Өдөр хоног өнгөрсөөр Тэхён гайгүй болсон. Жимин ойр ойрхон ирж амттай юм авчирч өгдөг. Хэрэггүй гээд байхад цалингаа авчихаад л бид нарт юм аваад ирдэг. Юнги бид хоёрын харилцаа их ойлгомжтой болсон, юу гэх гэсэн бэ гэхээр бид хоёр үерхэж байгаа. Энд ийм жаргалтай байна гэж бодсонгүй, өвчтэй болсноосоо хойш ингэж жаргалтай байж үзээгүй. Дандаа л гадуурхагдаж өвчнөөсөө болж алдаа гаргадаг байсан. Жаргалтай байна...
Гэхдээ жаргал байгаа газар зовлон байдаг тийм үү...
Тэд нарыг гаргачихаад өөрөө угаалгын өрөөнөөс гаран тэд нар дээр очих гээд явж байтал нэгэн эрэгтэйн орилох нь сонсогдов. Юнгиг ингэж орилж байсныг санан арай Юнги биш байгаа гэж бодон тэнд гүйн очвол Юнги биш байлаа. Тэр эрэгтэй их хүчтэй юм, хэд хэдэн сувилагч барьж дийлэлгүй хамгаалагчдыг дуудна. Эмч нар гүйлдэн ирж тэр эрэгтэйд унтуулах тариа тарина. Эрэгтэйн хүч суларсан ч унтсангүй, сувилагч нар түүнийг 5 давхар луу авж явахаар цахилгаан шатанд суув. Би сониучирхан ойртон очин царайг нь харвал К-кай??!!!
Хөл минь биеэ даалгүй сулран унаж, гар минь чичигнэн нүдийг минь нулимс бүрхэнэ. Нулимс нэг нэгээрээ хацрыг минь даган урсаж, босох тэнхэлгүй болчихсон би түүнийг яагаад энд ирсэн шалтгааныг нь бодоод бодоод олсонгүй, гэр бүл нь баян бүх зүйл байдаг байхад. Энд ор гэсэн ч аав нь аргалчих байсан.
Удалгүй Тэхёны хоолой сонсогдон бодлоос минь салгав. Тэр намайг харчихаад хамаг хурднаараа гүйж ирээд намайг босгоод "яасан бэ? Юу болсон, эмч дээр очих уу? Бие чинь өвдсөн үү" гээд сандран асуухад түүнийг түшин босоод "гадаа гармаар байна" гээд явах гэтэл хөл минь сулраад явж чадсангүй. Тэхён намайг үүрээд арын талбайд ирэн намайг буулгав. Нөгөө хоёр маань ирээд юу болсныг асуухад би тэр гуравт Кай тай ямар харилцаатай байсан сая юу болсон гээд бүгдийг ярьж өгөв.
"Тэгээд тэр яагаад энд байгаа юм" гэж Хусог асуухад "сайн мэдэхгүй байна аа" гээд чимээгүй болов.
Тэр өдөр нэг тиймхэн өнгөрч маргааш нь би 5 давхарт гарч ирэн эмчээс нь гуйн байж түүнийг яагаад энд ирснийг нь олж мэдэв.