•Тэр охин•

329 49 0
                                    

Найзын минь танилцуулсан тэр охин намхан нуруу , өхөөрдөм царай , ялдам инээмсэглэлтэй бусдын хэлдгээр хөөрхөн охин байлаа.
Мөн эелдэг намуухан ааштай , даруухан байрын охин байсныг дурьдах нь зүйн хэрэг.

Найз минь түүнд татагдахгүй байхын аргагүй тийм л сайхан охин байж.
Түүнийг харсан даруйд толгойд минь
"Хэрэв би эмэгтэй байсан бол тэр надад дурлах байсан болов уу?" гэх нэгэн бодол зурвасхан үзэгдээд өнгөрсөн юм...

Тийм ээ, уншигч авхай таны бодож байгаа зөв.
Би хүмүүсийн хэлж заншсанаар ижил хүйстэн.

Тэдний ярьдгаар генийн гажиг , нийгмийн гажуудал.

Бас сайн найздаа дурлаж орхисон өрөвдөлтэй нэгэн.

Гэвч намайг хамгийн ихээр гуниглуулсан зүйл бол тэд хамтдаа сайхан харагдаж байна.

Магадгүй миний амьдралдаа харж байсан хамгийн сайхан хос байх.

Гэхдээ энэ надад огтхон ч таалагдаагүй.

Учир нь энэ охинд би хэнд ч атаархаж үзээгүйгээрээ их атаархсан юм.

Түүн рүү харах хайртын минь харц хайр энэрлээр дүүрэн байсанд дотор минь нэг зүйл хуралдан юу юугүй нулимс болон гадагшилчих гээд байлаа.

Тэгсэн ч би тэвчсэн.

Өөрт баймгүй их тэвчээр заан юу ч болоогүй мэт , бүх зүйл зүгээр гэх шиг жүжиглэсээр тэр охинтой уулзсан анхны уулзалтыг давж чадсан.

•Салхиар чамдаа•  [ Completed ]Where stories live. Discover now