[9] Ердөө л хүсдэг

880 96 2
                                    

-Яагаад та намайг хайрладаггүй юм бэ?

Үсээ зулгаан нулимс дуслуулах хайртынхаа зүг үл харах би аль хэдийн хоосорсон мэдрэмжиндээ бүрэн автсан биеийнхээ бодол дотроос өөрийгөө ухааруулахыг хүссэндээ чангаар хашгичана. Гэвч энэ нь хоосрол дундаас намайг ухааруулж дөнгөсөнгүй.

-Яагаад?

Намжүүн үсээ зулгаахаа болин нүүрээ алгаараа даран хэсэгхэн суухад би энэ хорвоо ертөнцийн хамгийн муу хүнээр өөрийгөө мэдэрч байлаа. Хэсэгхэн боловч энэ амьдралын минь хамгийн урт гэх хугацаа ердөө тав ч хүрэхгүй минут байх бөгөөд Намжүүн өрөөний хаалганы дэргэд дэх буйдангаас гадуур хүрмээ шүүрэн авч өрөөний хаалгаар саван одсон хугацаа байсан юм.

Түүнийг гарч одоход энэ гэрт үнэхээр юу ч үлдсэнгүй. Бүхэл бүтэн айлын голомт ч гэсэн ердөө л Ким Намжүүн гэх залуугийн хайранд тогтож байсан энэ гэрийн хэсэг бүр, дулаан бүр газраар нэг хөглөрч удахгүй ирэх аймшигт шуурагт юу ч үгүй болтлоо алга болох нь. Юу ч үгүй болтлоо гэх үгс дотор зурж энэ удаа би тархиндаа удирдуулахыг үл хүсэн байх ч юу ч хийлгүй савагдан хаагдсан хаалга руу харсаар байв. Хурууны минь үзүүр ч үл хөдлөх энэ бачуурам байдалд дургүйцэж хэчнээн эсэргүүцхийг хүссэн ч гэлээ энэ бүх зүйлс Намжүүныг гэх миний сэтгэл адил яагаад ч дийлэхгүй юм.

-Ааваа!

Маш их догдлом дүүрсэн маш чанга орилоон чихэнд минь доод өрөөнөөс цуурайтан ирсээр сонсогдож хөдөлж өгөхгүй байсан хөл миь ухаан орсон уу гэлтэй доош хурдлав. Бяцхан үр минь гартаа цаас атгасан хэвээр аавыгаа хүзүүдэн тэвэрч, түүний өндөртэй чяцах гэсэн Намжүүн харин доош өвдөглөн суух зурглал намайг угтан авав. Харин тэдний хойно хаалганы өмнө гайхшрсан хоёр найз минь бүхнийг хөндлөн гэх тодотголоос ажиглан зогсоно.

-Намжүүн аа, гэх Жиминий аядуухан хоолойны араас л Юнги шатан дээр зогсох над руу харж,

-Намсуг аавыгаа санаад гэхэд би толгой дохин үргэлжлүүлэн бууж бяцхан хүүгийнхээ дэргэд очон зогсов.

Намжүүнаас салах огтхон ч бодолгүй Намсугыг дахиад хэсэг азнах Намжүүн дээш өргөн тэвэрч үүдэнд тухгүй гэгч нь инээх хосыг дотогш урин орж миний дэргэдүүр зөрөн өнгөрлөө. Хүүгийнхээ нурууг илэн би гэх хүнийг байхгүй мэт аашлах Намжүүныг харсан миний дотор өнөөх хоосролоос илүү өвтгөм зүйл болж өнгөрсөн боловч надад яг юу гэх тодотгол харамсалтай нь байсангүй.

| My Husband | Where stories live. Discover now