-Аав тийм удаан бодох юм уу?
Нөхөр минь гэрээсээ явсан хоёр дахь өдөр Намсуг хэдийн ааваа санан тэсгэл алдаж ийн асуухад би өглөөний хоол бэлдэж байснаа зогсоон толгой дохилоо. Хариуд нь хүү минь ихэд уртаар санаа алдаж ширээнд суув.
-Аавыгаа санаа юу?
Тэр асуултанд минь хариулан толгой дохих бөгөөд бөөн гуниг хурсан харцаар над руу харан,
-Та санахгүй байна уу? гэхэд би бодлогширч орхив.
Үнэхээр би санахгүй байна гэж үү?
Сэрүүлгэнээсээ хойш сэрчихээд амандаа үглэн хүүгийнхээ хоолыг булаангаа өрөөсөн оймсоо хайн сэлгүүцдэг бүтэлгүйгээр эхэлдэг түүний өдөр. Эсвэл хар үүрээр орж ирэн намайг сэрээчихгүйг хичээн өлмий дээрээ гишиглэх ч үүдний өрөөнөөсөө эхлэн юм тачигнуулж гэрийг тэр чигт нь чанга дуунд автуулдаг чимээтэйгээр эхэлдэг өдөр хоногууд. Үд хүртэл унтчихаад намайг үг хэлэхээс урьтан тэвэрч хэвтдэг амгалан өдрүүд. Би түүнийг санасандаа ч биш арван жил сэрж сурсан өдөр хоногтоо дассандаа бага зэрэг хачин мэдрэмж мэдэрч байгаа гэх бодлыг тээн бэлдэж буй хоолоо үргэлжлүүллээ.
Би түүнийг санаагүй.
-Цэцрэлгээсээ хоцорч болохгүй шүү дээ.
Хүүгийнхээ хариулт авч чадаагүйдээ багахан бухимдах төрхийг би үл тоон ийн хэлээд өглөөний хоолыг нь ширээн дээр тавьж, өдрийн хоолыг нь цүнхэнд нь хийхээр үүд зүглэв. Харин энэ үед хаалганы түгжээ нээгдэх сонсогдож, яагаад ч юм бодолд минь тэр хүн мөн үү, гэх багахан найдлага төрж харц минь хаалга руу тусч байлаа. Үргэлж нэгэн хэвийн харагддаг саарал хаалга онгойх нь ямар нэгэн ховс аятай сэтгэлийг минь түгшүүлж онцгойруулах бөгөөд дайран дээр давс гэгчээр Намсугын ааваа гэх орилооноор өнөөх бяцхан найдлага маань тархийг минь тэр чигт хөнтөрч орхив.
-Намсуг аа,
Яг л тэр хүн яг ингэж хэлээд инээмсэглэсээр ороод ирэх юм шиг надад санагдаж нүд минь нээлттэй хэрнээ төсөөлөн харна. Тэгээд би бодлоо. Арван жил гэдэг дасахад их урт хугацаа бололтой гэж. Өөр яах юм, би ямар түүнд сэтгэлтэй ч биш.
-Юнги ах аа, гэх хүүгийн минь аядуухан мөн ихэд урам нь хугаран хэлсэн үгсэд сайн найз минь гайхшрав. Үргэлжид инээд цалгиулах бяцхан үрд минь тэр санаа зовсон нь илт харагдлаа.
-Ахыгаа ирсэн гээд гуниглаа юу?
Юнги уут дүүрэн жимсээ газар буулган хүүтэй минь зэрэгцэх гэж доош суугаад үсийг нь илэхэд Намсуг толгойгоо сэгсрэн,
-Зүгээр аавыг гэж бодсон болохоор гэчихээд эрхий болон долоовор хуууныхаа завсар жаахан зай үлдээн,
-Ийм жоохон л гунигллаа гэх нь хайр хүргэм сонсогдоно.
-Тийм байх нь ээ.
Юнги хүүг минь дээш өргөн инээмсэглэх түүний хамрыг нь өөрийнхөө хамартай шүргэлцүүлэн сэтгэл татам инээмсэглэн над руу хараад,
-Өглөө шинэ жимс буусан юм. Жимин танайд аваачаад өг гээд, гэчихээд зөрөн өнгөрөөд бидний өглөөний цайны уур амьсгалд уусан амандаа хэдийн хүүгийн минь талхыг зуусан харагдав.
-Намсуг аа, гадуур хувцсаа өмсөөд юм үлдээсэн байна уу? хараад ир гэж хэлэхэд хүү минь найзаас минь хагацаж ядан өрөө лүүгээ гүйх бөгөөд дөнгөж өрөө рүүгээ оров уу, үгүй юу Юнгигийн,
-Намжүүн дахиад ажил дээрээ хоноо юу? гэх үгс чихэнд хүрлээ.
-Тийм биш ээ.
Үгүйсгэсэн хариултынхаа араас би түүнд бүх амьдралаа тоочих хүсэлгүй байгаагаа ухаарав. Тийм ч яриад байхаар зүйл биш шүү дээ гэх бодол надад байх агаад цаагуураа бас нууцханэмээж байлаа.
-Тэгээд яасан юм? Яахаараа Намсуг ингэтлээ урвайчихсан Намжүүныг асуугаад байгаа юм?
-Намсуг аа, автобус нь бараг ирчихсэн байна. Хурдлаарай.
Найздаа хариулт өгөөгүйд минь тэр их дурамжхан байх ч намайг ярьж эхлэх хүртэл хүлээхээр шийдсэн бололтой юм дуугарсангүй. Тэр үргэлж бусдыг хүндэлдэг боловсон буйр суурьтай нэгэн байсаар ирсэн нь Намжүүнээс өөр гэдгийг нь баталдаг. Хэрэв түүний оронд Намжүүн байсан бол намайг ярьтал шалах байсан шүү дээ.
-Баяртай гэсээр даллах хүүгээ цэцрэлгийн шар автобусандаа суух дүр зураглалаар би Намжүүныг гэх бодлоосоо хагцлаа. Тэгээд хүү рүү минь хайр дүүрнээр ширтэх найз руугаа харсаар,
-Бид салж байгаа гэх бөгөөд түүний үл итгэсэн харцтай нүүр тулах хүртлээ би уйлна гэдгээ төсөөлж ч байгаагүй юм.
-Тэр их удаан бодсон гэсэн. Бас надаас залхасан гэж байна лээ.
Урсах нулимсаа нуух гэсэн оролдлого минь ердөө доош харах байсан бөгөөд надаас үл ялигхан намхан Юнги хэдийн миний нуухыг хүссэн төрхийг харсан байв.
-Гэхдээ би түүнийг надаас сална гэхэд баярлаж байсан шүү. Би гуниглаагүй, бас зовж шаналаагүй. Одоо уйлж буй минь ч гэсэн ердөө жаахан дассан сэтгэл дотроос зулгаагаад байсан болохоор алга болгох гэсэндээ юм.
-Би мэднэ ээ.
Юнги өөр юу ч хэлээгүй. Зүгээр мөрөн дээр минь гараа тавин аажуухнаар мэднэ гэж л шивнэсэн. Энэ нь ч миний авахыг хүссэн хариулт байсан юм.
A/N: Энэ үнэхээр short шүү. Ер нь бүгд ийм. Бас 10хан л хэсэгтэй:))
YOU ARE READING
| My Husband |
Fanfiction[Дууссан] Энэ бол арван жил нөхөр нэртэй явсан миний нөхөр нэг л өдөр хүү бид хоёрыг үлдээн явсан түүх юм.