Цагдаа , эмч , мөн түүний минь эцэг эх.
Тэднийг дуудсаны дараа болсон зүйлсийг дахиж санахыг хэзээ ч хүсэхгүй байх.
Эгч ухаан алдан унаж , ах мэгшин уйлж байсан. Харин эмч нар морг гэх газар луу түүнийг минь авч явж , цагдаа нар надаас хэдэн зүйл асуучхаад явсан.
Ах , эгч хоёр ч тэдний араас явж би одоо түүнийхээ өрөөнд гарцаар зогсож байна.
Түүнээс минь л үнэртдэг танил дотно үнэрээр дүүрэн өрөө.
Түүнийхээ эд хогшилд хүрч ядан явахдаа хичээлийнх нь ширээн дээрхи нэгэн дэвтрийг олж харсан нь түүний өдрийн тэмдэглэл байлаа.
Дэлгээтэй чигээр нь орхисон байсанд сонирхон хартал дээр нь томоор " Хайрт найз Үёонд" хэмээн гарчигласан байв. Гайхсаар унштал Саны гэрээслэл байх нь тэр.
" Үёон аа, энэ дэвтрийг хамгийн түрүүнд чамайг олно гэдгийг мэдэж байсан учраас чамд хэлэх гэсэн үгсээ үлдээлээ.
Миний үхэлд өөрийгөө буруутгаж болохгүй шүү!
Чамд сайн болсон нь тэр охины буруу биш шүү дээ.
Харин чамтай дотносох гэсэн арга нь л буруу болохоос.
Гэхдээ чи ч гэсэн түүнд сайн гэдгийг би анзаарсан.
Тийм болохоор түүнийг чамд даатгаж үлдээгээд явлаа шүү!
Уг нь надад амиа хорлохоос өөр маш олон гарц байсан гэдгийг мэднэ ээ.
Даанч би сонголт хийх хэрэгтэй болоод байсан юм.
Би чамтай үүрд найзууд байхыг хүсдэгийг чи мэднэ дээ.
Гэвч та хоёрын хамт байхыг харж тэсэхгүй болохоор амьдрал эсвэл нөхөрлөл хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болсон.
Тэгээд л би амьдралаа дуусгачихсан.
Учир нь тэгж байж л би чинии найз хэвээр үлдэж чадна.
Би ингэсэндээ харамсаагүй болохоор чи ч гэсэн харамсалгүй минийх болоогүй түүнийг минь хайрлаарай.
Баяртай хайрт найз минь...
Хүндэтгэсэн : Чиний үүрдийн найз
Ингээд л бидний түүх дуусчихлаа.
Бид болж ч амжаагүй байхад...
Минийх болоогүй тэр минь , тэр охинд үнэхээр их хайртай байж.
Гэхдээ түүнийг нөхөрлөлөө илүүд үзсэнд талархаж байна.
Одоо чамтай салах ёс хийх хэрэгтэй байх тийм үү?
Чамайг хэзээ ч мартаж чадахгүйгээ мэдэх болохоор ганц л зүйлийг хэлмээр байна.
Би чамд хайртай , Чой Сан...
![•Салхиар чамдаа• [ Completed ]](https://img.wattpad.com/cover/219618933-64-k342605.jpg)