Юунаас болсныг мэдэхгүй ч өнөөдөр Сан над дээр ирсэн.
Эхэндээ түүнийг гэмшсэндээ ирсэн байгаасай гэж хүссэн ч тийм байсангүй.
Тэр зүгээр л найз охиноо уурласан болохоор нь ирсэн байсан.
Магадгүй түүнд бидний нөхөрлөл үгүй болох эсэх нь огтхон ч хамаагүй бололтой.
Гэхдээ ингээд ч болтугай эвлэрсэндээ баяртай байна.
Иймхэн юманд баярлаж байгаа өөрийгөө өрөвдөөд байх юм.
Хэзээнээс би ийм өрөвдөлтэй , арчаагүй , дорой нэгэн болчхов?
Хэзээнээс чи надаас уучлал гуйх гэж өөрийгөө хүчилдэг болчихсон юм?
Хэзээнээс бидний нөхөрлөл ингэтлээ доройтчихов?
Хэдий бид эвлэрсэн ч чиний энэ хүчилсэн үгс, юуг ч үл илэрхийлэх нүд , залхсан аятай дугарч ядах чинь намайг улам л шархлуулж байна.
Чи яагаад ийм тэнэг юм бэ?
Чой Сан?