүрнээр түүнийг орж ирэх юм болов уу гэж горьдлого тавин хүлээх миний ардхан түүний дулаан мэдэгдэж хаалга хаах сонсогдон би дахин урт амьсгал авч чадсан бөгөөд дахиад л тархи минь ачааллан маш их асуулт эргэлдүүлсэн юм.
Тэр яах гэж ирсэн юм бол гэх асуултаар тархи минь ачааллах боловч маш их хариунууд дундаас нэг нь л толгойд минь байсан бөгөөд тэр нь "Намайг санасан юм болов уу?" байсанд би толгойгоо сэгсэрч өөрийгөө ямар тэнэг зүйл бодож байна гэж сургааль айлдмаар байсан ч эцэст нь тэгсэн бол яах вэ гэх бодол ундарсан бөгөөд үүндээ багахан хүлээлт тавиад амжсан юм.
Өөрөө өөртөө хариулт асуулт өгөх би гутлаа тайлан биеэ барин чимээгүй зогсох Намжүүн рүү харан яг л танихгүй айлд ороод ирчихсэн аятай аяглахад нь гомдол ч бага зэрэг төрөх нь миний хамаг бодлыг мартагдуулж, харц минь шуудхан урам хугарсан болж хувирсан бөгөөд энэ нь намайг ч тухгүй болгож орхив. Үүндээ ч багахан дургүйцэх би түүнээс яагаад энд ирсэнийг нь асуумаар байсан боловч чадсангүй. Яг л тэр яг одоогийн байгаа байдал шигээ урмыг минь хугалж хүлээлтийг минь хөсөрдүүлэх шиг надад санагдаж дотор минь харанхуйлж айдас намайг бүчсэн байсан юм.
-Суу л даа.
Эцэст нь эвгүй уур амьсгалыг эвдэхийн тулд яагаад ирсэнийг асуух бус ийн хэлсэн би түүнийг гал тогоо хүртлээ араасаа дагуулж ширээнд уриад цай бэлдэхээр шүүгээ рүү ойртоход тэр,
-Намсугын тарах цаг биз дээ? гэж асуух бөгөөд хоолойны өнгөнөөс нь тухгүй байгаа гэдэг нь ихэд ойлгогдхоор илт байлаа. Цай хайгаад олоогүйдээ багахан бухимдах би шүгээнд үлдсэн сүүлийн кофег найруулах зууртаа,
YOU ARE READING
| My Husband |
Fanfic[Дууссан] Энэ бол арван жил нөхөр нэртэй явсан миний нөхөр нэг л өдөр хүү бид хоёрыг үлдээн явсан түүх юм.