Чамгүй өнгөрөөсөн 200 дахь хоног.
Багаасаа л өдөр бүр уулзсаар ирсэн болохоор одоог хүртэл чиний үгүй болсныг мартчихаад байх юм.
Тэгээд өөрийн мэдэлгүй үргэлж уулздаг байсан газраа очно.
Дараа нь чамайг ирэхгүй гэдгийг санаад уйлж эхэлнэ.
Өдөр хоногууд ийм маягаар л өнгөрч байна.
Чамтай өнгөрөөсөн бүхий л дурсамжууд одоо хэтэрхий нандин санагдах юм.
Чамаас болж шаналж , шархалж байсан өдрүүд хүртэл үнэхээр сайхан байж.
Ядаж л чи дэргэд минь байдаг байсан шүү дээ.
Чинийхээ гэмгүйхэн инээмсэглэлийг харах төдийд л хамаг гуниг минь замхран алга болдог байлаа.
Хэрвээ чи минь тийм зүйл хийгээгүйсэн бол чинийхээ дэргэд чимээгүйхэн чамайгаа хайрласан хэвээр амьдарч чадах байсансан.
Учир нь чиний хажууд байх л надад хангалттай санагддаг.Одоо чи минь диваажингаас намайг харж байна уу?
Хэрэв үгүй бол чамдаа хэлэх гэсэн үгсээ салхиар дайн явуулъя.
Хэрэн хэсэх салхи авхай магад чиний минь байгаа газарт хүргэж өгөх биз.Чой Сан! Би чамд хайртай.
Чи бол миний анхны хайр.
Хамгийн эрхэм нэгэн минь.
Бас хамгийн нандин дурсамжуудын минь эзэн.
Нөхөрлөл , хайр гэх зүйлсийн тухай зааж өгсөн багш минь.
Эцэст нь дэлхий миний эсрэг байсан ч гараас минь атгаж чадах цор ганц нэгэн.
Чи миний сэтгэл дэх хамгийн том орон зайг эзэлдэг шүү!
Хэрэв дараа төрөл гэж байдаг бол чамтай дахин учрах юмсан.
Тэр үед миний хайр бүтэх болов уу?Үгүй байсан ч хамаа алга даа.
Чамтай дахин учирч л байвал...Орой бүр биднийг дараа төрөлд минь учруулж өгөөч хэмээн саран авхайд залбирах болно оо.
Тийм болохоор тэр хүртэл түр баяртай.
Хайр минь.
Би чамд хайртай! Сан.
![](https://img.wattpad.com/cover/219618933-288-k342605.jpg)