•Найзууд•

212 44 0
                                    

Бидний харилцаа харьцангуй дээрдсэн гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй ч би тийн хэлмээр байна.

Ядаж л Сан өмнөх шигээ байх гэж хичээж байгаа.

Хуучны сайхан цаг шиг бид хамтдаа үргэлж ордог байсан мухлагийнхаа хажууд зогсож байхад Сан ийн хэлсэн юм.

Түүнтэй олигтой үг дугарахгүй чимээгүйхэн явах надад хандан Сан:
- Үёон аа, найзыгаа уучлаарай. Тэр үед хэлсэн үгс худлаа байсан юм шүү! Найз охин минь үргэлж чиний тухай яриад байхаар би хардсан. Чамайг миний хайртай хүнийг булаахаар хүн биш гэдгийг мэднэ л дээ. Гэвч тэр үед өөрийгөө хянаж чадалгүй уурандаа тэдгээр аймшигтай үгсийг хэлчихсэн. Бас хэд хоногийн өмнө би нэг үнэхээр хөгийн юм олж мэдсэн. Найз охин минь чамд сайн байсан болохоор чамтай ойртох гэж намайг ашигласан юм билээ. Тэгээд бид салчихсан. Чамаар өрөвдүүлэх гээгүй ч надад үнэхээр хэцүү байна.
Би түүнд үнэхээр хайртай байсан!
Гэхдээ юу гээч!
Одоо та хоёр хамт байж болно.
Надаас илүү ихээр түүнийг хайрлаарай!
Миний хийж өгөхийг хүсдэг байсан бүхнийг түүнд минь хийж өгөөрэй. " гэчхээд тэр уйлж харин би түүнийгээ тэвэрсэн.
Эдгээр үгсийг сонсох хэцүү байсан.
Үнэхээр хэцүү...
Энд буй хамгийн өрөвдөлтэй нэгэн нь Жон Үёон гэгч байхад өөрөөсөө ч илүү хайртай нэгнээ л өрөвдөж уйлах өөрийнхөө тэнэгийг дэмий л гайхах юм.
Хэсэг уйлсны эцэст Сан тэврэлтээс минь хөндийрөн
- Найз минь байсанд баярлалаа. Чи хамгийн сайн найз шүү! " гэж хэлчхээд л яваад өгсөн.

Гэвч түүний хэлсэн үгс яг л салах ёс шиг байсанд эмзэглэхгүй байж чадсангүй.
Гэхдээ ядаж л түүний найз болсонд тэр баярладаг юм байна...
Энэ л намайг хамгийн ихээр баярлуулж байна.

•Салхиар чамдаа•  [ Completed ]Where stories live. Discover now