12

20 3 0
                                    

Өдөр хоног их л айдастай өнгөрч байлаа. Бусад хэд маань ч гэсэн намайг ойлгож сэрэмжтэй байгаа.

"За ингээд гарлаа шдээ" гэх Хусогын баяртай дуунаар хийж байгаа зүйлсээ болив. "Эмч намайг маргааш гарч болно гэсэн" гээд инээхэд нь бид баяр хүргэн юмаа баглахад нь туслав.
Орой нь дээвэр гаран оддыг харан хэвтэцгээнэ. "Надаас өмнө гарна гэж сансангүй шүү" гээд Тэхён инээхэд бид ч бас инээлдэв. Хусогын өмнөөс баяртай байна аа~.

Маргааш нь Хусогыг гаргаж өгөв. Хусог Жиминтэй хамт ирж байна гэдгээ амлан харив. Бид ч буцаад айдастай байдалдаа оров. Энд тэндээс түүнийг гараад ирэх юм шиг санагдаад шөнө олигтой унтаж ч чадахгүй байв. Хэд хоногт би өнгө зүсээ алдан, турсан байв. Нүдний доогуур хөх зураас татан аймшигтай харагдаж байлаа. Тэхён Юнги хоёр айх хэрэггүй чамайг хамгаална л гэдэг.

Гадаа Хусог Жимин хоёр ирчихсан бид хэд тоглож байв. Хусог явснаас хойш нэг л тийм уйтгартай, түгшүүртэй болчихсон. Хусог ирж л нэг юм тайван байж чадах болов. "Нина чи бүр турчихаж, нүд чинь...чи аймшигтай харагдаж байна" хэмээн Хусог уулга алдахад нь би зүгээр л гунигтайгаар харав. Турчихсан аймшигтай харагдаж байгаагаа мэдэж байгаа болохоор эсэргүүцээд байх шалтгаан алга. "Хусог надад бүгдийг хэлсэн, Нина тэр 5 давхарт байгаа шүү дээ өндөр хамгаалалттай газар" гэж Жимин намайг тайвшруулах мэт хэлэхэд нь зүгээр л толгойгоо дохив. Үнэхээр ярих хүсэл алга.

"Одоо ингээд үх"... Кай намайг алж байна гэж хар дарав. Орилсоор босоход нөгөө хоёр маань орж ирэн намайг зүгээр эсэхийг шалгана, унтаагүй байсан бололтой.

I'm hereWhere stories live. Discover now