•Үнэг шиг охин•

264 48 3
                                        

Тэр өдрөөс хойш Сан бид хоёрт уулзах боломж хомс болсны дээр арай гэж уулзах тохиол таарах бүрт өнөөх охин түүнийг дагаж ирдэг болов.

Энэ бүхэн хангалттай уурыг минь хүргэж байсан ч Саны хажууд байх хэдхэн хормын төлөө би тэссээр л байсан.

Гэвч удалгүй нөгөөх охин биднийг уулзуулахаа ч больчхов.

Сайн найз , мөн нууцхан хайрлаж явдаг нэгэнтэйгээ хамт өнгөрөөдөг байсан цаг хугацаа минь хорогдон хорогдсоор дэндүү ахархан болж орхисонд тэр охиныг үзэн ядахгүй байж чадсангүй.

Даанч энэ бүгдээ дотроо хадгалах шаардлагатай байсан нь намайг улам л бачимдуулж байлаа.

Тэгээд өдөр бүр
" Тэр үнэг шиг охин амьдралд минь орж ирээгүй байсан үе рүү буцааж өгөөч" хэмээн бурхнаас гуйн суудаг боллоо.

•Салхиар чамдаа•  [ Completed ]Where stories live. Discover now