"Сайн байна уу? 21 настай Ким Нина байна." гэсээр өөрийгөө танилцуулна. Энэ долоо хоногт өгж буй 3 дахь ажлын ярилцлага. Өмнө нь ажиллаж байсан газартаа хэрэг тариад халагдчихсан. Ямар хэрэг тарисан вэ гэхээр.
Би өсвөр насны жирийн амьдралтай даруухан охин байсан. Хичээлдээ онц, бүх юмандаа сайн тийм л охин байсан. Тэр өдрийн талаар бодох тоолонд л өөрийгөө хараан зүхнэ. Сургуулийн алдарт охидын зүрхийг шархлуулагч гэгддэг тэр хөвгүүн надаас гэрийн даалгавар асууснаар бүх зүйл эхэлсэн юм. Надаас даалгавраа хуулж, зарим хичээлээ хийлгэнэ. Заримдаа өдөж хоргооно. Тэр болгоныг нь тэвчдэг байсан. Түүнтэй унтсан, хэдэн өдөр үерхсэн охидууд нь намайг үзэн ядаж ус асгах зэрэг үйлдлүүд гаргах нь ихэссээр.
Нэг өдөр сургууль руугаа ороход бусдын харц намайг цоолох шахам ширтэн, зарим нь энд тэнд шивнэлдэнэ. Юуг буруу хийсэн талаараа бодон хурдан хурдан алхалсаар ангидаа орж ирэв. Анги руу ормогц ангийн хүүхдүүд бүгд чимээгүй болон намайг нэг л тийм дорд үзсэн маягаар харцгаан зарим нь "энд ямар нүүрээрэй ирдэг байна аа?. Ичиж үхээсэй билээ." хэмээн шивнэлдэнэ. Би гайхсаар ширээнийхээ урд очин суух гэтэл гаднаас нөгөө алдарт зүрх зүсэгч ноён Ким Кай ээлжит нэгэн охиноо дагуулсаар орж ирэв. Тэр охин нь над руу сонин харснаа "Чи чинь ямар ичиж зовохоо мэдэдгүй өлөгчин бэ? Ямар нүүрээрэй энд ирж чадаж байна аа?" хэмээн зэвүүцсэн янзтай хэлэв. Би юу болоод байгааг ойлголгүй асуулт эрсэн харцаар харвал тэр охин "худлаа мэдэхгүй царайлж байх шив. Чамайг биеэ үнэлдэг гэсэн цуурхал гарсан. Чи тэгээд үнэхээр мэдээгүй хэрэг үү? Ичмээр юм. Чи ч хямдхан охин юм аа, өдий багаасаа ийм зүйл хийгээд явж байдаг. Би чиний оронд байсан тийм юм хийснээс үхэх байсан." хэмээн жуумалзсаар хэлэхэд нь бусад сурагчид ч нэг нэгээрээ толгой дохицгоон над руу хогоо шидлэн "үхээд өг" гэж хараана. Би цүнхээ шүүрэн ангиас гаран хамаг хурдаараа гүйн гэртээ ирчихээд өдөржингөө уйлсан. Уйлаад л уйлаад л. Тэр өдрөөс хойш сэтгэл зүйн дарамтанд их өртсөөр сүүлдээ галзуурчихсан. Эхэндээ түүнд гэрийн даалгавар асуухад нь үгүй гээд хэлчихсэн бол гэж бодож ч үзсэн. Гэхдээ өнгөрсөнг өөрчилж чадахгүйгээс хойш өөрийгөө хараан зүхсээр нэг л мэдэхэд сэтгэл зүйн асуудалтай болчихоод сэтгэцийн эмнэлэгээр хэсдэг галзуу охин болчих гэж.Хэдэн долоо хоногын өмнө ажил дээрээ ажилаа хийгээд байж байтал хэлтсийн дарга орж ирэн миний ширээн дээр хавцастай зузаан цааснууд шидлэн "яагаад одоо хүртэл дуусгаагүй байгаа юм. Чамаас болж би захиралд загнуулж байна. Ингэж ажил хийдэг юм бол ажлаас гарч болно шдээ. Чам шиг ийм ажилтан угаасаа хэрэггүй. Зайлаад өг!!" гэсээр намайг зэмлэнэ.
Өөрийгөө бүрэн эдгэрсэн гэж бодтол үгүй байлаа.
Нэг хархад дарга маань газар унчихсан энд тэндгүй цаас.
Би түүнийг гэмтээчихсэн. Тэгснээсээ болоод халагдчихсан, мэдээж сэтгэцийн эмнэлэг орж үзүүлсэн.
"Тэгэхээр Нина чи өмнө өөр газар иймэрхүү ажил хийж байсан уу?" хэмээн тэр газрын захирал нь надаас асуухад нь толгойгоо дохивол тэр "гэхдээ өмнө ажиллаж байсан газрынхаа даргыг албаар гэмтээж халагдсан гэсэн нийтлэл гарсан тэгэхээр манайх чамайг авж чадахгүйнээ уучлаарай! Ирсэнд баярлалаа!" гэхэд уур минь хүрэн түүнийг элдвээр хараан үүдэнд байсан шүхрээр түүнийг дахин дахин цохиж байлаа. Тийм ээ, миний өвчин дахиад л сэдэрчихлээ.
.
.
.
Нүдээ нээн харвал цав цагаан өрөөнд ганцаараа байх нь тэр. Танил болсон эмний үнэр, өвчтэй хүмүүсийн орилох чимээ. Дахиад л намайг энэ хараал идсэн газар аваад ирж.
Хаалганы жижигхэн цонхоор эргэн тойрноо ажиглахад эмч нар нааш цааш холхилдон ажлаа хийцгээнэ. Төд удалгүй нэгэн эрэгтэйн орилох дуу хадахад тэр зүг рүү харвал эмч нар нэг эрэгтэйг хоёр талаас нь барин явна. Миний өрөөний зүүн талын өрөөний урд ирэхэд нь түүнийг харвал нүүр нь байдгаараа улайчихсан орилж байлаа. Тэр өрөөндөө орон хэсэг хугацааний дараа чимээгүй болчихов. Тийм дээ, эмч нар түүнд тариа хийчихэж.Чамайг харсан тэр цаг мөчөөс л чи өдөр шөнөгүй бодогддог болж...
Zia unshaad vote daraad naizuudda unshuulaarai